2р хэсэг

113 11 3
                                    

~¤~Ойн Цоорхой дох байшин~¤~
2р хэсэг
Жонгүүг Жимин Хусог Тэхён 4 ой уруу яаравчлан гүйцгээв.
Тэхён:Хөөе бөөнөөрөө уралдацгаая ойн цоорхой хүртэл
Жонгүүг:Хол шдээ яварч үхэнэ байгаадаа
Жимин:Алив гүйцгээе гээд инээгээд хэд аласнаа таг хөшөөд зог тусчихав.
Тэхён:Яаа яасан бэ зүгээр үү?
Хусог:Э.энэ чинь өнөөх сонин дээрх байшин бишүү?
Жонгүүг:Ийм ойрхон байсан юмуу?
Хусог:Өө тэгүүл алив хурдан юмаа янзалцгааяаа яаж тэднийг айлгах вэ?
Гэсээр хаалгыг хүчтэй татхад хаалга өөрөө чихран цааш онгойв. Харанхуй байшинд хуйтэн салхи исгэрэн орж хамхуул хай сайгүй хөдлөх харагдана.
Жонгүүг:О.орцгоох уу?
Хусог:Чи эхлээд ор гэсээр Жиминийг түлхэв.
Жимин:Яахлэрээ би гэж
Тэхён:Чи чинь 6 толгоотой булчинтай лаг биздээ
Жимин:Энэнд булчин ямар хамаатайн тэглээч би намхан. Өндрөөрөө чи эхэл.
Тэхён:Солиор хамт орцгооё гэсээх тэд босгыг гар гарнаасаа барин давав.
Нэг алхам хоёр алхам хаалга чихран тас хийтэл хаагдахад гэрэл ч бас унтарчихав.
Жимин:Аааааааааааааааа
Жонгүүг:Ааааааааааа
Тэхён:Иб тагчо!
Хусог:Тийшд эмэгтэй хүн шиг нарийхан хоолойгоор чарлаад хүн айлгачих юм.
Жимин:Эвгүй  юмаа гэрлээ асаалдаа
Хусог тэмтэчсээр :Унтраалага нь олдохгүй байна шдээ хөөе авчирсан гэрлээ асаадаа гэхэд гарт нь нэг зүйл бахигдав. Зөөлөн дулаахан яг л хүний арьс шиг доошлуулан үзтэл хамар хажуу тийш болгон үзтэл хацар:Яаа миний урд хэн нь байгаан бэ холдоочээ би унтраалага хайж байна.
Жимин:Би лав биш
Жонгүүг:Би таньтай хөтлөөд хажууд чинь байна гэхээд бүүр цаанаас Тэхён:Би энд бүр
Жиминий цаана байна гэж орилох нь сонсогдов.
Хусогийн хамаг хүйтэн хөлс нь цувж бие нь салганаад ирэв. Шоконд орсон амьтан чичирсэн гараач буулгаж чадалгүй таг хөшчихөв.
Хүйтэн салхи харанхуй байшинд хаагуур орж ирсэн юм бүү мэд хацар илбэн ямар нэгэн зүйл шивнэн анхааруулах мэт.
Жонгүүгийн гарнаас Хусог гэнэт гараа угз татан авах мэдрэгдэв.
Жонгүүг гайхан:Яаа хюн хайччихваа би айгаад байна гэхэд ямарч хариу байсангүй...
Жимин:Яаа тоглоод байлдаа гээд цүнхээ ухан гэрэл гаргаж ирэн асаав. Бүүдгэр гэрэл өрөөг тиймч сайн гэрэлтүүлсэнгүй.
Тэхён:Яаа Хусог чи хаана байнаа биднээр битгий тоглоод бай!
Жимин:Яаа Жэе Хөүп хогчино шүү яг одоо гараад ир!
Гэхээд Жиминий чихэнд" нааш ир "гэж шивнэх хальт сонсогдов.
Гайхан эргэн тойрноо харлаа юу ч алга гэтэл дахиад л  "Би энд байна нааш ирээ гэсээр дуу холдов"
Яагаад ч юм энэ дуу түүнийг ховсдох шиг хөл нь өөрийн эрхгүй дуудах тэр л дуу хоолойн зүг хөдлөв.
Тэхён түүнийг нудархад л ухаан орон түүнлүү харав.
Тэхён:Тэрийг хараа тэр буланд нэг юм сүйтэгнээд байх шиг байна тэнд яг Хусог байнаа гээд Жиминий явхаас эсрэг зүгрүү заав. Жиминд өнөөх хоолой сонсогдсоор:Тэнд Хусог намайг дуудаад байх шиг байнаа би тийшээ явлаа чи тийшээ яв гэв.
Жонгүүг:Яаа ах нараа хуваагдаж явах хамгийн тэнэг санаа шүү зүгээр л хамтдаа явцгаая эсвэл эндээ байж байя Хусог ах тоглож байгаа бол ганцаараа айгаад хүрээд ирнээ гээд гоншигнов.
Жимин:Тэгвэл чи энд байж бай эсвэл бөөнөөрөө тийшээ явцгаая гээд хоолойн зүг тэмүүлэв.Тэр аль хэдийн ховсдуулсан бололтой
Тэхён:Би тэнд байгаа гэдэгт итгэлтэй байна гэсээр өнөөх хоёрт нэг нэг гэрэл өгөөд сүүдэгнэх дүрсийн араас явчихав.
Жонгүүг Жиминий хойноос явхаар өөр аргагүй болон түүний хойноос явах гээд эргэтэл Жимин аль хэдийн алга болчихсон байв.
Түүний зааж байсан зүгрүү араас нь алхсанч олсонгүй. Эргээд хаалгаруу зүгэлтэл хаалгаа олсонгүй. Хаалга яг л байрнаасаа хөдөлсөн мэт. Саяхан явж өнгөрсөн хана ч алга байв. Яг л энэ байшин доторх бүх зүйлс хөдөлж өөрчлөгдөж байгаа мэт.
Жонгүүг маш ихээр айж байлаа одоол тэр өөрийгөө ямар утгагүй тэнэг санаа гаргасанаа ухаарж байв.
Түүнийг үл таних хүний хоолой зог тусхад хүргэв. Хүйтэн салхи үлээхэд түүний хойхоно хэн хэн: Алив жаалаа зоригтой бай аль нэг хаалгыг онгойлго чамайг гайхалтай зүйл хүлээж байгаа
гэхэд эргэн хартал хэн ч байсангүй үүнтэй зэрэгцэн Хусогын чангаар орилох хоолой сонсогдов.Үүнийг сонсоод дуу гарсан зүгрүү хамаг хурдаараа гүйлээ. Хичнээн гүйсэнч түүний орилох хоолой улам суларч тэр яг л нэг газраа тойроод байгаа мэт мэдрэгдэж байв.
Амьсгаагаа даран хэсэг зогсож байтал урдхан талд нь Жимин нэгэн хаалга онгойлгон орчихов.
Жонгүүг хурдан гүйн хаалгыг онгойлгох гэсэнч онгойсонгүй.
Дахиад л өнөөх хоолой "Чи ч бас түүнтэй адил аль нэг хаалгыг онгойлгоод орлдоо эсвэл түүний орсон хаалганд ор тэгвэл илүү сонирхолтой зүйл чамайг хүлээж байгаа"
Юнги Намжүүн хоёр ойн цоорхойруу алхаж эхлэв.
Намжүүн:Тэд сахилгагүй болхоороо юу ч сэдэж магад шүү аягуу бол очход бид нарыг айлгана гэсэн юм бодчихсон байгаа биз жаахан сэрэмжтэй байхгүй бол.
Юнги:Мм гэхдээ би аймар эргэлзээд байна энд хононо гэдэг яав ч зөв санаа биш
Гэхэд Намжүүн санаа алдаад "мм тиймээ гэхдээ одоо нэгэнт өнгөрсөн хэрэг" гэснээ нүд нь томрон "Хөөх энэ байшин ийм ойрхон байсан юмуу сонин юмаа" гэхэд Юнги "Нэрээ тийм байна шд ер нь хоёулаа ороод тэд нарыг дуудаад буц...." гээд үгээ дуусгаагүй байхад газар цөмрөн гүн харанхуй нүхэнд уначихав. Намжүүн сандран "Яанаа Юнги зүгээр үү" гээд доош тонгойтой зэрэгцэн Юнгигийн чанга орилох дуулдав.
Юнгийд маш их өвдөлт мэдрэгдэн арай гэж биеэ хөдөлгөн нүдээ нээхэд шороо манарч байв.
Удалгүй гайгүй намдхад дээш бага зэрэг өндийн нүдээ нээхэд өөдөөс цайж цагаарсан араг яс харж байв. Хэтэрхий цочирдог орилсоор хойш гэдийн босход хойно юм тулж цохигдон нурах шиг болов. Гайхаад хойшоо хартад нэг гавлын яс өнхөрсөөр хөлд тулан зогсход ухаан жолоогүй орилон хөдлөх гэсэнч унахдаа хөлөө эвгүй болгосон бололтой өвдөлтөндөө ярвайн доош унав. Намжүүний дуунаар нэг ухаан орон нүхийг тойруулан хархад тэр чигтээ араг ясаар дүүрэн байв.
Намжүүн тээр дээрээс сандран "Яанаа Юнги хөдөлж чадахнуу? Зүгээр үү?" Гэхэд Юнги ярвайн толгойгоо сэгсрээд хойш шороо налан суув. Түүнийг хүндээр амьсгаадхад хэт хүйтнээс болоод ч тэр үү амнаас нь уур савсана. Намжүүн " Юнги намайг сайн сонсоорой би гялс байшин ороод нөгөө хэдийг дагуулаад ирэх болхоор хүлээж байгаарай" гээд гүйгээд яваад өгөв. Эргэн тойронд тэр чигтээ хүний яс хөглөрч зарим газар нь хүний арьс болон мах ялзарч муудан муухай үнэртэнэ. Дээш тэнгэрлүү хархад хар хэрээ түгшүүртэйгээр гуаглан нисэнэ. Нэг цаг хоёр цаг гурван цаг хүлээлээ Нэмжүүн болон залуус ирсэнгүй. Хэт хүйтнээс болж Юнгигийн цагаан арьс нь хөхөрч уруул нь омголтон хатаж бие нь чичирнэ. Түүний найдвар тасарч найзууддаа санаа зовох сэтгэл төрөн өөриййгөө хүчлээд босох гэсэнч хэт удаан хүйтэнд сууснаас болж хөл нь огт хөдөлсөнгүй харинч өвчиндөө дуу тавин газар нүүрээрээ тулан амьсгаадаж хэвтэв. Биеэ нэг хүчлэн арай гэж дээшээ харан хэвтхэд аль хэдийн гадаа харанхуй бүрхжээ. Саарал тэнгэр яг л Юнгигийн сэтгэл доторхыг дэлгээд тавьчихшиг болж. Найз нар нь зүгээр эсэх нь мэдэгдэхгүй алга болж өөрөө харанхуй хүйтэн нүхэнд ийм арчаагүй байдалтай хэвтэж байгаадаа уур нь хүрж гомдол төрөх шиг. Тэнгэр ширтэж байгаад нүдээ анин гүнзгий амьсгаа гаргахад амнаас нь халуун уур гарж нүднээс нь бүлээн нулимас урсан гарж газар шороон дээр дусхад түүнийс халуун уур гарна.
Гэнэт түүний чихэнд хэн нэгний нааш алхах чимээ дуулдлаа. Хүнд хүнд хөлөө чирэн алхахтай нь ямар нэгэн зүйл газар чирэх дуу хоршин түгшүүртэй сонсогдоно. Хэдэн цаг өнгөрсөн юм мэдэхгүй ч удаан хугацааны дараа хүний хөлийн чимээ дуулдхад Юнгид ямарч хардах сэрдэх эмээх сэтгэл төрсөнгүй хамгийн түрүүнд найз нар минь ирж аврагдхана л гэх бодол төрсөн юм...
Энэ юу байх бол хэн байх бол? Чишшшшшш!!!

Ойн цоорхой Where stories live. Discover now