Хэсэг:7

3.4K 240 5
                                    

Дайсны цэрэг тэу! Аймшигт дарга Жунин! …
~÷~÷~÷~~÷~÷÷~÷~÷÷~÷~÷~÷~÷÷÷~÷~÷~÷÷~÷~÷~÷
Жунин надтай хамт тэуг унтуулан тэр түүнийг өргөн өрөөнд нь оруулж өгч байлаа. Хэдий тэд хоорондоо тэмцэлтэй байдаг ч жунин хааяаа тийм гэхийн аргагүй сайхан зантай болчихдог.

Бал цаас аван түүнд баярласнаа хэлтэл тэр толгойгоо маажин -"Зүгээрдээ! Харин ч хүнтэй хэрэлдмээр байсан юм!" хэмээн инээмсэглэж байсан ч цаанаа ууртай байгаа нь нүүрэндээр нь бичээстэй байлаа.
-"Би цамцыг чинь заавал төлнөө!" гэтэл тэр толгойгоо сэгсрэн -"Зүгээрдээ! Зүгээр л нэг цамц! би явлаа маргааш эрт ирээрэй!" гэчихээд манайхаас гаран явлаа. Түүний явахыг араас нь жаал ширтэн зогсож байгаад бяцхан тэугийнхээ хажуугаар орж хэвтэн нүдээ.аньлаа. Маргааш амралтын өдөр болохоор тэу жундэгийн ээж дээр очино! Харин би жунины гэрт анхны ажилаа хийнэ!
Хэдий тэуг өгч явуулна гэхэд дургүй байгаа ч тэр түүний аавын ээж шүүдээ.

Өглөө сэрүүлэг дугаран босоод хувцас хунараа янзалчихаад бяцхан тэугээ сэрээн хувцасыг нь өмсүүлэн тэврэн гарлаа. Тэр эмэгтэйтэй уулзна гэхээс л гар минь салганан чичирж байна!

Бид түүний тансаг гэрийн үүдэнд иртэл тэу намайг үнсээд -"Маргааш уулзья ээжээ! Би сайн байнаа! Бас хайртай шүү!" хэмээн инээмсэглэн би түүнийхээ хацар дух хамар уруул дээр нь үнсэн эмээд нь өгтөл тэр надруу цэхэлзэн -"Маргааш эрт аваачиж өгнө!" гэчихээд хаалгаа саван хаалаа. Тэд яагаад ийм их зантай байдаг байнаа!?

Жуниных эндээс холгүй болохоор алхахаар шийдэн хөлөө зөөж ядан алхаж байтал нөгөө өчигдөр намайг аварсан залуу! Тэр жундэгийн арын хашаанаас гарч ирж байна! Юувэ!? эсвэл би буруу харчихсануу!? Тэнд өөр байшин барьчихсан юм боловуу!? Үгүйэ би андуурч!

Эзнийхээ хаалгыг зөөлхөн нүдтэл нөгөө өчигдрийн авгай хаалга онгойлгож өгөн намайг дотогш орууллаа.
-"Жунин эзэн унтаж байгаа! Сэрэхээр нь үйлчлээрэй!" хэмээн надад хормогчоо чулуудчихаад дээш гаран алга боллоо. Үйлчлээрэй гэнэ шүү! Энэ авгай яг эдний хоолыг гусаж иддэг байх! Яаж таргалхаараа ийм бөмбөг шиг байдаг байнаа!? -,-

Жунины өрөөнд чимээгүй орвол тэр сайхан унтаж байна. Өглөө эрт ирээрэй гээд байсан байж! Ойр хавыг нь янзлан буйдан дээр нь суутал манай орноос ч зөөлхөн юм! Воаа гайхалтай! хэмээн өгзөгөө баярлуулан зөөлхөн буйдан дээр нь хэсэг сууж байтал нүд анилдан нойр намайг эзэмдэн авлаа.

•°Нууц Үлгэр* Where stories live. Discover now