Хэсэг:12

3.1K 218 3
                                    

гэхдээ хэн нь миний эцсийн бөгөөд эхний сонголт юмбэ?

Жундэ руу ширтэж байгаад сонголтондоо эргэлзэлгүй хаалга руу алхаж эхэллээ. Учир нь миний сонголт бол ким жунин! Тэрний сайхан сэтгэл рүү би ус цацаж чадахгүй байх! Харин гэнэт жундэ намайг хананд шахан үнсэж эхэллээ. Түүнийг өөрөөсөө түлхэх гэж хичээсэн ч тэр хэтэрхий хүчтэй юм. Яах ч аргагүй түүнд дийлдэн нулимс урсаж байлаа. Жундэ намайг битгий зовоо тэгэхүү!! Би хангалттай зовсон!

Жунин орилсоор би гарах хэрэгтэй байсан ч би хөдөлж ч чадсангүй. Учир нь түүнтэй байсан бүх мөч нүдэнд харагдан намайг хангалттай зовоож байсан юм! Жунин эцэстээ явсан бололтой түүний дуу гарахаа болин харин би жундэг түлхэн доош суун уйлж эхэллээ. Би зовж байна! Яагаад энийг ойлгохгүй байгаа юм ким жундэ!! Үхсэн мөрөөрөө чимээгүй байхгүй яагаад одоо ингээд гэнэт гарч ирээд байгаа юмбэ!?
Тэр миний өмнө өвдөг сөхрөн суугаад уучлалт гуйж байлаа. Чиний уучлалаар би хэлд орох бол би чамайг хэд ч уучилсан чадна зивүүн амьтан минь!

-"Гуйя! Өнөөдөр л надтай хамт байчих!! Би тэгэд л алга болно!" хэмээн тэр надруу ширтэн миний гарнаас үе үе базалж байлаа. Нэгэн цагт тэр миний хамгийн хайртай хүн байсан учраас би ч толгой дохин түүнд тэврүүллээ. Хэдэн удаа чиний араас очих гэж байсныг мэдэхүү!? Хэрвээ би ярьдаг байсан бол чамд хэлэх зүйл зөндөө байна! Гэхдээ одоо энэ бүгд хамаагүй байх.

Бид буйдан дээр хэвтэн би түүний энгэрт наалдан тэр өөрийн туулсан бүх амьдалаа надад нэг нэгэнгүй ярьж өгч байлаа. Түүний тэр уянгалаг хоолойнд нүд анилдан нэг л мэдэхэд тэр миний нүдэн дээр үнсэн би унтаж байгаагаа мэдсэн юм.

-"Ээжээ!!!" хэмээн орилох дуунаар нүдээ нээвэл би өнөөх буйдан дээрээ байх бөгөөд жундэ алга! Өчигдөр болсон бүх зүйл арай зүүд байсан юм биш биздээ!?
-"Ээжээ!" хэмээх дуу дахин гэр дүүрэн хадан бушуухан бяцхан үрлүүгээ очтол тэр газар суун уйлж байлаа. Тэр намайг хараад баярласан бололтой шууд л хүзүүгээр тэвэрч аван -"Би таныг аавтай цуг намайг орхиод явчихлаа гэж айлаа!" Хэмээн надад тэврүүлэн гомдоллох бөгөөд өчигдрийн болсон үйл явдал жинхэнэ гэдгийг баталж байгаа мэт л!!

Бяцхан үрээ тайвшруулан доош буун хувцасаа өмсөн түүнийгээ хөтлөн гэрээс гартал жунин! Тэр гартаа зайрмаг барьчихан инээмсэглэн бид хоёрыг хүлээж байсан бололтой зогсож байлаа.
Тэу-Өө жунин ахаа! хэмээн түүний хөлнөөс жижигхэн гараараа зуурч аван тэр инээмсэглэсээр түүний өмнө өвдөглөн суугаад -"Яаа тэу хэдэн өдөр харагдаагүй том эр болжээ!?" хэмэн тэд намайг тэнд минь орхин алхаж эхэллээ. Эрчүүд иймшд!! Гэхдээ тэд дотно болсон болохоор надад амар ч юмшиг!

•°Нууц Үлгэр* Where stories live. Discover now