... 9 сарын 1 ерөөсөө бидний баярдаа... гэж дуулсаар сургуулийн хашаа руу гүйлдэх хүүхдүүд жаргалтай харагдана.
- Гүй ээ ер нь хэзээ 1р ангид тэгээд бүр 9 сарын 1нд баярлаад ордог хүүхэд байдаг байсан юм ? Гэж цухалдангуйгээр ээжээсээ асууж буй нэгэн хүүгийн хажуугаар :
- Ааваа намайг яагаад эрт сургуульд оруулж болоогүй юм бэ ?.. Аливээ аав хурдан алхалдаа бид хоцрох хь байна гэсээр жижигхэн гараараа аавынхаа гараас чирсээр өнгөрөх нь тэр
- Ээжээ энэ охин лав эрүүл бишээ гэж амандаа үгэлсээр дурамчханаар сургуульдаа орлоо.....
Бүх хүүхдүүд анги ангидаа орно багшийн заасан ширээнд сууцгаасны дараа удалгүй хичээл орсныг илтгэх хонхны дуугарах дуунаар....
....би цочин сэрэх нь тэр.
Зүүднээсээ сэрэн бодит ертөнцдөө буцан орсон нойрмог тархи минь бодно - бурхан минь гэж яагаад ойрд ийм хачин зүүд зүүдлээд байнаа хамаг биеийн шар үс босчихлоо. 😪
Энэ миний сургуультай холбоотой зүүд зүүдэлж байгаа анхны тохиолдол минь биш. Магадгүй энэ бүхэн миний шинэ сургуульд орох гэж байгаатай холбоотой байх...Гэвч нөгөө л нэг захиралын хүнд суртал энэ тэрээс болоод миний шинэ сургуульдаа орох өдөр 9.1-с хойш хэдэн сараар хойшлогдсоор л байлаа.
- Би энэ новшын хүнд суртал , биеэ өөр хэн нэгнээс илүүд үзэн их зан гаргах атлаа өөрөөс дээд тушаалын хүнийг хархаараа улыг нь долоох шахам гүйгчдийг үздэггүй.Хэд хоногийн өмнө
Аавын утас дуугарна :
Аав - Байна... За ... За... тиймээ тэгье.
- Миний охион ,Сэргэлээн 2 уулаа хүрээд ирдээ ярих юм байна.
- Ашгүй нэг юм сургуульдаа орох нь шиг байн захиралийн чинь нарийн бичиг ярьж байна даваа гаргийн өглөө 7.00 гэхэд сургууль дээр бэлэн байгаарай гэнэ. Гэж догдолсон янзаар хэллээ.- Надад догдолсон , сандарсан эсвэл санаа зовсон сэтгэл хөдлөл байсангүй. Зүгээр л хурдхан шиг энэ жилийг өнгөрөөсэй л гэж хүснэ. Энэ миний сонирхолгүй нэгэн хэвийн амьдралаас л болсон болов уу...
Даваа гаригий өглөө
Өглөөний 5:30 цаг
Сургуульдаа орох гээд яарсандаа ийм эрт сэрүүлэг тавиагүйч сэгсийгээд нүүрээч будахгүй очихыг хүсэхгүйдээ л тэр. Нэг үгээр арчаагүй царайлж очмооргүй гэсэн үглдээ. Энэ чинь шинэ орчин шүү дээ бурхан минь.
6:55
Аав ээж бид 3 машинаа сургуулийн гадаах зогсоолд тавичхаад сургулийн хашаагаар орлоо том юм гээч.
( надад яг л би дөнгөж 1р ангид орох гэж байгаа жаахан хүүхэд шиг санагдсан шүү )
Хашааныхаа голд магадгүй ямар нэгэн том баяр ёслолын үеээр л ажиллуулдаг болов уу гэмээр том усан оргилууртай , үүднийхээ 2 талд дээр үеийн том бүргэдийн хөшөөтэй ба бас бус сонирхолтой содон баримал үзэгднэ.Сургуулийн эртэч хүүхдүүд сургуулийн хашааны хаалгаар тайван гэгч нь алхсаар орж ирэх ба сонин нь гэвэл 20 хүүхдийн 15 нь харааны шил зүүсэн байсан.
- Тиймдээ манай өмнөх сургууль баян айлийн эрх хүүхдүүдийн сургууль байсан тэнд эндэх шиг хичээл эхлэхээс бүхэл бүтэн цагийн өмнө ирдэг харааны шилтэй байтугай хүүхэд ч ирдэггүй байсан. Харин ч бүтэн өдөрийн хичээлдээ ирж суудаг байсан нь яамай.Өмнөх сургуулийг минь бодвол хуучных ч гэлээ өвөрмөц хээ угалзаар бүрхэгдсэн хана багана гээд энэ том барилга надад үүднээсээ авхуулаад таалагдана.
- Энэ газар гарцаагүй миний сонирхлыг ихэд татаж байна.... Гэж дотроо бодсоор хүнд ч гэсэн гоёмсог хаалганы бариулаас татан шинэ ертөнцөд хөл тавилаа....
YOU ARE READING
Нас
RomanceFIRST EDIT : 2016.12.29 - 2017.?.?.... ⚫️10 жилийн турш сурсан сургуулийнхаа ахлах ангийн төгсөх жилдээ шилжих шийдвэр гаргасан нэгэн охины тухай өгүүлэх бөгөөд , аль хэдийн нэг гэр бүл шиг болсон анги хамт олон дунд ороод тулгарах хүнд хэцүү үеүд б...