Энэ сургуульд орсон анхны өдөр
... Бид 1 давхарт байрлах хүлээлгийн суудал дээр суугаад хараал идсэн бүхэл бүтэн 4 хоног суулаа. Даваа гаригт ирсэнээс хойш захирал эзэгтэй гуай маргааш маргааш гэж хойшлуулсаар бид 3 нөгөө л цагтаа ирж хүлээсээр... Новш гэж. Миний тэвчээр аль хэдийн алдагдсан энэ сургуулийг үнэлсэн үнэлэмж минь аль хэдийн газарт орсон.Намайг энэ сургуульд орох өргөдөл гаргахаас хэдэн сарын өмнө томчуудын шийдвэрээр эндхийг улсын хамгийн сайн чанартай боловсрол эзэмшүүлдгээс гадна зохион байгуулалт наад захынхаа соёлоос авхуулаад маш нэр хүнтэй болгон тасралтгүй 40 жил удирдлагыг авч явж байсан хүнээ хэнэгч үгүй зайлуулаад оронд нь хаанаас гарч ирсэн нь бүү мэд нэгэн мөнгөтэй , ямбатай амьтнаар сольчихсон байсан нь харамсалтай.
- Хэдийгээр энэ ард үлдсэн хэрэг боловч надад маш их гай болж байгаа нь л миний дургүйцлийг үнэхээр их хүргэж байна.
Завсарлагаанаар коридороор явж өнгөрөх хүүхдүүдийн харц хүлээлгийн сандал дээр суух над дээр буун хоорондоо шивэр авир хийх нь хүртэл надад залхмаар...Аав ээж 2 аль хэдийн тэсэрдэгээ тэсэрсэнч нөгөө захирал гэгч авгай одоо бүр утсаа ч авахаа болилоо.
Ээж - аль хэдийн 3 сар хүлээлгэ чихээд одоо дахиад ингэж байдаг яачихсан авгай вэ?!! гэж амандаа үгэлсээр
Аав харин дэмий л холбогдохгүй утас руу нь дахин дахин залгана.Маргааш өглөө нь нарийн бичиг нь гэсэн хүүхэн бид 3 дээр ирээд 2 давхарт сургалтын менежер дээр оч гэж хэлчхээд яваад өгөв. Бид очивол нэгэн халзан , нүдний шилтэй , бүдүүн гэдэс урт хөлтэй хүн тослоо.
См - За сайн байцгаана уу ? Намайг Даш гэдэг энэ сургуулийн сургалтын ахлах менежер , тэхлээр би одоо танай охиноос математик , монгол хэл болон англи хэлний шалгалт авах болно. За тэнд ороод суугаарай... Гэж нялцгай ч юм шиг хөгшин хоолойгоор хэллээ.Миний талаас шалгалтанд санаа зовсонгүй , өмнөх сургууль маань цөөхөн хүүхэдтэй , ёс мэдэхгүй , шуналтай хэдэн багш нартай ч гэсэн сургалтын тал дээр сайн байсан. Би бусад шиг хамаг байдгаараа хичээж сурдаггүй ч сурлагаараа хэр баргийн хүүхдийн дор орхооргүйлдээ...
Шалгалтаа ч өгөөд дууслаа цаг харвал аль хэдийн 12 цаг болсон байв.
См -За тэхлээр даваа гаригт цагтаа ирээрэй тэр үед хариу чинь гарчихна энэ хариугаар сургуульд тэнцүүлэх үү үгүй юу гэдгийг шийднэ ! , за баяртай гээд өрөөндөө орчихов.
Аав - За яахав... Гээд дотроо нэг зүйл бодсон бололтой нухацтай царайлан явцгаав.Энэ янзаараа явсаар 3 хоног өнгөрлөө , бид 3 очисоор....
Лхагва гаригийн өглөө
Одоо бол бид 3 сургуулийн гадаа машиндаа хүлээдэг болсон.
Аавын утас дуугарна
Аав - Байна... Тэгээд... 12-н хэдээ ?... Зза.
- Миний охин ороод ир гэнэ одоо л нэг юм ангидаа орох нь 12-н А бүлэгт гээд баярласан хоолойгоор хэллээ.
Ээж ч бас бөөн баяр
- За миний охин амжилт шинэ ангийхантайгаа гоё байгаарай гээд үнсээд явууллаа...Харин би энэ удаад жинхэнээсээ байгаасай гэж дотроо залбирсаар орлоо....
YOU ARE READING
Нас
RomanceFIRST EDIT : 2016.12.29 - 2017.?.?.... ⚫️10 жилийн турш сурсан сургуулийнхаа ахлах ангийн төгсөх жилдээ шилжих шийдвэр гаргасан нэгэн охины тухай өгүүлэх бөгөөд , аль хэдийн нэг гэр бүл шиг болсон анги хамт олон дунд ороод тулгарах хүнд хэцүү үеүд б...