Сургуульдаа орлоо...
Аавд аль ангид орохыг нь аль хэдийн халсэн байсан учир аавын араас алхана. Мэдээж шинэ хүүхдүүдтэй танилцах учраас давхарын шат ахих тутам зүрх минь бага багаар сандран цохилж байлаа.Манай анги 6 давхар сургуулийн 4р давхарын хамгийн мухрын буланд байрлах ба бусад ангиудаасаа том нь гэж аав хэлсэн.
Шинэ ангийхаа үүдэнд ангийн багш болох дунд эргэм насны эмэгтэйтэй танилцлаа.
Жич: 9р сараас хойш 3 сарын дараа буюу 12 сарын сүүлээр шинэ сургуульдаа орж байгаа бөгөөд шинэ жил давхцаж таарна.
Бас өглөө биш сургуулийн сүүлийн 2 цаг дээр ирж байгаа болно.АУБ - За сайн байна уу? Гээд аавтай мэндлээд надруу харахдаа ...өөө би чинь чамайг эрэгтэй хүүхэд юм байх гэж бодсон юм , зза гэхдээ зүгээрээ...
...гэх нь надад тийм ч сүртэй санагдсангүй учир нь миний нэр эрэгтэй хүмүүст илбэг тохиолддоголдоо. Бага байхаас л танилцсан хүмүүс гайхаад байгаа нь мэдрэгддэг байсан гэх үүдээ.
Багш үргэлжлүүлэн...
- за өнөө орой 6цагт манай сургуулийн шинэ жил эхлэнэ , заавал ирэх ёстой шүү... гээд намайг очихгүй гэдгийг мэдсэн юм шиг аавын дэргэд дахин дахин хэллээ.
АУБ - За намайг дагаад яваарай одоо ангийхан дээрээ очиж танилцана гээд ангийнхаа үүднээс эсрэг тийш харан явав. .. Яагаад анги энд байхад өөр тийшээ явж байгаа юм бол ? ,нээрээ орой яах вэ ёох би яаж танихгүй хүүхдүүдтэй хамт шинэ жилд орно гэж нтр гээд өчнөөн зүйл бодон алхсаар нэг мэдэхэд нөгөө надтай нэг анги болох хүүхдүүд байгаа ангид ирсэн бололтой бид 2 давхарт байх , ангийнхаа үүдэнд жагсаад зогсож буй сурагчдын ард ирэн зогслоо.Би шинэ ангийхантайгаа танилцаж буйгаа яг л кинон дээрх шиг байдгаар төсөөлнө.
АУБ - За манай ангийнхаан наашаа анхаараарай... гээд өнөө урд жагсан зогсох сурагчидруу хандан хэллээ. Би - WHAT!!!
....өнөөдөрөөс манай ангид шилжиж ирж байгаа шинэ сурагч... гээд надруу заагаад ... За өөрийгөө танилцуулаарай гэв.
Би - Сайн байцгаана уу ? Намайг Энхжаргал гэдэг танилцсандаа таатай байна.. гээд тодорхой бөгөөд товчхоноор өөртөө итгэлтэйгээр танилцууллаа.....Хххааххахааха... Арайчдээ миний бодсон кино шиг төсөөлөл энэ чинь одоо юу болоод өнгөрчихвөө ???!!
Энэ бодлын минь дундуур хүүхдүүдийн алга таших чимээ орж ирэн саринуулав, .... Шинэ ангидаа тавтай морил Энхжаргалаа гэх үгс ...
Миний харсанаар энэ ангийн хөвгүүд нь их юм байна гэхдээ л нүдэнд тусах дажгүйг олж харсангүй.. үгүйээ харъя ч гэсэнгүй зүгээр л нүдээ гүйлгээд өнгөрсөн.
Тэгээд багш - за тэд одоо физикийн хичээлдээ орох гэж байна. Чи нэг цаг ч гэсэн тэдэнтэй хамт суугаад орой шинэ жилдээ ирэх үү? гэж асуусан боловч би хүссэнгүй. Аав суулдаа гэж ятгахыг оролдсон ч би багшдаа баярлалаа гэж хэлчихээд аавыг чирэн доош буулаа.
Би - Ааваа надад энэ жил шинэ жилд орох байтугай төсөөлөлч байгаагүй шүү дээ би яаж хальт мэндлээд өнгөрсөн , царайг нь ч танихгүй хүүхдүүдтэй хамт шинэ жилд орох юм бэ?!! гэж үгэлсээр доош бууцгаав. Аав бага зэрэг санаа алдсан ч...
ААВ - Багш чинь заавал ирээрэй гэж хэлсэн , шинэ ирсэн өдөрөөсөө л багшийнхаа үгнээс гарч болохгүй шүү дээ миний охин зүгээр яваа юунд нь санаа овсон юм зүгээр... гэж намайг ятгасаар надад сонголт үлдсэнгүй.Одоо очих ёстой бол очихоосдоо , юу өмсөх вэ..😒
YOU ARE READING
Нас
RomanceFIRST EDIT : 2016.12.29 - 2017.?.?.... ⚫️10 жилийн турш сурсан сургуулийнхаа ахлах ангийн төгсөх жилдээ шилжих шийдвэр гаргасан нэгэн охины тухай өгүүлэх бөгөөд , аль хэдийн нэг гэр бүл шиг болсон анги хамт олон дунд ороод тулгарах хүнд хэцүү үеүд б...