🎄 Christmas 🎄

465 29 2
                                    

Зохиолч миний тэмдэглэл: Миний зохиолын эхний бүлгийг ийм их хүн уншина гэж төсөөлсөнгүй. Та бүхэндээ баярлалаа. Цаашдаа энэ хоёрынхоо хайр дурлалыг улам сонирхолтой болгохоо амлаж байна.

Зул Сарын өглөө
Гриффиндорын унтлаганы өрөөний 2-р давхарт байх 5 ор бол ахлах ангийнхний ор юм. Энд Фред Уизли, Жеорж Уизли, Оливер Вүүд, Ханс Принс, Макс Мккарди нар цуг нөхөрлөн аз жаргалтай амьдардаг билээ. Тэд энд баг болж олон ч хөгжилтэй зүйлсийг хийсэн. Тэдний багийг "Дүрсгүйтэгчид" гэдэг юм...
Дүрсгүйтэгчдийн хамгийн сайхан дүрсгүйтдэг баяр болох Зул Сарын өглөө эхэллээ. Хуурамч савааны дэлбэрэх дуугаар сэрсэн улаан үстэй, өндөр хамартай, шоотой унтлагын хувцас өмссөн Фред нүдээ нуухлан сэрэх үед цаг аль хэдийн 9 болчихсон байв. Хажуу тийшээ хартал Вүүд, Мккарди хоёр аль хэдийн босоод ороо хураасан байлаа. Харин Жеорж нам унтана. Фред саваагаа аван Жеорж руу чиглүүлээд "Экспульсо" гэж шивнэхэд улаан оч гаран тас гэж дуугартал орон дээр Жеорж алга болчихсон байлаа. Газар хүчтэй унасан Жеорж инээж босож ирээд "Тулалдмаар байгаа юм биз дээ. Фредди" гээд "Таранталлегра" хэмээн орилов. Фредэд шившлэг тусахад тэр хөлөө хянаж чадахгүйгээр бүжиглэв. Фред бүжиглэнгээ Жеорж руу "Риктусемпра" гэхэд Жеорж газар хөхрөн уналаа. Инээлгүүлэх шившлэг түүнд нөлөөлжээ. Фред бүжиглэх шившлэгийг цуцлах хөдөлгөөн хийхэд бүжиг зогсож газар товшигдож байсан Фредийн хөлний чимээ намдав. Жеорж ч гэсэн инээхээ больжээ.
Фред: Зул сарын мэнд Жеоржи.
Жеорж: Зул сарын мэнд Фредди.
Фред: Зул сарын анхны инээд ямар байв даа?
Жеорж: Хха. Үнэхээр хөгжилтэй байлаа. Харин чамд зул сарын анхны бүжиг ямар байв даа.
Фред: Гайхалтай...
Фред ор луугаа эргэн очоод хөнжил дотроо орон завлин сууж зул сарын бэлгүүдээ үзлээ. Жеорж ч бас адилхан үйлдэл хийв. Фредэд ээжээс нь урдаа том Ф үсэгтэй улаан ноосон цамц, гэрийн амттан иржээ. Харин ээжийнх нь бэлэгний хажууд даруухан харагдах бор хавтастай "Педдлийн их буунуудын нислэг" ном Оливерээс ирсэн байлаа. Харин тэр хоёрын бэлэг доор байх "Дүрсгүйтэлд эхлэл үгүй" гэсэн бичигтэй ороолт Фредийн хамгийн уран найз болох Принсээс иржээ. Хажууд нь Мккардигийн даруухан цаасаар боосон бэлэг бас Жеоржийн тод өнгийн гялалздаг цаасаар боосон бэлэг байлаа. Даруухан цаастай бэлгийг задалвал Фредийн зурагтай аяга байв. Аргагүй шүү дээ. Мккарди маагл гаралтай юм чинь Фредийн зургийг л аяган дээр хэвлүүлчихсэн байж таараа. Фред Жеоржийн бэлгийг задлахаас айн түүнээс энэ юу юм бэ? гэж асуух гэж эргэж хартал Жеорж аль хэдийн явчихсан байлаа. Фред бэлэгний амсрыг жоохон дэлгэтэл хайрцган дотор байсан ногоон шингэн түүний гар луу чиглэв. Хурдхан шиг хайрцагны амсрыг хаатал хайрцган дотор олон янзын дэлбэрэх чимээ сонсогдлоо. Жеорж юм чинь аргагүй биз. Тэр түүнд найдвартай нүүрэн дээр дэлбэрдэг салют явуулж. Фред уурлан хайрцгыг өөрийнхөө орны хажууд байх арслангын зурагтай 4 шургуулгатай шүүгээнд чулуудаж хувцсаа өмслөө. "Алохомора" гэсэн цагаан бичигтэй хар богино цамцаа өмсөөд Фред шүүгээн дээрхи шидэт тоглуулагчаа авав. Энэ бэлгийг түүний 3 насны зул сараар Санта өгсөн билээ. Чихний зурагтай товчин дээр дараад голын савааны зурагтай товчийг товшиход "Мааглуудын дунд удаан амьдарсан шилдэг шидтэний хамтлаг болох Abba-ийн Happy New Year дуу" эгшиглэв. Чихэвчээр холбоогүй ч гэсэн шидэт тоглуулагч зөвхөн Фредийн чихэнд эгшиглэсээр л. Бор хилэн өмдөө өмссөнийхөө дараа ээжийнхээ бэлэглэсэн цамцыг өмслөө. Дараагийн дуу явж эхлэхэд Фред аль хэдийн их танхимд хүрч ирсэн байв. Өнөөдөр их танхимд гацуур мод засаж, хэдэн саа, бантик өлгөжээ. Гриффиндорын ширээнд очин Жеоржийн хажууд суув. Жеорж харин тахианы гуя гударч байлаа. Фред Жеоржийн өмдний арын халаасанд хуурамч саваа сэмхэн хийв. Жеорж тахиагаа дуусгаад Фред рүү эргэн хартал тэр гэмгүй царайлан сууж байлаа. Удалгүй хуурамч саваа дэлбэрэх дуунаар Жеорж үсрэн Слитерний ширээний бялууг няц дарав. Олон хүмүүс инээлдэх дуунаар үзэсгэлэнт Хермионе их танхимд орж ирлээ. Тэр нэг аяга хулууны шүүс аваад Фредэд "Бүжгээ номын санд бэлдэх үү?" гэж шивнэхэд Фред Жеоржыг сэрэхээс өмнө Хермионетэй хамт явжээ. Фредэд яагаад ч юм өнөөдөр Хермионе үнэхээр хөөрхөн санагдав. Арай хайр гэдэг нь энэ биш байгаа.

Амаа хамхиад намайг сонс/Shut up listen to meWhere stories live. Discover now