Хогвартс Бүжигт Үдэшлэг 20:00 цаг
Цас будран орж шилтгээн бүхэлдээ цасаар хучигджээ. Шармбатоны цэнхэр сүйх тэрэг том цагаан хулуу шиг болж, Хагридын байшин амтат боов шиг үзэгдэн, Дурмстрангын хөлөг онгоцны цонх мөсөөр хучигджээ. Үйлчлэгч нар гал зуухандаа гар хумхилгүй хөдөлмөрлөсөөр хоолны ширээнд шарсан мах, янз бүрийн амттан тавигдаж байлаа. Фред, Жеорж хоёр өглөө үйлчлэгч нарын амттангуудад өөрсдийнхөө цөцгийтэй жигнэмэгийг нуусан болохоор хамгийн анх амттангуудаас амссан Каркаров шаргал өд унагаж байв. Уурандаа дэлбэрэх шахсан Каркаров танхимд хүмүүс ирэхээс өмнө хатагтай Помфри руу яаран гүйлээ. Профессор Макгонагалл танхимийг нэг эргүүлж хараад нүүрэндээ баясал тодруулха үед Профессор Флитвик шидээр хаалгыг онгойлгов. Хаалганы тэнд байсан оюутнууд 2 эгнээнд жагсан орж ирэхэд Макгонагалл "Тэмцээний оролцогчид наашаа" гэж 4 аваргыг дуудлаа. Тэр дөрвөлжин хээтэй улаан шотланд жанч өмсжээ. Эцэст нь бүгд байрандаа суухад МакГонагалл аваргууд хосоороо эгнээ болж түүнийг дагалдахыг зааварлав.
Танхимын хана мөнгөн хяруугаар очтон гялалзаж зуугаад цагаан боронзон цэцгийн хэлхээг одод түгсэн адраас өлгөжээ. Хоолны урт ширээнүүд алга болж оронд нь тус бүрд нь арван хүн суух зуугаад ширээ бий болжээ. Ширээ болгон дээр дэнлүү асч байлаа. Дөрвөн аварга шүүгчдийн ширээний наана байх урт ширээн дээр хосуудтайгаа сууцгаав. Дамблдор цэсийг харж байснаа "Гахайн котлет" гэхэд түүний урд дахь тавган дээр амттай гахайн котлет бий боллоо. Оюутнууд юу хийхээ ойлгоцгоон хоолоо захиалцгаатал шилтгээнйй хаалга онгойн урт улбар шар үстэй, гоёмсог хар жанчтай, гялалзсан хар гуталтай Фред Уизли өөрийнхөө үзэсгэлэнт хос болох цэнхэр даашинз, өтгөн үстэй Хермиона Грейнжертэй хамт орж ирэв. Фред аль хэдийн цайллага эхэлсэн байгааг харж уурсан Хермиона руу муухай харлаа. Харин Хермиона танхимд суусан бүх хүн рүү инээмсэглэн Жеорж Уизли болон Анжелина Жонсон хоёрын хажууд байх сул ширээ рүү Фредийг чирж сул сандал дээр өөд өөдөөсөө харан суув.Жеорж: За сайн уу? Миний ихэр минь.
Фред: Одоо сайн байхаас өөр яахав дээ.
Жеорж: Энэ яагаад уурлацын Хермиона
Хермиона: Би номын санд хэдэн хэрэгтэй шившлэг судлаж байгаад цайллаганаас хоцруулчихсан юмаа.
Фред: Яг үнэндээ цайллаганаас ч биш. Би бусад оюутнууд Жеорж бид хоёрын амттанг идээд хэрхэн өдөнд хучигдахыг хармаар байсан юм.
![](https://img.wattpad.com/cover/94493696-288-k896512.jpg)
YOU ARE READING
Амаа хамхиад намайг сонс/Shut up listen to me
Fiksi PenggemarАмаа хамхиад намайг сонс Фред Уизли болон Хермиона Грейнжер хоёрын хөгжилтэй хайр дурлалын түүх. Маагл гаралтай бяцхан охины гэнэн шохоорхол болон арслан зүрхэт цэвэр цусны хүүгийн мөрөөдөл. Өсвөр насны шидтэнүүдийн хайр дурлалын талаар өгүүлэх энэх...