Гриффиндорын зочны өрөөнд Фред Хермиона хоёр булангийн ширээнд өөд өөдөөсөө харан сууж хичээлээ хийцгээж байлаа. Сурагчдын унтах цаг аль хэдийн болчихсон тул зочны өрөөг бага гэрэлтэх хананд өлгөсөн бамбар л гийгүүлнэ. Саваандаа Льюмос шившлэгийг өгч ном дэвтрээ гэрэлтүүлэх Хермиона одон орны даалгавраа хийж байсан бол Фред шившлэгийн хичээлийн зохион бичлэг хийнэ.
Хермиона: Харригийн загалмайлсан эцэг Сириус чинь Сириус одны ордонд төрсөн юм байна шдээ.
Фред: Тийн шдээ. Харри аль дээр надад тэгж байсан. Би нээрээ Фредди ордонд төрсөн шдээ.
Хермиона: Худлаа яриад бай. Фредди орд гэж юу байдаг юм?
Фред: Хаха.
Хермионе: Гэхдээ чи БИЙР гэдэг нэртэй ордонд төржээ.
Фред: Яг л цөцгийтэй шар айраг гэдэг шиг үү?
Хермиона: Тиймээ. Ингэхэд дараагийн Хогсмид аялал хэзээ болох бол?
Фред: Дараа жилээс л биз. Энэ жил ингээд Гурвалсан Шидтэний Тэмцээн гэж явсаар байгаад дуусна.
Хермиона: Мэдээж л дээ. Сайхан цөцгийтэй шар айраг уугаад Равьенклавын цамхгаас оддыг ажиглах юмсан.
Фред: Тэгэхээр энэ чиний мөрөөдөл юм биздээ.
Хермиона: Тиймээ. Би ер нь ойрын үед энэ их хичээлийг хийсээр байгаад амар амгаланг л мэдрэхийг үнэхээр их хүсч байна. Ер нь би ингэж их хичээл хийсээр байгаад бараг сайн дураараа амиа хорлох байхаа.
Фред: За тэгвэл чи амиа хорлохоосоо өмнө надад нэг шившлэгийн тухай зохион бичлэг бичээд өг.
Хермиона: Найз нь аймар завгүй байнаа. Чи эсвэл миний зохион бичлэгнээс санаа авах юмуу.
Фред: Ммм. Тэгье.
Хермиона өөрийн жижгэрүүлэгч цүнхнээсээ зохион бичлэгээ гарган Фредэд өглөө. Фред харин зохион бичлэгийг аван нягтлан уншиж үзэв. Хермиона томоор эвшээлгэн "Заза би унтлаа" гээд ном дэвтрээ хураан, саваагаа унтраан охидын унтлаганы өрөө рүү явлаа.
Фред: Сайхан амраарай. Херми!
Хермиона: Сайхан амраарай. Фредди!
Маргааш нь:
Хермионагийн унтлаганы өрөөнд үүрийн гэгээ туяарчээ. Зайтай өрсөн 4 улаан бүтээлгэтэй, дээрээ улаан саравчтай оронд мэргэ төлгийн хоббитой Парвати Патил болон Лавандер Броун, саяхан Хогвартсд шилжиж ирсэн Клое Шарлотте нар амьдардаг билээ. Хөвгүүдээсээ тэс өөр нь эд нарын харилцаа жоохон хөндий. Жишээлбэл Хермиона өөрийнхөө хэрэгтэй зүйлсийг орныхоо хажууд талын жижигхэн 4 хөндлөн шургуулгатай алтлаг өнгийн шидэт шүүгээнд хийхийг илүүд үздэг бол Парвати цэнхэр өнгийн шилэн бөмбөлгөнд Лавандер бүр бүгдийг нь орныхоо доод талд шидэхийг илүүд үздэг билээ. Хермиона нүдээ нуухлан нээхэд тэр маш том цагаан бамбаруушийг тэврээд унтаж байв. Гайхаж балмагдах зэрэгцсэн Хермиона түргэн бостол үсээ угаагаад хатаах шившлэгээр хатааж байсан Клое "Чи ч өнөөдөр эрт сэрлээ шүү" гэлээ. Клое энэ дөрвийнхөө хамгийн эртэч нь билээ. Тэр бор үстэй, давхраагүй ч том алаг нүдтэй намхан маагл гаралтай шидтэн юм. Хермиона Клое хоёр л их дотно бөгөөд Клое түүний элфүүдийг хамгаалах нийгэмлэг, цусны бүлгэмийг халах нийгэмлэг зэрэгт элсэж орсон билээ.
Хермиона: Энэ юун том бамбарууш вэ?Клое: Мэдэхгүй ээ. Магадгүй нөгөөдөх чинь тавьсан юм бишүү.
Хермиона: Уизли юу? Тэр мааглуудын дэлгүүр орно гэж байхгүй ээ.
Клое: Эсвэл эртээдийн Ноён Үс.
Хермиона: За арай ч дээ. Клое Нюлемус Фирст Шарлотте гуай. Чи намайг Малфойтой холбоод байхдаа яадаг юм бэ?
Клое: Заза. Өнөөдөр амралтын өдөр юм чинь бүх даалгавруудаа хураалгачихаад бүлгэмд элсэх хүмүүсийг хайх уу?
Хермиона: Алинд нь
Клое: Элфүүдийн бүлгэм
Хермиона: Тэгвэл Равенклавын сурагчдаас эхлэж асууна шүү.
Клое: Мэдээж.
Хермиона ороо хураан вайны өрөө рүү явлаа. Вайны өрөөнд орж нүүр гараа угаан жанчаа углав. Тэгээд Клоетой хамт их танхим руу бууцгаалаа. Их танхимд орж ирэхэд тэнд их хүн байхгүй байв. Слизериний ширээнд <<ШИДТЭН>> сэтгүүлийн фен охид, Равенклавын ширээнд Шармбатоны хэдэн сурагчид бас Чжоу, Рожер Дэйвис нар сууж байлаа. Харин Хаплфафын ширээнд Крамын номын сангийн хайрууд, Гриффиндорынхд Анжелина, Жеорж өө үгүй ээ бас Фред байна.Хермиона: Яанаа. Өнөөдөх чинь.
Клое: Уизли юу?
Хермиона: Тиймээ.
Клое: Юунаас нь тэгж их сандраад байгаа юм.
Хермиона: Мэдэхгүй ээ. Гэхдээ би их танхимд өглөөний цай уумааргүй байна.
Клое: Битгий маяглаад бай.
Клое Хермиона руу нухацтай хараад түүнийг чирэн яг Фредийн өмнө суулгав. Фред Хермиона руу "Сайн уу?" гэж мэндчилэхэд өөрийгөө бариад идчихмээр санагдсан Хермиона "Сайн" гэж бувтналаа. Өчигдөржингөө даалгавраа хамт хийсэн байж яагаад одоо ингэж ичээд байгаа юм бол.
YOU ARE READING
Амаа хамхиад намайг сонс/Shut up listen to me
FanficАмаа хамхиад намайг сонс Фред Уизли болон Хермиона Грейнжер хоёрын хөгжилтэй хайр дурлалын түүх. Маагл гаралтай бяцхан охины гэнэн шохоорхол болон арслан зүрхэт цэвэр цусны хүүгийн мөрөөдөл. Өсвөр насны шидтэнүүдийн хайр дурлалын талаар өгүүлэх энэх...