2

1.2K 91 5
                                    

ЮҮХИ

Ордны бүх хүмүүс уй гашууд автан хааны өргөөний урд талын том талбайд өгдөг сөгдөн сууна. Тэр дунд гүнж Юүхи хүртэл сууж байлаа... Хүмүүс уйлалдан дахин дахин мөргөж байхад Юүхи толгой өндийн бодлогширно. Тэрээр Хаан Хатан хоёртой үхэх орой нь уулзсан бөгөөд зүв зүгээр байсан атал яагаад ийм зүйл болсонд гайхаж байлаа. Юүхи гүнж ийш тийш хүмүүсийг харан тэдний нүүрний хувиралыг ажин нагац ахынхаа хойно зогсох залуу тайган дээр харцаа тогтоох нь тэр...

Тэрээр гайхширан нүд салгалгүй түрхүү залууг ширтэн үе үе бувтнаж байлаа. Тиймээ тэр залуу бол түүнтэй 5 настайдаа мөргөлдсөн залуу байсан юм. 

Тэрүүхэн хугацаанд Юүхи уйлалдан суух хүмүүсийн дунд ганцаараа инээмсэглэх нь тэр. Харин түүний инээмсэглэж буй төрхийн зарим авхай нар харан гайхацгаана. 

Ямар хүн эцэг эх нь нас барчихаад байхад инээж чадах билээ~~ инээмээр байсан ч нулимс урсах л болно. Гэвч гүнж инээсэн юм... шалтгааныг нь хэн ч мэдэхгүй мэдэх гэж оролдож ч байгаагүй байх~ 

Ордынхоны энэхүү уй гашуу бараг 10 хоног үргэлжлэн өндөрлөсөн юм. Ордны түшмэд нар хуралдан хаан эзэний суудалд хэн суух талаар ярилцан бүгд л бие биенээ үгүйсгэн сууж байхад хамгийн доор сууж байсан нэг түшмэд гараа өргөн бусдынхаа анхаарлын өөр дээрээ татан ийн хэлжээ. 

Түшмэд: Хаан эзэний суудал бол жирийн нэг хүн суух суудал биш. Энэ бол бидний мэдэх хамгийн гол зүйл~~ мөн энэхүү суудлын эзэнийг бид тогтоож залах нь буруу хэрэг гэж бодож байна

Түүний үгийг бусад түшмэдүүд дуулгавартай сонсон зарим толгой дохин зарим хөмсөг зангидаж байлаа. Түшмэд үргэлжлүүлэн: Ан Юүхи гүнж бол Гүрёо улсын ганц өв залгамжлагч тийм болхоор түүний нөхөр энэ улсын хаан болох хэрэгтэй!! Би буруу зүйл хэлээгүй биздээ!!

?: Би хаан болох болно! 

Дуу гарах зүгрүү төв танхимд суух бүх хүн харахад их хатаны төрсөн дүү Чой Тэён: Би бол их хатаны төрсөн дүү хаан ширээнд суух бололцоог бүрэн хангасан хүн! 

Түшмэд түүний яриаг үл ойшоон: Би хэлэх үгээ хэлсэн гүнжийн нөхөр энэ улсын хаан болох шаардлагатай! гэж хэлэхэд Чой Тэён чимээгүй л сууна. 

Хэсэг хугацаанд чимээгүй байсаны дараа хамгийн дээд эрх мэдэлтэй түшмэд: Санал хураах болно! 

Түшмэдүүд толгой дохицгоон зөвшөөрөхөд дээд түшмэд өөрийн хойно зогсох тайганд хандан: Цаас болон бэх аваад ир! 

 ~LEGEND~ /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora