4

1.1K 82 3
                                    

Гүнж өргөөндөө чимээгүй суух бол өргөөний гадна Жэебум мөн л чимээгүй зогсоно. Жэебум гүнжийн өргөөний үүдэнд хоёр хоног зогссон ба тэрээр гүнжтэй хамт байх тухайгаа айлтгахад гүнж түүнийг хөөж гарган "Орж ирж болно" гэж хэлэх хүртэл өргөөний үүдэнд хөдөлгөөнгүй зогс гэж зарлиг буулгасан билээ. Жэебум ч мөн адил зарлиг ёсоор өргөөний үүдэнд ийн зогсож байгаа юм.

Жэебум өргөөний үүдэнд нийт дөрвөн хоног хөдөлгөөнгүй зөвхөн усаар ундаалан зогсоно. Харин гүнжийн санаа зовж эхэлж байлаа.

Юүхи орон дээр бодол болон сууж байхад гадаа хэн нэгэн орилох нь тэр.

Өргөөний авхай: ОТОЧ ДУУДААРАЙ!!!

Юүхи энэ чанга дуунаар орноосоо хурдтай гэгч нь босон гүйж хаалга онгойлгон том нүдлэх нь тэр. Гүнж том нүдэлсээр Жэебумын урд очин түүний мөрнөөс барихад Жэебум газраас босох гэж хичээнэ.

Энэ байдлыг харсан Юүхи балмагдан үүдэнд зогсох хоёр тайганг дуудан Жэебумыг өргүүлэн өөрийн ор дээр хэвтүүлэхэд Жэебум: Т-та о-орж болно г-гэж хэлээгүй шүү дээ!

Юүхи: Дуу чи! Хэн чамайг ингэж зогс гэсэн юм!

Жэебум дээш харан: Та! хэмээн намууханаар шивнэх төдий хэлсэн боловч Юүхи сонссон байлаа.

Юүхи нүдээ эргэлдүүлэн: Чимээгүй хэвт хөл чинь өвдөхөө болихоор босоод яв!

Жэебум: Би явж болохгүй энэ бол хааны зарлиг!

Юүхи түүнийг ширтэн: Миний үг чамд чухал биш хэрэг үү?

Жэебум Юүхи рүү харан: Тийм бишээ! Гүнжтээн! Гэхдээ хааны зарлиг бол миний хувь~~

Юүхи: Болно ооо болно! *гараа өргөх* чимээгүй бол чи миний хажууд байж болно

Жэебум инээх аядан толгой дохиж байлаа

Юүхи: Нэг зүйлийг санана! Хов зөөж болохгүй, үнэнийг хэлж болохгүй энэ миний тушаал энийг зөрчихгүй шүү ойлгов уу?

Жэебум толгой дохин нүдээ анин хэвтэнэ. Удалгүй тэр тогтвортой амьсгалж эхлэх нь түүний унтсаныг илтгэж байлаа. Юүхи түүнийг хажуунаас нь ажиглан удалгүй босон өөрт цай хийж аван хаалганы өмнө зогсон түрүүн бодож байсан зүйлээ үргэлжлүүлэн бодох нь тэр.. Юүхи гүнзгий амьсгаа аван маргааш шөнө оргох болно гэж бодно... тиймээ тэр оргох санаатай төлөвлөгөө гаргасан байлаа.

Жэебум гүнжийн өргөөнд өдөржин унтсан бөгөөд түүнийг сэрэхэд гэгээ тасарсан байлаа. Жэебум босон зогсоход түүний хөл өчүүхэн чинээ өвдөж хөндүүрлэхгүй байх нь тэр... Тэрээр инээмсэглэн том өрөөнд чимээгүйхэн алхан ороход Юүхи өөрийн эдлэл хэсэгсэлээ даавуунд боон зогсож байлаа. Жэебум ямар ч чимээ гаргалгүй түүнийг ажиглан зогсоно. Харин Юүхи түүнийг анзааралгүй өөрт хэрэгтэй бүхий л зүйлсийг хянуур нухацтай сонгон баглаж байв.

 ~LEGEND~ /Дууссан/Onde histórias criam vida. Descubra agora