†2†

1.2K 83 6
                                    

†Fifty Shades Darker #2 Pårk Jïmïñ†

Миа-н талаас

Өглөөний хурц нар цонхоор тусахад л би нүдээ удаанаар нээлээ. Өнөөдөр чинь ажилтай шүү дээ гэж бодсоор босон өөрийгөө бэлдлээ. Бүх зүйл сайхан санагдаж, амьдралаа дахиад л шинээр эхэлж буй мэт баярлаж байх чинь?

Өөрийгөө бэлдчихээд өглөөний унд бэлдлээ. Гэхдээ идэхгүй байж яагаад өөртөө хоол бэлдээд байгаа юм бэ би..? Цагаа харахад явах болсон болохоор цүнхээ авсаар гарлаа. Одоогоор надад машин байхгүй тул автобусаар явсаар BigHit Entertainment-ийн гадна ирэн болгоомжлон дотогш орлоо. Учир нь хамаагүй уг Entertainment-руу хүн орж байгаа харагдаж болохгүй гэсэн. Энэ нь BTS-тэй дээр холбоотой байх.

Дотогш ороход томоохон байгууламж намайг угтлаа. Гэхдээ ийшээ ороход яагаад ч юм түүний хувийн компани руу анх орсон шиг мэдрэмж мэдрэгдэх юм? Цэлгэр том барилга, өнгөлөг цонхнууд, төгс гэмээр засал чимэглэлтэй байсныг санаж байна.

Бодолд автах шиг л болж, миний ажлыг хариуцсан хүнтэй уулзахаар явлаа..
Ажилдаа орчихсон гэсэн шиг өөрийн үнэмлэхээ зүүгээд ойр орчимтой танилцахаар шийдэн ийш тийш холхилоо. Том барилга дотор төөрөхгүйг хичээн их л болгоомжтой алхлаа. Гэтэл ардхан талд хөлийн чимээ гарах шиг болоход эргэж харвал Жимин зогсож байлаа. Түүнийг хараад айсандаа биш, хурдан цохилох зүрхээ гайхан таг зогслоо. Харин Жимин жуумалзсаар над руу дөхөн алхлаа.

Жимин: Хатагтай Миа шинэ ажилд орсонд тань баяр хүргэе.

Би: Ахх, Баярлалаа Ноён Пак

Жимин: Тэгэхээр та үүнийгээ тэмдэглэж өнөө орой надтай хамт оройн хоол идэхгүй гэж үү?

Магадгүй хоёр дахь удаа татгалзвал тэрээр бухимдаж мэдэх учраас зөвшөөрөхөөр шийдлээ.

Би: Тэгье, Гэхдээ зөвхөн оройн хоол гэдгийг хэлье.

Жимин: Тэгэлгүй яахав. Тэгвэл орой уулзъя. гэсээр цааш алхлаа.

Зүрхний цохилт бага зэрэг хурдсах нь надад таалагдаж байна? Учир нь ингээгүй хэр удаа вэ? Магадгүй түүнтэй дахин хоёул уулзах болсондоо би баяртай байгаа юм уу?

Ажлын байртайгаа танилцсан дараа ажилдаа орохоор зэхлээ. Анх удаа ийм компани-д ажиллаж байгаа болохоор мэдэхгүй зүйлс маш их байсан ч би ойр орчмынхоо хүмүүстэй хурдан дотносож, тусламж ч авж байлаа.. Хамт олонтой байх сайхан л юм байна. Ингэж өөр хүмүүстэй харьцахгүй удсан байх.. Жимин-ийг надаас холдсоноос хойш бараг ганцаараа гэртээ бүхсэн байх..

[Түр Зогссон] Fifty Shades Darker Where stories live. Discover now