†4†

1K 80 5
                                    

†Fifty Shades Darker #2 Pårk Jïmïñ†

Дахин нэг шинэ өглөө эхэллээ. Шөнөжин зурвасаар түүнтэй ярилцсан учир одоо нойр хүрээд байна! Гэхдээ ажил руу гаа явах хэрэгтэй шүү дээ.. гэж бодсоор орноосоо бослоо..





Өнөөдөр яагаад ч юм хийх ажил их байв. Тиймээс ажилчид бүгд л толгой өндийлгүй өөрсдийн ажлаа хийж байв.. Шинээр орсон надад тийм ч их ажил даалгаагүй нь ч бас гайхмаар юм. Компаниуд чинь шинэ ажилчиддаа ихэнх хийх ажлуудыг өгчихдөг биш бил үү?

Өөрийн компьютерийг асаан сууж байхад утсанд зурвас ирэх шиг болов. Утсаа гаргаж ирээд хэнээс ирснийг нь харвал Жимин байх нь тэр..

"Бага ажилтай байгаа биз дээ? Түр гараад ирээч.. Өдрийн хоол идэцгээе" гэсэн байв. Магадгүй тэр л миний ажлыг хөнгөвчилсөн байх.. Өөр хэн байх билээ..

"За, тэгье ээ" гэж хариу биччихээд ажлын өрөөнөөс гарлаа.. Гэхдээ хоол идэх хүсэл алга.. Ямартай ч түүн дээр очих хэрэгтэй байх.

Утсаа аван гарч ирснээ мэдэгдэхэд тэрээр удалгүй ирэв..
Бид хоёр ойр байх нэгэн хүн цөөнтэй ресторан руу орлоо. Гэхдээ энэ газар надад таалагдаж байна.. Энгийн хирнээ дэгжин, намуухан ая эншиглэсэн, нэг л тийм дулаахан мэдрэмжийг төрүүлэх ажээ..
Бид гадаах орчин тод харагдах цонхтой ширээнд суун захиалгаа өгөхөөр болов.. Би цэсийг харж байгаад хамгийн бага хоолыг нь захиалахаар шийдэн зөөгчид хэлэн явуулахад Жимин гайхаж буй аятай над руу хараад

-Яагаад ийм бага хоол захиалж байгаа юм?

Би- Одоо тийм ч их идэх хүсэл төрөхгүй байна гэж аль болох намуухан өнгөөр хэлэхэд тэрээр санаа алдаад

-Би чамайг бараг юм идэхгүй байгааг чинь анх хараад гайхсан. Яагаад хоолны дуршил чинь буурчихаав?

Тэгэхээр намайг хараад л шууд анзаарчээ? Аргагүй шүү дээ. Би өмнөхөөсөө арай турчихсан! Гэхдээ хоол бага иддэг байсан минь миний буруу байх ..

Би-Уучлаарай гэж шивнэхдээ хэлсэн үгээ өөрөө ч гайхах шиг..

Зөөгч ирэн бидний захиалсан зүйлсийг авчрахад бид зүгээр л бие биенээ ширтэн суух ажээ..

Зөөгч явсны дараахан л буцан яриандаа оров.

Жимин- Ахх, Энэ бүгд бидний тусдаа байсан хугацаанд л болчхож.. Чи их цонхигор харагдаж байна..

Би-Гэхдээ чи сайхан харагдаж байна. Өмнөх шигээ гэж түүнд хариулахдаа ширээн дээр байх аягатай уснаас балгалаа..

[Түр Зогссон] Fifty Shades Darker Where stories live. Discover now