†5†

919 63 1
                                    

†Fifty Shades Darker #2 Pårk Jïmïñ†
 

Ингээд Жиминийг дагаад явж байгаадаа итгэж өгөхгүй нь.. Тэр намайг бага хоол идэж байгааг мэдсэн учраас орой болгон шахуу надтай хамт хооллож, намайг хэр идэхийг харж байх болсон. Өнөөдөр дахиад л тэр өдөр нь.. Дахиад л энгийн оройн хоол.
Бид түүний жолоочтой хамт явсаар манай гэрийн үүдэнд ирэн бууцгаалаа.. Халааснаасаа гэрийнхээ түлхүүрийг аван хаалга онгойлгон гэр лүүгээ орлоо.. Дотор орж ирсэн Жимин гэрийг минь дахин гүйлгэн харав.
Гэхдээ юуг нь харсан юм бол? Тэр өмнө нь энд ирж байсан шүүдээ гэх бодол ч толгойд минь ороод амжив..



Энэ удаад бид манайд оройн хоол идэхээр болсон тул би хоол хийж эхэллээ. Ганцаараа байсан бол үнэхээр бага хоол хийчхээд түүнээсээ хэдхэн халбагадаад шуудхан орондоо орж унтах байсан юм. Гэтэл одоо ганц хүний хоол биш хоёр хүний хоол хийж байна шүү дээ..

Намайг хоол хийн гал тогоонд ийш тийш холхиход Жимин чимээгүйхэн хоолны ширээний ард суун намайг ажиглах ажээ.


Өмнө нь ажлын байран дээр бид хоёрын дунд болсон зүйл гэнэтхэн толгойд зурвас хийн орж ирэх шиг болов.. Миа! Арай чи түүнийг хүсээд байгаа юм биш биз дээ?
Хачин зүйл бодсон өөрийгөө бага зэрэг шоолж инээгээд Жимин рүү харвал тэрээр намайг инээж байгааг мэдсэн аятай

- Баярт үйл болоо юу, Миа?

-Ахх, үгүй дээ.. Зүгээр юм бодсон юм.

Хоолоо хийж байх явцдаа ийш тийш их холхиж байсан учраас боломжийг ашиглахаар шийдэн алхах явцдаа ташаа, нуруу, гараараа битгий хэл өгзгөөрөө хүртэл түүний биеийг шүргээд амжив. Үнэн гэвэл яг одоо л би түүнийг хүсэж байна. Магадгүй энэ тохиолдол анхны удаагийнх биз.. Түүнийг эхэлж хөдлөхөөс нааш би түүнд ойртдоггүй байсан шүү дээ.. Намайг түүнд хүрэх болгонд тэрээр ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй л байв.. Гэхдээ миний бодлоор тэр дотроо ямар нэгэн зүйл бодсон л байх..

Эцэст нь тэр тэвчээр алдсан аятай над руу хараад

-Чамайг юу хийгээд байгаад чинь гайхаж л байна шүү Миа..    гэж бага зэрэг дургүйцсэн аятай хэлэхэд нь би

-Би лав өөрийгөө хоол хийж байна л гэж бодож байна        гээд гэмгүйхэн шиг түүнд хариуллаа. Тэрээр миний хажууд ирж зогсоод

-Чи ийм ажилдаа их сайн юм

-Юунд? Хоол хийхдээ юу? Гэж түүнээс асуухад тэрээр

[Түр Зогссон] Fifty Shades Darker Onde histórias criam vida. Descubra agora