SEOKJIN

10.6K 257 11
                                    

Сокжин төв царайлан өрөөндөө хоёр тийш алхана. Тэрээр хоёр цагийн өмнө түүний урд нүүр бардам "салья" гэж хэлсэн эмэгтэйн талаар бодож байлаа. Түүнийг Жон СүИ гэдэг. Ямар ч уур бухимдал, маргаангүй байж салах талаар ярьсан хайртай эмэгтэйгээ бодон ингэх болсон шалтгааныг мэдэхгүй гайхширна. Удалгүй Сокжин буйдан дээрх хар хүрэмээ шүүрэн гарч явах нь тэр..

Энэ тэнд шуугилдан явах хүмүүс дунд ганцаараа толгой гудайн алхах нь түүнд уйтгартай санагдана. Удаан явсаны дараа Сокжин өндөр барилгын өөд харав. Сокжин гэрээсээ шийдэмгий, зоригтой гарсан ч зорьсон газартаа хүрэхдээ тийм ч зоригтой байсангүй. Бодож тунгаасны эцэст гүнзгий амьсгаа аван лифтэнд суулаа. Тав гэх тоон дээр даран лифтний хаалганд тусах тусгалаа харан дотроо яадаж шалтгааныг нь мэдэх ёстой хэмээн бодож байлаа.

Таван давхарт гарч 517 гэх тоотын өмнө ирэн хонх дарахад ямар ч хариу үйлдэл байсангүй. Дахин хонх дарахад ч хариу байсангүй. Сокжин гараа чанга атган хаалга нүдэхэд 518 буюу СүИгийн хөрш гарч ирэн нүднийхээ булангаар нэг харан: Тэр байхгүй ш дээ ахаа! бас хүмүүс ийм орой унтдаг ш дээ! Та чимээгүй байхгүй бол загнуулна шүү!

Сокжин: Гэхдэ~~ түүний яриаг таслан СүИгийн дуу гарах нь тэр.

СүИ хөл дээрээ тогтож ядан гуйвж дайван алхсаар биеийн тамрын хослолоо янзлан: ЁОНУУ! ЭГЧ НЬ ОЧИЖ БАЙНА АА! *зогьсох* НААД ХҮН ЧИНЬ ХЭН БЭЭЭЭ?

СүИ орилоход зарим нэг газраас: Чимээгүй болооч ээ! гэх уурласан дуу цуурайтав.

Ёону: СүИ эгч ирж байна *даллах*

СүИ Ёонугийн үйлдэлийг харан зөрүүлэн даллаад инээн хурдан алхаж яваад хажуу тийш далий гишлэн унах гэхэд Сокжин орилох нь тэр.

Сокжин: СҮИ!

СүИ том харан цоо эрүүл мэт цэх зогсон түүнийг таньсан бололтой эргэн алхах нь тэр. Сокжин хажууд нь зогсох Ёонуд хальт бөхийчихөөд СүИгийн хойноос гүйх ба СүИ лифт хүлээн зогсож байгаад Сокжинийг харан шатруу зүглэхэд Сокжин хурдан алхан түүнийг татан зогсоогоод шууд мэдэх гэсэн зүйлээ асуучих нь тэр.

Сокжин: Яагаад? Салья гэсэн шалтгаан чинь юу юм?

СүИ гүнзгий амьсгаа аван: Ч-чамд хамаагүй

Сокжин СүИгийн гарнаас атган: Би мэдэх эрхтэй! Чи надад хэлэхээс нааш би явахгүй!

Тэд хэсэг хугацаанд чимээгүй хий гөлрөн зогсоод СүИ гүнзгий амьсгаа аван: Гэрт орцгооё! гэж хэлэн коридороор алхахад Сокжин толгой дохин түүний хойноос алхлаа.

 [+18] ~DOPE~ /Дууссан/Where stories live. Discover now