JUNGKOOK

9.3K 264 12
                                    

Уншсан хүний тоо FOLLOWERs-оос илүү гарчихаар би өөрөө хямраад байдаг болчихжээ кк....

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

~ Ганнам дүүрэг 5-р орц 512 тоот ~

Жонгүг урд суух Ёону руу харан: Чи тэнд юу хийж байсан юм?

Ёону уйлан: Мэдэхгүй

Жонгүг: Тэр үед чамайг Ким офицерт хэлэх хэрэгтэй байж~~

Ёону: Би мэдэхгүй гуйя! Би чиний асуугаад байгаа бүх зүйлийг мэдэхгүй. Би зүгээр л эмийн сан орох гээд гэрээсээ гарсанаа л мэдэж байна.

Жонгүг: Худал хэлэхээ боль!

Ёону: Би худал хэлээгүй Жонгүг!

Жонгүг сандал налан суухад Ёону: Чи одоо яв!

Жонгүг суудлаасаа босон гарах хаалга руу алхана. Жонгүг хаалга онгойлгоод эргэж харан: Маргааш 2 цагт хэлтэс дээр ирээрэй! Ирэхгүй бол олдохгүй байгаа хүнд хэрэгээ тохчихно шүү!

Ёону гүнзгий амьсгаа аван чимээгүй зогсоход Жонгүг жуумалзан: Ширээний андаа заавал ирээрэй!

Жонгүгийг гарсаны дараа Ёону ярвайн: Муу тэнэг их зантай банди!

Жонгүг бол өөрийн харьяалагдах хэлтэсийнхээ шилдэг ажилтан. Ямар ч хэргийг илрүүлдэг, гол зүйлийг олон ганц л хатгадаг залуу...

Ёону бол багш мэргэжилтэй бөгөөд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр одоогоор сурч байгаа энгийн амьдралтай бүсгүй...

Жонгүг Ёону хоёр дунд сургуулиасаа эхлэн нэг ширээнд суун хонь чоно мэт болсон хүмүүс билээ. Жонгүг хэд хонгийн өмнө хотын захаас гэмт хэрэгт холбоотой хүнийг барихдаа түүнийг харсан бөгөөд Ёону эзэнгүй байшинд амны хаалттай хүлүүлсэн байдалтай сууж байхыг харсан. Жонгүг түүний хүлээсийг тайлан чимээгүй байхыг сануулан эзэнгүй байшинд үлдээн гарахдаа утасныхаа дугаарыг бичин заавал залгах дохио өгөн чангаар шүүгээн дээр тавин гарсан. Харин Ёону түүнийг өөрт нь туслана гэсэн бодол тээсээр гэртэй ирэн шууд л түүнрүү залгасан ч тэр буруу алхам хийсэн юм.

Жонгүг өдөр бүр тэднийд ирж мэдэхгүй зүйлсийг нь шалгаан мэдэхгүй гэх бүрт түүний бухимдлыг төрөөлөх үгсийг хэлнэ. Харин Ёонугийн хариулт ижил байдаг байлаа. Мэдээж тэр мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа. Ёону ганц л зүйлийг мэдэж байгаа. Тэр бол харанхуй~~

Жонгүг Ёонугийн гэрээс гаран агаар амьсгалан зогсоод дээш Ёонугийн гэрийн цонхыг харан зогсоно. Гэрэл унтрахад Жонгүг ч машиндаа суун гэрлүүгээ явлаа.

 [+18] ~DOPE~ /Дууссан/Where stories live. Discover now