YOONGI

9.7K 217 3
                                    

LG-756 онгоц амжилттай газардлаа..

Нисэх онгоцны буудал дээр хөл хөдөлгөөн ихтэй, багтах зай ч үгүй хүмүүс ийш тийш алхана. Онгоц газардсаныг дуулан хүмүүс хүлээлгийн танхимруу яаран алхана. Цаг гаруй хугацааны дараа хүлээлгийн өрөө хоосорч хүн цөөрөхөд төв танхимын хаалга онгойн дотор талаас дэгжин нисгэгчийн хослол өмссөн 3 залуу гарч ирэхэд төв хаалга автоматаар хаагдав. 3 залуугийн хоёр нь ийш тийш харан гар даллах бөгөөд тэдний голд зогсох залуу хоёр тийш харсан ч түүнийг гэх хүн алга байлаа. Залуу гайхширан хоёр туслах нисгэгчтэй салах ёс хийн хөнгөхөн гар барин: Дараа уулзацгаая!

Залуус бөхийн: Ойлголоо Мин ахлах аа!
Залуу үргэлж түүнийг хүлээн зогсож байдаг үзэсгэлэнт бүсгүйгээ байхгүй байгаад гайхширан нисэх онгоцны буудлаас гаран "Хангүг" эмнэлэгийн зүг хөдлөх нь тэр. Залуу төв царайлан эмнэлэгийн төв хаалгаар орон хоёр тийш харахад цагаан халаад өмссөн эмч нар хоёр тийш гүйж, орон дээр хэвтэх өвчтөн, асрагч нартай ярин гүйлдэнэ.

Залуу хүлээн авах дээр очин: Пак Ина сувилагч байгаа юу?

Залуугийн асуултанд сувилагч гайхан: Эрхэмээ та юу гэсэн бэ?

Залуу дахин: Пак Ина сувилагч байгаа юу?

Сувилагч толгой дохин: Тиймээ тэр Ким докторын өрөөрүү орсон та түр хүлээж байх уу? Би дуудаад ирье! Танийг хэн гэдэг вэ?

Залуу: Мин Юнги! гэхэд сувилагч толгой дохин яг явах гэж байхад ширээн дээрх утас дугарлаа. Сувилагч харилцуурын аван удалгүй том нүдлэн хаашаа ч юм гүйх гэхэд Юнги түүнийг зогсоон: Пак сувилагч я~~ үгээ хэлж дуусаагүй байхад сувилагч түүний яриаг таслан: Та яарч байна уу? Би жоохон удах юм шиг байна~

Юнги сувилагчийн байдлыг анзааран: Үгүй дээ би Ким доктортой ч мөн уулзах хэрэгтэй *худал хэлэх* өрөөн хаана байдаг юм?

Сувилагч: Ийшээ *заах* зүүн жигүүр хамгийн цаад буланд байх 101дүгээр  өрөө~ гэж хэлэн цааш гүйхэд Юнги толгой дохин хоцорлоо.

Юнги тайван алхан явахад хаана ч юм нэг зүйл хагарч байхыг сонсох нь тэр. Юнги гайхан хаанаас болхыг нь мэдэх санаатай зогсоход дахин дуу гарах нь тэр. Энэ удаад Юнги хаанаас гэдгийг нь мэдэн хурдтай алхан Дк. Ким Сокжин гэсэн хаягтай өрөөний гадна ирэхэд хаалга онгойн Ина нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байдалтай гарч ирэн Юнгийг харан том нүдлэхэд Юнги түүнийг давуулан харвал Сокжин харааны шил зүүсэн байдалтай ажлын ширээнийхээ ард хэн нэгний шинжилгээний хариуг харж байгаад урах нь тэр. Ина хурдтай ирэн Юнгигийн гарнаас атган явсаар цайны газар орж ирэв.

 [+18] ~DOPE~ /Дууссан/Where stories live. Discover now