1

498 25 1
                                    

Сургууль, сургууль, сургууль………
Би яагаад тийшээ явах ёстой юм гэж бодоод хэвтсээр байлаа. Гэхдээ хичээлдээ явахгүй бол Мари намайг зүгээр өнгөрөөхгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ би энэ анимийг үзмээр байна. Новш гэж Маригийн төлөө тэр хараал идсэн газар луу явхаас- гэж бодсоор сургуулиа зүглэлээ.
          * * *
"Хөөе И Арим! Чи дахиад л хоцорлоо" гэж Мари надад уурлаж байв

"Уучлаарай Маризамдаа жоохон саатчихлаа" гэж худлаа хэлэн хичээлээ таслах гэж байснаа мэдэгдхийг хүссэнгүй.

Миний найз гэх хүн бол Ён Мари. Тэр үнэхээр хөөрхөн эгдүүтэй ааш сайтай охин. Гэхдээ энэ түүний баг. Тэр надтай байхдаа багаа тайлдаг нь харамсалтай. Багаа авах төдийд л үнэхээр хэрцгий болдог. Түүнийг өөрийнхөөрөө байхдаа араатан гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэр ч үнэхээр аймшигтай шүү гэж бодон инээж суулаа.

"Хөөе тэнэг минь юугаа бодоод байгаа юм" гэж Мари хэлэв

"Одоо бүр юм ч бодож болохгүй хэрэг үү" гэж би зөрүүлэв

"Арим чи намайг ангийн дарга байгаа цаг өөдөөс тайлбар тавих эрхгүй гэдгийг мартаа юу хонгор минь би чамд сануулаад өгөх үү" гэж ёжтой инээв

"Ххэ Мари минь юу гэж дээ намайг уучлаарай" гэж хэлээд хичээлдээ анхаарлаа.

Маригийн талаас-

Энэ зөрүүд үгэнд ордоггүй амьтан бол И Арим. Бурхан минь би яагаад ийм тэнэг отакү охинтой найз юм бэ. Тэр аймшигтай отакү. Бүр үнэхээр аймшигтай. Би түүнийг галзуу гэж боддог ч Аримыг хайрлахгүй байж чадахгүй. Хамгийн сонин нь тэр эсрэг хүйстнээ огт сонирхдоггүй. Би түүнийг бараг лесби гэж бодож байна. Би Аримын анхны хайрыг олж өгмөөр байгаач энэ бүтэхгүй санаа байх лдаа… Охх гутармаар юм

"Юу вэ Ён Мари чи дахиад л Аримыг бодоод эхэллээ" гэж өөртөө хэлээ гэтэл хажуунаас

"Мари юу гээч?" хэмээн Арим хэлэхэд би жоохон цочирдов

"Яасан чухал юм ярихнуу" гэж асуулаа

"Би н-нөгөө сүүлийн үед дурлаад байх шиг байнаа надад туслаач Мари" гэж Арим надаас гуйлаа. Шинэ дүр төрх байна О.О

"Аан сүүлийн үед ээ…ю-юуууу чи дурласан гэв үү И Арим дурлаа юу?" гэж би аймшигтай их цочирдлоо.

Аримын талаас-

"Би үнэхээр энэ мэдрэмжүүдийг ойлгохгүй байна надад туслаач" гэж Маригаас гуйхад миний хацар халуу дүүгэж байгааг мэдэрлээ…

~Отакү охины амьдрал~Where stories live. Discover now