9

254 12 3
                                    

Сүмин: Хайраа юу бувтнаад байгаа юм бэ?

Би: Чи надаар яах гээв намайг орхиж явсан нь чи биздээ битгий амьдралд минь саад болоод бай чамгүй жаргалтай байхад чи хоёр дох удаагаа амьдралыг минь бусниуллаа. Арилж үз нүднээс далд ор *уурлах*

Сүмин: Чи надад хайртай биздээ

Би: Хэн чамайг хайрлана гэж *явах* Арим намайг уучлаарай уучлаарай уучлаарай энэ үгийг хэдэн зуун удаа хэлсэн ч хангалтгүй байх гэхдээ намайг ойлгоорой гуйя. Новш гэж Сүмин чи ямар гээчийн лай нь юм бэ. Бурхан намайг шийтгээд байгаа юмуу. Аримтай муухай харьцсаны гай юмуу. Би чамд хайртай Арим

Аримын талаас-

Бурхан минь ю-юу вээ. Тэр надаар тоголсон юмуу гэтэл би энд хүүхэд шиг догдлоод хөөрөөд нисэх гээд байж байдаг. Би зүгээр цаг нөхцөөх зугаа байсан юмуу. Гайхалтай өөр хэлэх үг алга. Гэхдээ бие доторх бүх зүйл минь гараад явчихсан юм шиг санагдаж байна. Чэн чи ийм новш байсан юмуу. Чиний үгэнд итгэсэн миний буруу юу бурхан минь. Миний нойр хүрэхгүй байсан тул гүйж өөрийгөө тайвшруулахын тулд гарахаар босон хувцасаа өмсөн цаг харахад 3:17 болж байв. Би гарч нуурын эрэг дагуу байх замаар чадхаараа хурдан гүйлээ. Чангаас чанга хоолой гарахаа больтол орилоод өөрийнхөө доторх бүгдийг гаргаж хаямаар санагдаж байна. Би үнэхээр их гүйсэн тул ядарч байлаа. Түр амсхых хэрэгтэй байсан тул хажуудах сандал дээр очиж суулаа. Яагаад ч юм би одоо болтол тэр новшын төлөө уйлж байна. Тэр юу юм бэ. Хэн болоод миний амьдралыг сүйрүүлээд байгаа юм. Би түүнээс болж уйлж байна. Гэнэт миний утас дуугаран хартал миний мэдэхгүй дугаар байв.

Би: Б-байна

?: И Арим мөнүү?

Би: Тиймээ хэн бэ

?: Т-тао байна

Би: Яах гээв *уурлах*

Тао: Зүгээр л чамайг сэрээх гээд залгасан юм бас чи Хонгконгт тэмцээнд оролцож байгаа гэсэн амжилт хүсэх гэсэн юм *сандрах*

Би: За *нусаа татах*

Тао: Миний гүнж уйлаад байгаа юм уу

Би: Амаа тат гээд утсаа тасаллаа. Тао хэзээ ийм байсан юм бас л надаар тоглох гээ юу. Гэхдээ өмнө нь Тао намайг ийм байдалд оруулахад би яагаачгүй шдээ. Тэгсэн одоо яагаад байгаа юм бэ. Би явсаар байрлаж буй буудалдаа ирэхэд

Ресепшн: Танд юугаар туслах вэ одоо дөнгөж 5 цаг болж байна

Би: Аан н-нөгөө нойрны эм байвал өгөөч гэхэд тэр тавиур дээрээс нойрны эм авч өгөв. Би баярласанаа илэрхийлээд өрөөндөө орон хоёрыг давхарлаж уугаад унтахаар хэвтлээ. Гэнэт хажууд юм дуугарч чичирч эхлэв. Би цочсондоо болоод зүрхээ дарав. Надад нойрны эм нөлөөлсөн бололтой унтсан байлаа. Гэнэт хажууд утас дуугарч байгааг анзаарав. Тэгэхээр намайг сэрээсэн зүйл утас юм байна. Би нойрмог байсан тул дугаарыг нь харалгүй аваад хэн бэ гэж асуув. Над руу залгасан хүн Чэн байна.

~Отакү охины амьдрал~Where stories live. Discover now