5

167 9 2
                                    

Бугуйвчаа авах санаатай доошлон аваад босохдоо дээшээ хартал Чэнтэй харц тулгарах нь тэр.

Мари: Аримаа юу хараад байгаа юм бэ?

Би: Юу ч биш дээ заал руу орцгооё баяртай Кай гэхэд тэр толгой дохиод үлдэв. Мари бид 2 Лэе Чэн хоёрын зогсож буй газар луу явж байлаа. Яагаад ч юм би сандраад нэг л сонин байна. Магадгүй Чэнд одоо болтол уурлаад байгаа байх.

Лэе: Сайнуу Арим? Энэ хөөрхөн охин чинь хэн бэ? хэмээн Мари луу ширтсээр надтай ярьж байхыг нь харан инээд хүрэв.

Би: Миний багын найз Ён Мари танилц гэхэд тэр хоёр танилцан

Мари: Арим энэ хэн бэ   гэж Чэн лүү заав.

Би: Миний дасгалжуулагч Лэе шиг сурагч багш   гэхэд Мари ч бас түүнтэй танилцана. Гэхдээ би Чэн лүү харж чадахгүй нь. Түүнийг хараад уур хүрч байна. Надаас уучлалт гуйна гэж бодсон юмсан. Чэн ч жинхэнэ хөгийн амьтан бололтой гэж уураа дотроо барьж ядан зогсоно.

Чэн: Сайнуу Арим  *хүзүүгээ маажих*

Би: Мм *толгой дохих* Чэн надруу ширтээд байгааг би мэдэрч байна. Түүнтэй харц тулгарахыг хүсэхгүй байгаа болохоор өөр тийшээ харж байтал тэр хацарнаас минь барин өөр лүүгээ харуулснаа миний нүд лүү ширтсээр Дээрийн явдалд намайг уучлаарай миний буруу  гээд бөхийв. Би ийм зүйл болно гэж бодоогүй тул хэсэг алмайрч зогсоход Мари Лэе хоёр хажуунаас эвгүй гэгч нь харж байв.

Би: Зүгээр дээ миний ч гэсэн буруу байгаа уучлаарай *бөхийх*

Чэн: Мм одоо ингээд ашгүй эвлэрэх шив *инээх*

Би:……

Лэе: Та хоёр хэзээ ийм дотно болчихсон юм дандаа л хэрэлдээд явдаг байсан байж *гайхах*  арай үерхээд байгаа юм уу?

Чэн: Хэн ийм азгүй амьтантай үерхэх юм би лав биш *заал руу явах*  би юу ч хэлэхгүй байхаар шийдэв. Учир нь хэн над шиг азгүй амьтантай үерхэх билээ дээ. Чэний хэлсэн үнэн байх. Гэхдээ түүний үг намайг зоригжуулж өглөө.

Мари: Паа ямар муухай ааштай юм бэ   түүний ардаас муухай харан шивнэв

Би: Мари би бэлтгэлдээ орлоо хүсвэл зааланд орж болно шүү эсвэл энэ хавиар байж байхгуюу    гэхэд инээмсэглээд: Зүгээр дээ би Лэетэй энэ хавыг үзэж байя чи сайн хичээгээрэй гэсээр тэр хоёр явав. Мари Лэе хоёр бие биедээ таалагдаж байгаа нь харваас илт байв. Тэр хоёрыг харж зогсоход Лэе ч шалиг юмаа гэсэн бодол төрөв. Би хурдхан хувцасаа солин заал руу орон бэлтгэлээ эхэллээ.

~Отакү охины амьдрал~Where stories live. Discover now