🦋Үзэсгэлэн гоо🌸танилцуулага

183 7 2
                                    

Нарны тод гэрэл нэгэн бяцхан тосгон дээр тусах аагим халуун өдөр нь зуныг илтгэнэ.
цэцэгсын анхилам сайхан үнэр,  будааны тариалангын талбайд ажиллаж буй хүмүүсийн хөлс хүч энэхүү бяцхан тосгоноос холилдон үнэртнэ.
Хүүхдүүд бие биенийхээ араас хөөцөлдөн гүйх нь тоос шороо босгох боловч  өөр ямар ч өө сэвгүй гэмээр энэхүү бяцхан тосгоны нэрийг Ёоидо гэдэг. Ёоидо бусад бүх тосгонуудаас алслагдмал байдаг бөгөөд хамгийн нам гүм, хамгийн аз жаргалтай, хамгийн цэвэр цэмцгэр тосгон юм.

Ёоидо тосгонд нэгэн гэр бүл амьдран суудаг ба түүний охин энэ жил 18 хүрэх бөгөөд тосгон тосгоноос зөвхөн тэр охиний царайг харах гэж хүмүүс ирдэг байлаа. Эрдэмтэн мэргэд өөрсдийн хүүдээ тэр охинийг эхнэр болгон авж суулгахыг эрмэлзнэ. Сэхээтэн баячууд өөрийн хамаг эд хөрөнгөө зөвхөн тэр л охиний төлөө зориулж чадахаа хэлэн эцэг эхээс нь гуйна. Улс улсын хаад, ханхүү, хунтайжууд гээд бүгд л охиний төлөө амиа өгөхөөс буцдаггүй байв.
Харин аав ээж 2 нь үгээгүй ядуу ч гэсэн охиноо өөрийн хайртай хүнтэйгээ гэрлэж аз жаргалтай амьдраасай гэсэндээ бүгдэд ижил тэгш хариулт өгдөг байлаа.
Цасан цагаахан жижигхэн царай, том алаг нүд, нарийхан шовх хамар, танан цагаан шүд гээд ертөнцийг хамаг үзэсгэлэн гоо нь бүрэлдсэн энэхүү охинийг Бэ Сүжи гэдэг.
Сүжи багаасаа үзэсгэлэнт царайгаараа тосгондоо төдийгүй хавь ойрдоо алдартай байлаа. Сүжи гэр орны ажил сайн хийж будааны талбайд ч ажилдаг. Ингээд бодоход хүмүүсийн нүдээр Сүжи дэлхийд байж болох хамгийн төгс охин.
Ёоидо бяцхан тосгонтой хамгийн ойр байдаг газар бол Эгсу гэх томоохон харш юм. Харгис хэрцгийгээрээ алдартай нэгэн ордоны ханхүүг цөлж улмаар эгсу гэх харш бий болжээ. Харшийн хунтайжыг Ёоидо тосгоныхон харгис хэрцгий, догшин есөн зүйл нь бүрэлдсэн мангас чөтгөр шулмас гэж хүртэл ярилцдаг байлаа. Яагаад гэвэл Эгсу гэх харшид 100 алхам ойртох л юм бол хөгшид залуугүй балчир хүүхэд ч амиа алддаг. Харшийн хунтайжын нэр бол Ким Жунин. Харшид нийтдээ 20н түмэн зарц боол хамгаалагчид байдаг ба Жунин хунтайжийн туслах гэх 8н эрэмгий зоригтой, тулааны ариун туршлагатай, бяр чадалаар дүүрэн, хурц мэргэн ухаантай төдийгүй цэцэгнээс ч царайлаг өөгүй царайтай баатрууд байдаг байлаа. Тэдний нэр бол Минсок, Чанёол, Сухо, Сэхүн, Бэкхён, Крис, Чэн, Кёнсүү нар юм..

Нэгэн өдөр... Сүжи охиний хувь заяа гэнэт өөрчлөгднө. Тэр юм ойлгодог болсон цагаасаа айж эмээж ирсэн тэрхүү харшид үүрд амьдрах шаардлагатай болно....

Энэ бүхэн хэрхэн үргэлжлэх бол?!

 🌸Guilty heart ❤️ Where stories live. Discover now