🌻Ер бусын хувь заяа🌻

74 6 0
                                    

Сүжи түүнийг гараа авсны дараа хөлрүүгээ хартал юу ч болоогүй мэт зүв зүгээр өө сэвгүй энгийн л сүжигийн хөл байх нь тэр...

Сүжи хөл рүүгээ харан итгэж ядсан байдалтай тэр эрлүү харахад тэр удаанаар гараа явуулан сүжигийн нулимсыг арчихдаа нүүрэндээ бяцхан жаргалтай ч гэх юмуу ёжтой ч гэх юмуу.. инээмсгэллээ...

Түүний хацрын хонхорхой түүнийг инээмсгэлэхэд улам царайлаг харагдуулж байсан бөгөөд сүжи түүний царайг бараг 3 минут ширтсэнээ ч анзаарахгүй байлаа. Сүжи тэгтлээ их түүнээс зугтахыг хүссэн атлаа хөлнийх нь хавхыг суллачихаад байхад нэг ч илүү хөдөлгөөн хийсэнгүй...
Сүжи эхлээд түүний сэтгэл булаам нүдийг нь харлаа... Дарвхраатай дур булаам нүд, тийм том хэмжээтэй биш ч түүнийг хангалттай сайхан харагдуулж байлаа. Түүний хамар... Өндөр шовх хамар... Түүнийг инээхэд хамар нь их хөөрхөн болдог юм байна.. Мэдээж түүний гүн хацрын хонхорхойг дурьдахгүй байж болохгүй байх.. Сүжи үргэлжлүүлэн ширтсээр доошлуулан түүний хувцсыг, түүний биеийг харж байгаад санаандгүй шүлсээ шоб хийтэл нь залгичихлаа...

"Намайг ширтэж ханав уу?" гэх бүдүүн хоолойг сонсоод өөрийн эрхгүй ичин нүүр улайн гэм хийсэн хүүхэд шиг доошоо харлаа...

"Уучлаарай..."

"Зүгээр дээ.... Чамайг айлгасан бол уучлаарай... Би энд нэлээн хэдэн хүмүүстэй цуг ан хийхээр ирсэн юм. Тэгээд л бусдаасаа төөрчихсөн юм" тэр ингэж хэлэхдээ бага зэрэг инээсгэлэн толгойгоо маажив..

"Би ус авахаар ирсэн юм... Чамайг хараад дагаад ирсэн. Гэтэл хавханд хөлөө хавчуулчихсан."

"Намайг дагаад гэнэ ээ?!... Би чиний хавханд баригдаад унах дууг сонсоод гүйж ирсэн шүү дээ.. Чи магадгүй андуурсан байх"

"Тэгвэл чи сая миний хөлийг яасан бэ?!. Чи илээд л зүгээр болгочихсон..."

"Чиний хөл угаасаа л зүгээр байсан шүү дээ... Чи магадгүй айсандаа хий юм төсөөлсөн байх. Би чамайг гэрт чинь хүргэж өгье. Ийм орой эмэгтэй хүн ганцаараа явах аюултай"

"*"*"*"*"*"*"
Яг энэ мөчид нэгэн эр тэр 2ыг холоос ажиглан зогсож байгаад нүүрэндээ ёжтой инээмсгэлэл тодруулаад ойн гүнрүү яван алга болов
"*"*"*"*"*"*"

Сүжи тэр залуутай цуг гэртээ хувин дүүрэн усаа барьсаар орж ирлээ.. Хашааны хаалгаар орж ирмэгц тэр залуу Сүжид хандан

"Би ингээд явья даа. Манай хүмүүс ойгоор намайг хайгаад бөөн юм болж байгаа байх.. Өнөөдөр чиний хувьд хүнд өдөр байлаа. Сайхан амраарай"
тэр эргэж хараад хашааны хаалгаар гаран явахад Сүжи түүнд ядаж цай амсуулья гэсэн санаатай түүнийг дуудах гээд түүнийг гармагц хашааний хаалгаа нээсэн боловч тэр аль хэдийнээ байхгүй болсон байх нь тэр. Сүжи тэрхэн мөчид хүйтэн хөлс урсаж дотроосоо айж эхлэсэн ч өөрийгөө тайвшруулан унтахаар орондоо орон хэвтлээ...

**************
Нарлаг намрын дахин нэг өглөө болж шувууд жиргэлдэн Сүжиг унтах нойрноос нь сэрээлээ.
Сүжи босон хувцасаа өмсөөд гэр орноо гялс цэвэрлэчихээд тариалангын талбай луу явлаа.
Тариалангын талбай урьдийн л адил чимээ аниргүй байв. Сүжи талбайд нэлэн хэдэн цаг ажиллаад гэртээ орж цай уухаар явлаа. Цайгаа хум хам уугаад буцаж талбай дээр очтол талбай дээр хэн ч байсангүй... Сүжи эргэн тойрноо харж хүмүүсийг хайж эхлэхэд гэнэт түүнийг дээрээс нь загасны тор унагаагаад бариад авав...
-Энэ мөн үү??? Нөгөө үзэсгэлэн гоо эмэгтэй энэ мөн үү??

ингэж хэлэх мөчид сүжигийн эргэн тойрноос талбайд ажиллаж байсан хүмүүс гарж ирлээ

-Мөн үү гэж асууж байна!!!!

хэн ч хариулсангүй... Гэтэл тэр эр цаана айн зогсож байсан 10 орчим насны хүүхдийн үснээс нь татаж босгоод хоолойг нь хэрчин алчихлаа.... Тэр алчихлааа.......
бүгд гайхширан айдаст автан зогсох ба энэ мөчид хэн ч үг дуугарсангүй
-Хэлэхгүй юм биздээ?!!!! Тэгвэл дараагых нь энэ байх болно
тэр ингэж хэлээд нэг хүүхдийг заамдан авахад
-Мөн наадах чинь мөнөөс мөн!!!! Бүх хүний хайрыг татаад сэтгэлыг булаагаад байдаг охин чинь наадах чинь гэж байна!!!!!!'
гэж заамдуулсан хүүхдийн ээж нь хэллээ.. Гэтэл тэр эр инээмсгэлэн хүүхдийн хоолойг хэрчиж орхив.....
********
Тэр хүмүүс сүжиг чирэн нэгэн томоохон харшлуу орууллааа
.......

 🌸Guilty heart ❤️ Where stories live. Discover now