Өглөө болгон сэрдэг шигээ өглөөний хурц нарны гэрэлын нөлөөнд бус харанхуй жихүүдэс хүрэм өрөөнд толгойлуу түм буман хутга зоох мэт хүчтэй өвдөлтөнд Сүжи ёолон сэрлээ..Тэр яагаад ч юм маш их өлссөн байв.
Эргэн тойрноо харвал Ёоидо тосгоны тариалангын талбайны хагасны хэмжээтэй том унтлаганы өрөөнд байх ба өөдөөс нь маш том хар хөшигтэй цонх харан байрлах ажээ.... Сүжигийн толгой маш хүчтэйгээр өвдөх ба гэнэт өчигдөр болсон явдалууд түүний нүдэнд зурс хийн харагдахад тэр саналаа.
***Flashback***
-Намайг тавиач!!!! Намайг тавь лдааа би энэ явдлыг хэнд ч хэлэхгүй болохоор намайг тавиадах!!!
- хннн уурлаж байхдаа хүртэл үзэсгэлэнтэй юм гээч? Гэхдээ одоо яана аа? Харамсалтай л юм. Ийм үзэсгэлэнтэй эмэгтэйн зүрхийг сугалах хэрэг гарчихлаа!
-Юу гэнээ!!! Та нар хэн болчихоод надад ингэж хандаад байгаа юм!!! Хэний зөвшөөрлөөр ингээд байгаа юм гэж байна!!!
-Чи ойрд хаантаны бие чилээрхээд байгааг мэдэж байгаа биздээ? Танай тосгоныхон үүний төлөө маш их ургац хурааж байгаа.
-Тэгээд урд нутгаас ирсэн нэгэн сайн үзмэрч хорвоо дээрхи хамгийн үзэсгэлэнт эмэгтэйд бүхнийг өөрчлөх хүч байгааг хэлсэн юм.
"Ойлгож байна уу? Чиний зүрх ямархуу амттай бол? Хаантан ч амтархан зооглох байхдаа? Чам шиг дорд эмийн зүрх ядаж хаантаны аманд орох их хувь тохиол биш гэжүү?"
тэр ийнхүү хэлээд ёжтой инээж байлаа.би үг дуугарж чадсангүй... Энэ зэвүүн амьтаныг яг одоо багалзуурдаад алчихмаар байгаа ч надад тэгэх зориг, хүч дутуу байгаагаа би мэдэж байна. Багаас минь намайг хөөрхөн гэдэг байсан ч би үүнд тийм ч дуртай байгаагүй юм. Харсан эмэгтэй болгон чичлэж, харсан эр бүр намайг өвөртөө оруулахын хүслэн болдог. Би энэ амьдралаас яваад өгөхийг хүсдэг байсан ч би төрсөн ээжийгээ олохоос нааш үхэж ч чадахгүй гэдгээ ойлгосон юм. Би анх ээжтэйгээ 2лаа амьдардаг байсан гэдэг. Цаг хугацаанй эрхэнд хойд аавтай минь танилцан гэрлэж удалгүй ээж минь намайг орхин явсан гэдэг. Хойд ээж аав 2 минь хоюулаа намайг төрсөн үр шигээ хайрлаж намайг ямар ч айлын баян эрх хүүд зараагүй. Энэ хорвоод ирэхдээ л би бараа эд зүйл шиг амьдарсан. Хэний ч гар дамжиж болно. Хэн ч шилжүүлж болно. Гагцхүү надад ямар ч эрх мэдэл байхгүй.... Харин одоо би төрсөн ээжийгээ ч харалгүй хэн нэгэн хөгшин төгзөгийг хоол болох гэж байдаг... Хэрвээ ээжээ та энэ үгийг сонсож байгаа бол намайг авраач дээ... Гуйж байна.
Ийнхүү бодолдоо дарагдан нулимс дуслуулан уйлж суухад тэрхүү зэвүүн амьтан дахин үг нээв.
-"Хөөш новшнууд минь хурдхан хутганы хэрэгсэл аваад ир" гэж орилоод надруу харан инээгээд " илүү удаан харвал дурлачихаж ч магадгүй байна".....