11-р хэсэг

838 41 0
                                    

Миний нүд бүлтийх шахан гялс өөр тийшээ харлаа. Кёнсүү хальт инээсэн болоод хүлээж байгаарай гээд гараад явчихлаа. Би гурилаа зуураад бөөрөнхий хэвэнд оруулж тал дээр нь хиам чинжүү зэрэг өрж тавьлаа. Кёнсүү хаалгаар сүр сар хийлгэн ороод ирлээ. Надад хан боргоцойгоо хальт атгуулан хацар дээр чү гээл үнсээд өрөө рүүгээ хар хурдаараа гүйчихлээ. Би гайхан пиззагаа үргэлжлүүлж хийх гэсэн ч бодогдоод  хацар улайгаад болохгүй байлаа. Тэгээд лаазтай хан боргоцойгоо онгойлгох гэж хутгаар зүсэж байгаад гараа исгэчихлээ. Ааааа гээл ёнсүүг сэрээчихгүй гэсэн дээ аяархан ориллоо. Гэрт ямар ч чимээгүй байсан тул миний хоолойноос өөр юм сонсогдсонгүй. Гэнэт кёнсүү шатаар ирж байснаа буцаад дэээшээ гүйчихлээ. Би нээх тоолгүй хуруу руугаа үлээж байлаа. Гэтэл кёнсүү эмийн хайрцаг бариад наашаа гүйж харагдана. Би өөрөө цуснаас их айдаг болохоор хөргөгч налаад суучихлаа. Кёнсүү сандран миний хажууд ирэн шалан дээр өвдөглөн суугаад хуруунаас гарсан цусыг минь сороод карант руу нулимна. Хуруунаас цус гарахаа болиход л би тайвширлаа. Кёнсүү  эмийн хайрцагнаас хурууны боолт гаргаж ирэн миний хурууг боолоо. Би босоод пиззагаа үргэлжлүүлэн хийх гэхэд кёнсүү "чи зөрүүд болохоор боль гэж хэлэхгүй ээ зүгээр л туслуулах юм байвал хэлчих" гэлээ. Би толгой дохин "энэ бяслагыг үрчих " гээд өгтөл кёнсүү "okeey" гэсээр бяслагаа үрэн сууна. Би тэр хооронд хан боргоцойгоо гурилан дээрээ өрж дуусаад кёнсүүг дуусах хүртэл хүлээлээ. Дуусах шинжгүй болохоор нь "алив би өөрөө" гээд бяслагаа аван хоёр гурав үрээд л дуусгачихав. Би хоол хийж чаддаггүй болохоор дандаа л энийг хийдэг. Хийх тусам амархан санагддаг болчихож. Тэгтэл кёнсүү харж байснаа "воааа яаж ингэв ээ??" гээд нүдээ бүлтийлгэн над руу харна. Би өөдөөс нь инээн "зүгээр л чаддаг юм" гэхэд кёнсүү хахаха хэмээн чанга дуугаар инээнэ. Пиззагаа дуковндоо хийгээд байж байтал дээрээс ёнсүү буугаад ирэв. Ёнсүү кёнсүү бид хоёрыг хараад "хөөх та хоёр ямар эрт босоо вэ юу хийж байгаа юм?" гэхэд нь би "пизза хийж байна өө 25 минутын дараа болно" гэхэд ёнсүү инээн "хахах кёнсүү чамайг хий гээ юу? надаас дандаа шалдаг юм" гэхэд кёнсүү "чи хийж чадахгүйгээс хойш" гээд ёнсүү рүү хэлээ гаргав. Би гэнэт ухаан орсон мэт "нээрээ нөгөө тоглолт ………" гэхэд ёнсүү амыг минь таглав. Тэгэхэд кёнсүү "а...айн юун тоглолт" гэж нүд нь бүлтрэх шахан дуу нь өндөрсөв. Ёнсүү намайг нудраад "наад амыг чинь яаая даа"
/шивнэх/ гэхэд кёнсүү "ХЭЛЭЭЧ" гэж ориллоо. Би айсандаа ухас хийхэд кёнсүү ойлгосон болотой харц нь зөөлрөн доошоо харж "уучлаарай мина" гээд ёнсүүг чихдэн өрөө рүүгээ аваад орлоо. Гэнэт миний утасны сэрүүлэг дугарлаа. Би "өө нээрээ" гээд пиззагаа гаргалаа. Үнэхээр гоё үнэртэх бөгөөд бяслаг нь хайлан үнэхээр янзтай харагдаж байлаа. Би "хоёроо пиззагаа ид" гэхэд тэд гарч ирсэнгүй. Очоод тогших гэтэл кёнсүү "би чамд хэлдэг хэзээ ч битгий олон хүнтэй газар тэр байтугай тоглолт ба шоу" гэж ориллоо. Би хаалгыг нь онгойлготол кёнсүү намайг анзаарах ч сөхөөгүй "энэ удаа мина байгаа учир л зүгээр явууллаа шүү" гээд наашаа эргэлээ. Би "пизза бэлэн" гээд сонсоогүй мэт царайлан инээлээ. Кёнсүү ч өөдөөс инээн идэцгээе гээд намайг дагуулаад өрөөнөөс гарлаа. Энэ үед ёнсүү маш их баярласан харагдлаа. Бид доош буун пиззагаа амтархан идлээ. Хэсэг хугацааны дараа кёнсүү шиүминтэй уулзана гээд гараад явлаа. Тэр хооронд би ёнсүүгээс "чамайг яагаад загнаад байсан юм?"
Ёнсүү "чамд хэлэх ёсгүй ч би хэдэн сарын өмнө………"

/дууссан/•••Зөвхөн Чамаас Мэдэрдэг Хайр•••Where stories live. Discover now