15-р хэсэг

857 44 2
                                    

Би "би магадгүй чамд хайртай байх…… чи намайг тайвшруулж чаддаг бас их халамжтай, загварлаг хөөрхөн, эгдүүтэй , хайр татам , чамайг байхгүй бол би үхэж ч магадгүй , чи миний зүрхний ихээхэн хувийг эзэлдэг , би айж уйдаж уйлахаараа чамайг боддог , бас чи бол сайн тогооч , тэгээд бас чи бол миний……… тайвшруулах эм" гэтэл кёнсүүгийн гар бэлхүүсээр минь орж ирэн намайг татаад орон дээр хэвтүүлчихлээ. Кёнсүү намайг хөнжилдөө оруулан чанга гэгч нь тэвэрлээ. Би үнэхээр их гайхлаа. Гэсэн ч энэ байрлал надад тайвшралыг бэлэглэж чадаж байна. Би үүрд ингээд хэвтсэн ч чадна гэж бодсоор кёнсүүг зөрүүлэн тэвэрлээ.
Кёнсүү намайг чанга тэврэн "мина би чамд хязгааргүй их хайртай" гээд духан дээр минь зөөлөн үнслээ. Энийг л аз жаргал гэдэг байх даа.
Би "би чамаас илүү хайртай" гээд хацар дээр нь зөөлөн үнсээд энгэрт нь шигдлээ. Кёнсүү чи яагаад ийм сэтгэл булаам юм бэ. Би чамаас хэзээ ч холдмооргүй байна гэж бодон хэвтээд л байлаа.
~Зүүдний ертөнцөд~
Дахиад л би ганцаараа байна. Гэвч тэнгэр маш цэлмэг хэдий ч нар үүлний цаана ороод маш сайхан цаг агаартай байлаа. Миний зүүдэнд ийм сайхан байна гэж би бодоогүй. Парк орж нөгөө залууг хайлаа. Тэр байхгүй байна. Хааччихсан юм бол. Би алсыг харагч дээр суун түүнийг бодлоо. Тэрнийг хэн гэдгийг мэдэхийг би маш их хүсэж байна. Алсыг харагчаас буун алхаж байтал нөгөө залуу урд минь алхаж харагдлаа. Би тэрэнд хүрч чаддагүй байсан. Харин одоо чадаж байна. Би түүний мөрөнд хүртэл тэр намайг харахын завдалгүй намайг тэврээд авлаа. Би энэ тэврэлтийг мэдэж байна. Энэ кёнсүү байна. Гэхдээ яагаад тэр уйлаад байгаа юм бол гэж бодсоор өөрөөс нь бага зэрэг холдон асуулаа. Тэр юу ч дугарахгүй байна. Магадгүй ярьж чадахгүй байх л даа. Тэр юу ч дугарахгүй ихэр татаад намайг тэврээд л байлаа. Эцэст нь би түүнийг зөрүүлж тэврэхэд тэр замхарлаа. ЯАГААД?????!?!??! Кёнсүү битгий яваач гэж зүүдэндээ зөндөө уйллаа.
~Бодит ертөнцөд~
Би сэрлээ. Гэхдээ би уйлж байна. Энэ магадгүй кёнсүүгаас болсон байх. Гэхдээ би яагаад бүр ихэр татаж уйлаад байгаагаа ойлгохгүй нь. Хэсэг уйлж байгаад бостол кёнсүү байсангүй. Би уйлсан чигээрээ өрөөнөөс гаран кёнсүүг хайтал тэр байсангүй. Би нойлын өрөөнд орж буланд шигдэн зөндөө уйллаа. Яагаад кёнсүү байхгүй байгаа юм бэ. Яг миний зүүд шиг алга болоогүй биз дээ гээд бүр маш их уйллаа. Удахгүй хаалга дугарлаа. Би очих гэсэн ч хөл хөдөлсөнгүй. Би тэнд 2 цаг уйлж суусан. Босох ч тэнхэл алга. Энэ кёнсүү байсан. Би тайвширлаа. Кёнсүү гэрээр дүүрэн миний нэрийг дуудан орилно. Кёнсүү ч бас уйлсан байна. Кёнсүү хайж хайж намайг оллоо. Хоёр уйланхай бие бие рүүгээ ширтээд л. Кёнсүү гүйж ирэн намайг тэвэрлээ. Би ч түүнийг тэврэн уйлсаар байлаа. Кёнсүү намайг яагаад уйлсныг асуухад би бүгдийг хэллээ. Харин кёнсүү анхааралтай сонсон намайг чанга тэврэн хацар дээр минь байн байн үнсэнэ. Би "чи яагаад уйлсын"
Кёнсүү "би хоол хийгээд эгчид аваачиж өгчихөөд дэлгүүр орж хүнсээ цуглуулаад ирэх замдаа" гээд хоолой нь зангираад явчихлаа. Би түүнийг тэврэн "зүгээр дээ би энд байна" гэтэл кёнсүү "түргэний машин дотор чамтай адилхан царайтай охин хэвтэж байсан" гээд л бүр аймар уйллаа. Би ч бас маш их уйллаа. Кёнсүүг тэврэн нуруун дээр нь зөөлөн товшин бид хоёр тайвширлаа. Кёнсүү намайг өргөн өрөө рүү орж орон дээр хэвтүүлээд өөрөө гарах гэтэл би "битгий яваач" гэвэл кёнсүү инээмсэглэн миний духан дээр үнсээд хажууд ирж хэвтлээ. Кёнсүү намайг ширтээд л байлаа. Би ч бас түүнийг ширтэнэ. Кёнсүү намайг нүдээ цавчих тоолонд хацар дээр минь үнсэнэ.

/дууссан/•••Зөвхөн Чамаас Мэдэрдэг Хайр•••Where stories live. Discover now