Намайг Эни гэдэг. Би солонгос дахь урлагийн сургуульд сурдаг ч амьдралын байдал минь тийм ч сайхан бишээ. Яагаад ч юм сургуулиар алхахад хүүхдүүд над руу чичилж заагаад л. Би яг юуг буруу хийснээ ойлгохгүй юм. Сургуульд байсан цор ганц найз маань америк луу өөр чиглэлээр явж би энд ганцаараа хов хоосон.
Өнөөдөр яг тэр мөч хүртэл хэвийн өдөр мэт л үргэлжиж байсан юм. Хүүхдүүд намайг харах ч сөхөөгүй зарын самбар дээр цугларчээ. Би ч юугаар дутхав очиж харахад Bangtan Sonyeondan тоглолт 2013.07.23-нд уулзацгаая гэсэн байлаа. Тэр хамтлаг 7 гишүүнтэй. 7-уулаа царайлаг байсан л даа. Гэвч яг баруун талаасаа 2 дахь залуугийн цаанаас гэрэл цацраад л зөвхөн намайг дуудаад байгаа юм шиг...
Хичээл орж дуусан гэртээ харьж явах замд тэр 7 залуус л бодолд минь орж байлаа. Бодох тусам гялс гэртээ яаран очих хэрэгтэй гэдэг бодол төрөн хамаг хурдаараа гүйв. Гүйсээр гүйсээр ашгүй гэрийнхээ гадаа ирж яаран 2 давхар луу шат алгасаад алгасаад яг олимпын тамирчин шиг л... Хаалганыхаа үүдний өмнө ирээд хаалгаа хурдтайгаар чанга нүдэж орхилоо. Бараг өөрийнхөө хаалга тогшилтоосоо цочсон шүү. Ээж сандарч хаалгаа онгойлгоод:
~Яасан бээ хаалга салж уналаа шүү дээ миний охион гэхэд нь
~Ээж завгүй байнаа гээд гялс орж хувцсаа ч тайлалгүй нөтбүүкээ асаагаад Bangtan Sonyeandan гээд л хайлаа. Зураг ганц хоёр байсанд сэтгэл гонсойв. Гэхдээ 2013.07.23-нд сөүлд тоглолтоо хийнэ гэсэн зар байлаа. Тэгэхээр сургууль дээр байсан зар үнэн байх нь гэж бодоод тэр мэдээллийг нь үзлээ. Ашгүй гишүүдийн мэдээлэл байна шүү. Нөгөө нэг цаад талаас нь гэрэл цацраад байгаа мэт сайхан залуу 19тэй гэнэ шүү. Яг надтай чацуу. Мөн Жон Хусог гэдэг 1994 оны 2 сарын 18-нд төрсөн гээд л олон мэдээлэл байдаа. Би 19 жил амьдрахдаа 1 ч хүнд сайн болж байгаагүй. Угаасаа сургуульд маань тийм сайхан залуус ч байхгүй. Тэгээд л энэ Хусог гэдэг хүнд зүрхээ өгчихсөн юм даа. Гэвч тоглолт нь 7 хон хоногийн дараа, надад ч мөнгө байхгүй. Яаж 7 хоногийн дотор 90,0₮ олхов дээ...Гэхдээ үнэхээр хүн хүсвэл тэр зүйлдээ хүрч чаддаг гэж бодоод цагийн ажил хайлаа. Хичээлээсээ гадуур цагийн ажил хийнэ гэдэг хэцүү зүйл шүү дээ. Ээж ч зөвшөөрдөггүй. Гэхдээ энэнээс өөр арга зам байхгүй юм чинь хийхээс өөр аргагүй😭
YOU ARE READING
🌑TWILIGHT🌑 [ДУУССАН]
RomanceНэгэн ахлах сургуульд бүрэг ичимхий охин байдаг ба бусад хүүхдүүд түүнийг өнгөцхөнөөр дүгнэж нууцхаар байж боломгүй үгсээр түүнийг муулдаг. Гэвч нэг өдөр сургуульд нь нэгэн алдар нэрд хараахан хүрж амжаагүй хамтлаг тоглолтоо хийснээр тэр охины зан н...