НЭГ: ЗУРАГ

5.2K 313 24
                                    

  Холын замд нойрмоглосон би арай ядан нүдээ нээж халуун машинаас буув. Бараг хүнгүй энэ хөдөө газар дээхэн үед алдартай мөрдөгч байсан нэг өвөө амьдардаг гэж сонсоод дадлага ажлынхаа ярилцлагыг авахаар хаа холын Сөүлээс 6 цаг машинаар явсаар арай гэж хүрч байгаа минь энэ.
Тахир муруй тосгоны өгсүүр гудамжаар аахилан алхсаар хуучирч нурах шахсан байшингийн өмнө ирлээ.
Би: сайн байна уу? Ма Довон мөрдөгчийн гэр мөн үү? хэмээн сулхан дуугарахад ямар ч хариу байсангүй.
Хүн байхгүй шавар хашааруу нь итгэлгүйхэн явж ороод дахин "хүн байна уу? Би Сөүлээс ирсэн дадлагын сурвалжлагч Со Жинна байна аа, өчигдөр таньтай утсаар ярьсан" гэж дахин хүний эрэл болсрн ч эргэн тойронд амьд хүний ул мөр огт алга. Хүн байхгүй юм чинь түр өөр газар хүлээж байгаад ирье гэж бодоод хаалгаруу эргэтэл яг миний ард 12-13 насны гэмээр тас хар нүд, нүүррүүгээ унжиж ургасан үстэй, нүүрнийхээ энд тэнд шалбарч гэмтсэн туранхай хүү намайг хов хоосон харцаар ширтэн зогсож байв. Би цочсондоо "ээжээ" гэж уулга алдан хөл алдан хойшоо унах шахтал хүү хурдхан шиг миний гарнаас зууран татав. Гар нь цэв хүйтэн юм, энэ халуун зуны өдөр. сандарч, цочсон айдсаа нуух гэж оролдон хоолойгоо засав.
- энэ Ма Довон мөрдөгчийн гэр мөн үү? Гээд хүүрүү инээмсэглэхэд тэр юм дуугаралгүй толгой дохиод миний хажуугаар зөрөн өнгөрч байшингийн үүдэнд очиж газар өвдөгөө тэврэн суулаа. Яагаад ч юм би биш тэр надаас айж байгаа юм шиг санагдав.
- эгч нь Сөүлээс ирсэн сурвалжлагч, чи Ма мөрдөгчийн ач уу? *аль олох эелдэг байдлаар асуув. Хүү харин үг дуугаралгүй толгойгоо сэгсрэв.
- чи юм ярьж чаддаг биз дээ? гэсээр аажимаар түүнрүү дөхөн очоод
- Ма мөрдөгч одоо гэртээ ирэхүү? гэж асуулаа.
Хүү дахиад л өнөөх хоосон харцаараа надруу ширтэн толгой дохив.
Би хажууд нь очиж суухад тэр надаас айсан бололтой бага зэрэг холдоход би цүнхнээсээ шоколад гаргаж ирээд түүнрүү сарвайлаа. "энэ их амттай шүү, чи амттанд дуртай юу" хүү толгой дохиод миний гараас шоколадийг авав.
-чи дунд ангийн сурагч уу?
тэр толгой сэгрсэв
-чи хэдтэй юм бэ? 12?
дахиад л толгойгоо сэгсэрлээ.
-13? Хэмээн дахин нэг оролдоход хүү харин толгой дохив.
-эгч нь чамаас 7 насаар эрч юм байна. Чи үнэхээр ярьж чаддаггүй юм уу? тэрээр хариу болгон толгой сэгсрэв.
-тэгвэл яагаад ярихгүй байгаа юм? Би аймар байна уу?
Тэр толгой дохьлоо.
-эгч нь муу хүн биш шдэ. Надаас битгий ай тэгэх үү? гээд түүнрүү инээмсэглэхэд хүү харин надруу удтал ширтэв.
Тас хар хэрнээ юу ч илэрхийлэхгүй яг л унтарсан нүүрс шиг  тэр нүд намайг бага зэрэг айлгаж байлаа.
Би дахин инээмсэглээд "чи надтай юм ярьвал болохгүй юу? би үнэхээр муу хүн биш ээ. Айн?" гэхэд тэр хурдхан шиг босоод байшинруу яваад орчихов. Би гайхан түүний хойноос ортол тэр зочны өрөө гэмээр өрөөний голд байх жижиг ширээрүү гараараа заан зогсох нь намайг суу гэж байгаа бололтой.
Намайг ширээний ард суухад тэр хүйтэн тоорын ундаа аягалан өгөөд ширээн доороос баахан номнууд гаргаж ирэв. Бүгд алдартай зохиолууд байлаа.
-хөөх энэ болгоныг чи уншсан юм уу? Гээд би биширсэн харцаар түүнрүү ширтэхэд тэр толгой дохив.
-чи мундаг юм аа, жаалаа гэтэл тэр яг л надад би ийм мундаг шүү, магтаарай гэж байгаа мэт харагдаж эгдүүтэй санагдав.
Энэ үеэр гаднаас хөлс үнэртүүлж айхилсан 60 гаруй насны өвөө орж ирлээ. Би хурдан босож түүнд ёслов. Миний зорьж ирсэн Ма Довон мөрдөгч мөнөөсөө мөн байлаа. Тэр дээхэн үед гарч байсан бүхий л харгис аллага, дээрмийн хэргүүдийг илрүүлж байсан нэгэн бөгөөд насандаа суугаад ийм хөдөө тосгонд амьдарч байгаа юм.
Би түүнээс ярьж тохирсон ёсоор ярилцлагаа авж дууссан ч цаг дэндүү оройтжээ. Ма мөрдөгч намайг хоноод яв гэлээ.
Хүү өөрийнхөө унтдаг жижигхэн өрөөнд ороод томоос том ном дэлгээд уншин эхлэнгүүтээ ухаангүй болсон мэт хөшиж орхив. Намайг түүнрүү гайхсан харцаар харахыг мэдэрсэн Ма мөрдөгч уртаар санаа алдаад ийн ярив.
-энэ хүүг Жонгүк гэдэг юм. 3 жилийн өмнө би анх энэ тосгонд ирэхэд нутгийнхан энэ хүүхдийг гэнэт модноос гараад ирсэн, чөтгөрийн хүүхэд гэх мэтээр хөөж тууж байхыг нь хараад гэртээ авчирч одоог болтол өгсөж байна. Би ямар өөрөө үр хүүхэд байх биш.
Жонгүк их онцгой хүүхэд. Анх ирэхдээ юу ч ярихгүй, юу ч идэхгүй, зүгээр л өрөөний буланд суугаад байдаг байлаа. Хугацаа өнгөрч би түүнтэй арай гайгүй дотносоод арай гэж түүний амнаас ганц нэг үг сонсдог болсон юм. Тэр юм ярих бол тэр нь зөвхөн номны тухай л ярьна. Тийм ном уншмаар байна гэхээс өөр юм надтай ярьдаггүй юм. Хэний үйлийн үрээр бүтсэн зулзага юм бол доо. Би олон жил мөрдөгч хийснийх багахан зөн байгаа минь энэ хүү өмнө нь тамыг нүдээр харсан байх, магадгүй одоо ч тамдаа л байгаа байх. Хэзээ тэр тамаас гарах юм бол доо хэмээн хүүрнэв.
Ма мөрдөгчийн ярианаас тэр хүүг улам ихээр сонирхох боллоо. Маргааш нь явахынхаа өмнө би түүнд өөрийнхөө гар утсыг атгуулаад "эгч нь Сөүлд очихлоороо чамруу залгана, чи эгчтэйгээ ярих хэрэгтэй шүү, ойлгов уу? Заавал яриарай" гэхэд тэр толгой дохив.
Ингэж бид 2 анх танилцсан юм.
Би харин их сургуулиа төгсөөд KBS ТВ-д сэтгүүлчээр ажилд оров. Ихэнхидээ гэмт хэрэг, улс төрийн сурвалжлага хийдэг ч илүү гарамгай гэвэл гэмт хэрэг.
*
7 жилийн дараа
Ганнамын цагдаагын газрын үүдэнд бүтэн 2 хонож байж арай гэж нэг юм Ким мөрдөгчийг барьж авлаа
Би: Ким мөрдөгчөө, та надад мэдээлэл өгчих л дөө, тэр нярай хүүхэдтэй ээж алга болсон хэрэг, хүүхэд нь загасны торонд хийчихсэн байдалтай олдсон гээ биз дээ? Ээж нь яасан юм бэ?
Ким мөрдөгч: Со сэтгүүлчээ, би хэнд ч энэ талаар ярихгүй гэж хэлсэн байх аа, энэ хэргийн талаар одоохондоо олон нийтэд мэдээлэл өгөх болоогүй байна.
Цагдаагийн хэсгийн хаалгаар Жон мөрдөгч хамаг байдгаараа сандарчихсан орж ирэв.
Жон мөрдөгч: дахиад, дахиад нэг нярай, өмнөхтэй адил байдлаар хан голын эргээс олдсон байна.
Ким мөрдөгч надруу муухай харснаа Жон мөрдөгчийн толгойруу цохив. "сэтгүүлч байхад чи наад амаа"
Би: дахиад гэнээ? 2 дахиа яг адилхан гэсэн үг үү? Энэ удаа ч бас ээж нь ор сураггүй юу? энэ цуврал гэмт хэрэг мөн байна тийм үү?
Ким мөрдөгч алив энэ сэтгүүлчийг эндээс гаргаатах гэж хэлэхэд 2 цагдаа ирээд намайг хөөх шахам гаргав.
Би ч том юмны үзүүрээс бариад авлаа даа. Энэ онц хэрцгий цуврал аллага байх нь.
*
Шөнийн 2 хүртэл ажил дээрээ маргаашийн мэдээгээ бэлдэж суусны эцэст арай гэж гэртээ харихаар алхана. Манайх гэж Сөүлийн захад, хуучирсан хороололд байдаг бөгөөд шөнийн цагаар би бага айдастай алхдаг билээ.
гэрэл эвдэрчихсэн, хаа сайгүй тахиралдан сүлжилдсэн олон гудамнууд дундуур удаан алхаж байж гэртээ харина.
Харанхуй өвлийн шөнө даарсандаа хүрэмнийхээ энгэрийг зөрүүлж ороолтондоо шигдээд гудамжаар алхахад үе үе нохойн хуцах чимээнээс өөр юм сонсогдохгүй.
Гэнэт хэн нэгэн миний ард яваад байгаа юм шиг санагдав.
Айсандаа хурдаа нэмэн алхав.
яалт ч үгүй хэн нэгэн миний ард яваад байна.
Эргээд хартал хэн ч байсангүй, харанхуй хоосон гудамж л цэлийнэ.
Би улам хурдаа нэмлээ. Миний гутлын өсгийний товших дуутай зэргэцэн өөр нэгний гутлын чимээ надруу улам ойртон сонсогдоно. Аргаа бараад би хамаг хурдаараа гүйж эхэллээ.
Би үхэхэд арай л эрт байна. Бурхан минь
Хэн нэгэн миний гарнаас угз татахад би эрчиндээ тэр хүний цээжинд очиж наалдаж орхилоо. Айсандаа тэр хүнрүү ч харалгүй нүүрээ таглан доош суугаад амь гуйж эхлэв. "амь өршөөгөөч, надад мөнгө байгаа, би бүх мөнгөө өгье, амь өршөө" гэж хамаг байдгаарай салаглана.
Эрэгтэй хүний хоолой сонсогдов. Тэр инээж байлаа.
"би таны мөнгөөр яах юм? Мангар юм уу"
Би арай ядан толгойгоо дээш өргөвөл 20 орчим насны нуруулаг залуу надруу инээгээд зогсож байв. Тэр миний тохойноос татаж дээш босгоод "та яг хэвээрээ байна шүү" гээд инээмсэглэв.
Би хоолойг нь таньлаа. Өдөр бүрт утсаар ярьдаг байсан тэр жаал "Жонгүк" мөн байв. Тэр шал өөр харагдаж байлаа, улам царайлаг болоод, инээмсэглэж бас чөлөөтэй ярьж чаддаг болжээ. Надтай өдөр бүр утсаар ярьдаг байсны ач гэж бодон баярлав.
Би: Жонгүк аа, чи мөн үү? Ямар том болоо вэ?
Жонгүк: мөн л байна. Та харин агшчихсан юм уу? Яасан жижигхэн юм бэ?
Би: өө, тоглоом шоглоом хийгээд л, тэр үеийнхээсээ үнэхээр тэс өөр болжээ
Жонгүк: таны л ачаар. Эгчээ би Сөүлийн их сургуулийн анагаахын сургуульд орсон.
Би: тийм үү? Гайхалтай –чи чаджээ!
Жонгүк: таны л ачаар
Би: хичээл хийхэд миний ач гэж юу байхав дээ. Гэхдээ чи сая намайг үнэхээр их айлгалаа.
Жонгүк: та айж байхдаа их халуухан харагдаж байсан
энэ хүүхэд их юм сурчээ!
-хөөе, золиг чинь, эгчтэйгээ юу ярьж байна аа?
- та миний төрсөн эгч юм уу? Тэгээд ч би таныг хайж ирсэн нь таньтай хамт байх гэсэндээ, би таны хайртай залуу болохоор ирсэн юм.
тэр эдгээр үгсийг ямар ч эргэлзээгүй хэлж байгаа нь үнэхээр шийдчихээд над дээр ирснийг нь илтгэнэ,
Тэр ингэж хэлээд шуудхан л намайг өөртөө наан уруул дээр минь үнсэж эхлэв. Би эхэндээ гайхшрал, сандрал зэрэгцэн яах учраа олохоо байсан ч Жонгүк сайхан эр болсон гэдгийг бие минь хүлээн зөвшөөрөх шиг боллоо. Би ч түүнийг зөрүүлэн үнсэж эхлэв.
*
Маргааш нь ганнамын цагдаагийн хэлстийн үүдийг сахин суулгүй нярайн цогцос олдсон гэх хан голын эрэгрүү явав. Өчигдөрхөн энд үзлэг болсон гэх ул мөр, цагдаагийн шар туузаар хүрээлэгдсэн хэсэгрүү хүний нүд хариулан яваад орчихов.
Мэдээж цагдаа нар бүх ул мөрийг цуглуулчихсан байх гэж бодсон ч аз таарах ч юм билүү гэж санан камераа асаан хэд хэдэн зураг дарж явтал өвсөн доор ямар нэгэн юм гялалзах нь харагдав. Гартаа гялгар бээлий өмсөөд өнөөх зүйлийг гаргаж иртэл нэрийн пайзны хэлтэрхий байв. нь урагдчихсан зөвхөн Ж гэх мөр л үлдэж тэр нь нэг хэсэгтээ цусны мөр болсон байв. Бас их сургуулийн нэр нь харагдахгүй зөвхөн их сургууль гэсэн бичиг үлджээ. Гэмт хэрэгтэн Ж овогтой, Оюутан-- Би гэмт хэрийн ул мөрийг олчихлоо. Хар хурдаараа ганнамын цагдаагийн хэлтэсрүү гүйв.
Надад тэр нярайн цуврал аллагын баримт байна. Ким мөрдөгчтэй уулзуулаатах гэж цагдаа нарыг шалан зогсож байтал Жон мөрдөгч гаднаас орж ирж байж таарав.
Жон мөрдөгч: со сэтгүүлчээ, юу болоов ээ? Тэр хэргийн тухай мэдээлэл өгөхгүй гэсэн биз дээ, та явж үз
Би: та гэнэ шүү, золиг минь, нэг ахлах сургууль байсан биз дээ.
Жон мөрдөгч: ажил бол ажил—юун баримт гээд байгаа юм?
Би: ким мөрдөгчийн надтай уулзуул, би гэмт хэрэгтнийг олох чухал баримт олсон.
Жон мөрдөгч: чи юу---юу юм
Би халааснаасаа гялгар ууттай нэрийн пайзны хэлтэрхийг гаргаж харуулав. Тэгээд бас камер дээрхи зурагнуудаа ч харуулав.
*
Ким мөрдөгч: юу гэнээ? Нэрийн пайз аа? *гайхан харах*
Жон мөрдөгч: тийм ээ, гарцаагүй энэ хэрэгтэй холбоотой, цусны мөр ч байсан. Шинжилгээнд өгөх хэрэгтэй.
Ким мөрдөгч: тэр Со сэтгүүлч тэгээд юу гэж байна?
Жон мөрдөгч: өөрийгөө мөрдлөгийн багийн гишүүн болго гэсэн. Бас энэ талаар түүнээс өөр ямарч сонин сэтгүүл, ТВ-д мэдээлэл өгч болохгүй гэсэн.
Ким мөрдөгч: галзуу хүүхэн чинь тоглоом гэж бодсон юм байх даа *уурлах*
Жон мөрдөгч: гэхдээ би Со Жиннаг эртнээс мэднэ. Таамаглах, мөрдөн шинжлэх чадвар нь мөрдөгч болмоор нөхөр байгаа юм. Заавал байнга дагуулахгүйгээр зүгээр үе үе дуудаад хорхойг нь дараад байж болдоггүй юм уу? Бидэнд тэр баримт хэрэгтэй шдэээ
*
Намайг мөрдлөгийн багийнханы өрөөрүү ороход ямар ч цонхгүй харанхуй өрөөнд зөвхөн компьютерийн дэлгэцний гэрэл л бүүдийнэ.
Ким Намжүүн мөрдөгч гэсэн нэртэй ширээний ард Ким мөрдөгч надруу муухай харан сууж хажууд нь Жон мөрдөгч аргаа олж ядан зогсоо харагдав.
Ким мөрдөгч: нотлох баримтны хариуд бид өөрийг чинь хэргийн мөрдөлтийн явцтай цаг тухайд нь танилцуулж мэдээлэлээр хангах болно. Шаардлагатай бол мөрдлөгийн үйл явцад биеэр оролцсон ч болох ч өөрийн чинь аюулгүй байдлыг бодон хэлэхэд дэмий байх. Жон мөрдөгчөө хэрэгтэй танилцуул гэж дохив.
Би захын ширээнд суухад Жон мөрдөгч том дэлгэцэн дээр тайлбар хийх гэмт хэргийн зурагнуудыг харуулж эхлэв.
Хамгийн эхний хэрэг өнгөрсөн 11 сард их сургуулийн элсэлтийн шалгалтын өдөр сонду дүүрэгт болсон. 6 сартай нялх хүүхэд загасны торонд хийчихсэн хогийн цэг дээрээс олдсон бөгөөд хүүхдийн хүзүүнд ДНК-н шинжилгээгээр ээжийнх нь зүүн гарын ядам хурууг оосорлон зүүсэн байсан. Харин 5 өдрийн дараа ээж болох У Жонён инчёнд байх цэцэрлэгт хүрээлэнгээс зэрэмдэглүүлж 36 удаа хутгалуулсан байдалтай олдсон бөгөөд үхээд 2 хоносон байсан.
2 дахь хэрэг 12 сарын 9нд Дамсан дүүрэгт гарсан. 4 сартай нярайг өмнөхтэй адил байдлаар хүүхдийн цэцэрлэгийн хашаанаас олсон ба ээж болох Хэ Сонү 5 өдрийн дараа Ёоидүгийн далайн эргийн хажуу дахь ой дотроос 29 удаагын хутганы шарх, толгойдоо том зүйлээр цохилиулсан байдалай олдсон. Нас бараад 2 өдөр болсон нь өмнөх хэрэгтэй яг тохиорч байгаа.
3 дахь хэргийн хохирогч нярай 5 сартай хүүхэд өчигдөр хан голын эргээс олдсон, харин ээж нь олдоогүй. Энэ удаад бид ээжийг нь амьд байгаа гэж найдаж мөрдлөгийн үйл явцыг аль болох хурдлуулж байна.
Энэ цуврал гэмт хэрэг гэдэг нь баталгаатай бөгөөд бид алуурчинг сэтгэцийн гажигтай гэж дүгнэж байгаа. Гол нь түүний бай яагаад заавал нялх хүүхэдтэй эхчүүд байгаа юм асуудал болж байна. Энэ талаар гадагшаа мэдээлэл цацвал нийгэм цочролд орох байх.
Би бүх зураг, мөрдлөгийн явц, задлан шинжилгээний хариутай танилцаж бичиг баримт ухаж байтал Ким мөрдөгч миний дэргэд ирж ширээн дээр суув.
Ким мөрдөгч: чи ийм юм хараад айхгүй байна уу?
Би: би сэтгүүлч хүн шүү дээ, тэр дундаа гэмт хэргээр дагнасан хүн. Ийм юмнаас айх гэж үү?
Ким мөрдөгч: аймар хүүхэн юм даа *босч явав*
Жон мөрдөгч шинжилгээний хариу гарчихлаа, нөгөө нөрийн пайзан дээрхи цус олдсон нярайн ДНКтай бас ядам хурууны ДНКтай яг цав таарч байна. Түүний ээжийнх гэдэг нь баталгаатай боллоо гэсээр гүйж орж ирэв. "тэгээд бас ээжийнх нь хурууны хээ дээр нь үлдсэн байна"
Бүгд хурууны хээгээр хохирогч эмэгтэйг тодорхойлох ажлын хариуг хүлээн сандралдана. Мөрдлөгийн багт намайг оролцуулаад нийт 9 хүн байх бөгөөд ахлагч нь Ким мөрдөгч байв.
Хариу гарахад 23 настай Сүнчон дүүрэгт амьдардаг Пак Юнми гэх залуу эмэгтэйнх болж тааран бүгд хаягын дагуу машиндаа суун хөдлөв.
Түүнийг хайх ажил 2 өдөр үргэлжилсэн ч ар гэрийнхэн нь бүгд нас барчихсан нөхөргүй ганц бие, ажилгүй, найз нөхөд ч үгүй түүнийг алга болоход анзаарсан хүн ганц ч байгаагүйгээр зогсохгүй эрэл тэр чигтээ мухардалд оров.
*
Харанхуй зооринд эмэгтэй хүний уйлах дуу үл ялиг сонсогдоно. Тэр уйлсаар байгаад тамиргүй болсон бололтой эргэн тойрон нь түүний цусаар будагдсан гялгар уутан дээр хэвтэнэ. Түүнийг аминд нь хүрэхээргүй газаруудад нь бараг 10 гаран удаа хутгаар сийчсэн бололтой. Зүүн гарынх нь ядам хуруу байсангүй.зоорны дээврээс ганцхан ширхэг гэрлийн ламп унжин санжигнах бөгөөд хаалганы дэргэдэх ширээн дээр нэгэн залуу хутга ирлэн сууна. Тэр юүдэнтэй цамц өмсөөд нүүрндээ цагаан амны хаалт зүүж, гартаа гялгар бээлий өмсжээ.
Эмэгтэй "амь өршөөгөөч дээ, үртэй минь уулзуулаач" гэж арай ядан дуугарахад залуу эмэгтэйрүү эргэн харав.
Эмэгтэй дахин " амь авраач дээ, миний хүүхэд хаана байна?" гэж дугарахад залуу босон түүнрүү алхав.
Дэргэд нь очиж доошоо явган суугаад эмэгтэйн үхлүүлт нүдрүү удаан ширтэнэ.
Эмэгтэй дахиад л амь гуйн уйлахад залуу цээжийг хутгаараа зүсэж эхлэв. Эмэгтэй тарчилсандаа орилно. Гал хөлийг нь гинжээр хүлсэн тэр тийчигнэж ч чадахгүй тарчилж байлаа.
Залуу аймшигтай хүйтэн хоолойгоор "хүүхэд чинь үхчихсэн, чи ч үхнэ" гэж хэлээд хутгаа арчин дэргэдээс нь босон явав.
Өрөөний хананд амьд, хөөрхөн булбарай хүүхдүүдийн ээжтэйгээ хамт инээн авуулсан зураг 3 ширхэг харагдав. Харин тэрний хажууд загасны торонд хийж хүлсэн хүүхдүүдийн цогсоны зурагнууд, бас эмэмдэглэгдсэн эмэгтэйн цогцоснуудыг зураг үзэгдэв.  

НЯРАЙ (ДУУССАН)Donde viven las historias. Descúbrelo ahora