Намайг мөрдлөгийн багийн өрөөнд ороход бүгд надруу залхаж, дургүй нь хүрж, зайлаад өгөөсэй гэсэн харцаар харцгаасаар угтлаа.
Би: цагдаа нар ч ёстой мундаг юм аа хэмээн тэдэнрүү муухай харахад
Жон мөрдөгч: хөөе Со сэтгүүлчээ одоо бас яах гээв ээ? гэсээр залхуутай дуугарав.
Би: мөрдлөгийн явцтай танилцья. тэртээ тэргүй надад хангалттай их мэдээлэл байгаа, би хүсвэл одоо ч шуурхай мэдээ гээд цацаж чадна шүү. Та нарыг бодсондоо л тэсэж байна
хойд талын ширээнд очиж суугаад ким мөрдөгчрүү юм нэхсэн байдалтай гар сарвайхад "ЮУ ВЭ?" гэж надруу муухай харав.
Би: мөрдлөгийн үйл явцтай танилцуулаатах аа. тэгээд бас би өнөөдөр хоосон ирээгүй шүү, тэр Жон Жүнпалийн амьдарч байсан газрын хүмүүстэй очиж уулзчихаад ирлээ. Надаас мэдээлэл хүсэж байвал мөрдлөгийн явцыг харуулаатах хэмээн дахин гараа сарвалзуулан нэхэхэд
Намжүүн: манай хүмүүс тийшээ явчихсан шд. Чиний хэрэг байхгүй ээ
гэх мөчид Жон мөрдөгчийн утсар дуугарч, утсаар ярьж байснаа намжүүн бид 2руу цөхөрсөн харцаар харлаа.
Намжүүн: яачихваа?
Жон мөрдөгч: хүмүүс сая нэг хүн ирээд мэдээлэл аваад явсан, өөр хүнд юм ярьж болохгүй гээд амыг нь таглачихсан байна. Ганц ч хүн Жон Жүнпалын тухай мэдээлэл өгөхгүй байна гэнээ гээд надруу цорволзон цэхэлзэх нь эр хүний хувьд нэг л тэнэг харагдана.
Намжүүн: хөөе чи! гээд надруу муухай орилоход
Би: тэгээд хэлээ биз дээ? хэмээн янзыг нь үзсэн байртай хэлээ гаргаад-би ч гэсэн энэ өөдгүй амьтанг барьмаар байна. Тэгээд тэр тухай бүхнийг мэдээллэх цорын ганц сэтгүүлч баймаар байна. Тиймээс зүгээр л дуугуй хамтран ажиллая, тэртээ тэргүй бид нар нэг завин дээр байна шүү дээ гэсээр өрөөний голоор алхан хэргийн мэдээлэлүүдийг түүж эхлэв.
*
Би цуглуулсан мэдээллээ мөрдөгчийн өмнө зогсоод танилцуулна. өрөөнд үргэлжийнхээрээ л харанхуй оргих бөгөөд дэлгэцэн дээр зураг бүхий мэдээллүүд цувран харагдаж байлаа.
1- Жон Жүнпал эхнэр 2 хүүхэдтэй. Сэтгэцийн өөрчлөлттэй, архаг архичин, хүчирхийлэгч гэж хавтаст хэрэгт тэмдэглэгдсэн байгаа. гэхдээ хөршүүдийн ярианаас сонсоход тэр хүүхдүүддээ хэзээ ч гар хүрч байгаагүй. Бас хан сартай нярай хүүхэддээ их халамжтай байсан гэж ам уралдаж байсан.
2- Эхнэр нь үхдэг өдөр Жон Жүнпал гэрийнхээ үүдэнд уйлаад сууж байхыг харсан олон хүн байна. Тэр эхнэрээ ч хүүхдээ ч алаагүй нь үнэн.
3- Гэхдээ хөршүүд нь хэрэг гарахаас 9 хоногийн өмнө Жон Жүнпалийн өвчин сэдэрч шөнөжин эхнэрээ зодсоны маргааш эхнэр нь хуруугүй болчихсон байсан, харин нөхөр нь хэд хоног алга болсон гэж ярьсан. Настай эмэгтэйн хэлснээр эхнэрийнх нь ядам хуруунд ээжээс нь өвлөж ирсэн цагаан алтан бөгж байнга байдаг байсан ч тэр нь хэргийн дараа хаанаас ч гарч ирээгүй байна.
4- Жон Хёнтэ—тэр хүү аавдаа их хайртай байсан гэж байна.
Намжүүн: тэр бөгж гээд орилоод байсан нь...
намайг олссон мэдээлэлүүдээ танилцуулж дууссаны дараа Жон мөрдөгч ч бас мэдээлэл танилцуулж эхлэв.
танилцуугын үеэр сүүлийн эмэгтэй яалт ч үгүй цус алдаж үхсэн нь тогтоогджээ, тэр өөрөө хэлээ тас хазсан байна. Тэгэхээр алуурчин энэ удаад бүтэлгүйтсэн байна. Хэрвээ тэр сэтгэц нь өөрчлөлттэй бол мэдээж уур нь хүрсэн. **
Зурагнуудыг хувилж авав. Сайн ажиглавал нэг юм харагдах юм шиг санагдсандаа...
*
2 өдөр өнгөрлөө.
Би гэрийнхээ харанхуй өрөөнд ханаараа дүүрэн зурагнууд наав. Энэ нярайн хэрэгтэй холбоотой хүх зурагнууд, цогцос олдсон газруудийн тэмдэглэл, задлан шинжилгээний хариунууд гээд ханаар дүүрэн цус нөжиндөө хутгалдсан зурагнууд, газрын зураг, бичиг, тэмдэглэлүүд дүүрэв.
Би 3 алхам хойш ухраад бүгдийг сайтар ажиглан харна.
Гэнэт нүдэнд ямар нэгэн юм тусах шиг болж би анхааралтай онийн харна. Эмэгтэйчүүдийн нуруун дээрхи хутганы оромнуудыг нийлүүлбэл—
Утасны дуу намайг цочоов.
Жонгүк байна. Бурхан минь ямар их айв аа.
Би: байна уу?
Жонгүк: аан эгчээ, хоол идье
Би: одоо юу? би жаахан завгүй л байна даа
Жонгүк: би гэрийн чинь үүдэнд байна аа –хурдан гараад ир л дээ. би таныг санаад байнашд
ESTÁS LEYENDO
НЯРАЙ (ДУУССАН)
Misterio / SuspensoБүүвэй, бүүвэй, бүүвэй~ Бүсгүйн уйлах дуу хадаж байна...