Chapter 16~Last Petal

2.8K 342 27
                                    

"МИЕЫН АА?"

Нөхцөл байдыг ухаарах сөхөөгүй байсан намайг Юүний дуу л амилууллаа. Тэр байна.

Юүн: Миеын? Чи юу?

Надад дөхөж ирээд хажуунаас минь түшин босгоход л би газар уначихсан байснаа мэдэв. Хэзээдээ уначихав аа? Би өөрийн ухаангүй байгаа бололтой.

Би: ч-чи хаана байсан юм?

Юүн: мэдэхгүй ээ. Сая гэнэт урд баахан манан гарч ирээд зүгээ алдчихлаа. Торонд орчихсон юм шиг л байсан шүү. Чи яасан бэ?

Би: Юүн.

Юүн: мм?

Би: юу ч биш дээ..

Юүн: ямар нэг юм болоо юу?

Би: чамаас төөрчихлөө гээд сандраад.

Юүн: нээрэн үү? Одоо зүгээр дээ. Алив нааш ир.

Тэр намайг тэврэн нуруун дээр минь зөөлхөн товшлоо. Яг л жаахан байхад намайг өвдсөн, эсвэл уйлах үед тэгдэг байсан шиг ээ. Харин одоо надад энэ хоёр зүйл хоёулаа мэдрэгдэж байна. Өвдөж байгаа ч хэлж чадахгүй, уйлмаар байгаа ч гаргаж чадахгүй...

Би: нар жаргахад хэр хугацаа дутуу байна?

Юүн: лав 5 цагийн хугацаа байгаа.

Би: 5 цаг? Тийм ч их биш юм байна.

Юүн: юу яриад байгаа юм бэ? Нар жаргахаар яана гэж?

Би: хоёулаа хурдан буцах хэрэгтэй.

Би Юүний гарнаас чирэн шууд л хувираад гэрийн зүг нислээ. Надад цаг бага байна. Хурдан шийдэх хэрэгтэй.

Гэрт орж ирэхэд Юүни зочны өрөөний буйдан дээр суун зурагт үзэж байв. Надад өөр юм бодогдохгүй байна. Тэр яагаад мэдрэхгүй байна аа?

Би хажууд нь очиж суугаад хурдхан шиг Юүниг өөр лүүгээ харуулаад,

Би: юм мэдэрч байна уу? Ямар нэг зүйл буруудах гээд байгаа юм шиг ч юм уу? Тийм мэдрэмж?

Юүни гайхширсан бололтой хөмсгөө өргөн харж байгаад: үгүй ээ. Өчигдөр шөнөөс хойш мэдрээгүй. Миний мэдрэмжинд асуудал гарсан бололтой.

Би: ядаж чи мэдэж байх хэрэгтэй байсан юм штээ...

Юүни: айн?

Би: та хоёр гэрээсээ гарч болохгүй шүү. Цонхнуудаа хаа. Түгж. Хөшгөө ч бас хаа.

Би хурдхан шиг өрөө рүүгээ гүйн орж ирэхэд цонх нээлттэй өрөөгөөр нэвт салхилж байлаа. Цагаан цайвар хөшиг салхинд хаа хамаагүй хийсэх нь нэг л түгшүүртэй, бас ил хуль...

The Forest 2 : Into the Dark ForestWhere stories live. Discover now