Last chapter 22~Spread your Wings

6K 620 130
                                    

Цаг хугацаа урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд шарх эдгэдэг. Тэнгэр цэлмэдэг. Бүх зүйл хуучин хэвэндээ ордог.

Миний сорви миний түүхийг өгүүлдэг юм. Анх хэн байснаас хэн болсныг, юуг алдаад юуг олсныг минь өгүүлдэг. Хэрвээ энэ сорвийг олоход хэр их өвдөж байсныг мэдэхийг хүсвэл нүд рүү минь хар. Их зүйлийг өгүүлэх харцны гүн рүү нэвтэр. Тэгээд чи ойлгоно.

Биед сорви үлддэгийн адил сэтгэлд ч бас сорви үлддэг юм.

Зарим сорви их өвтгөдөг. Шархнаасаа ч илүү. Эдгэсэн хойноо ч өвтгөх түүх агуулсан сорви бий. Гэхдээ бид үүнийгээ сайн нуудаг. Яг л ой нууцаа манангаар далдалдаг байсан шиг. Хүн бүрт л хэлэхийг хүсдэггүй түүхүүд байдаг. Тэд нар нь шархлуулсан ч бай, өвтгөсөн ч бай, бүр гүн сорви үлдээсэн ч бай хажууд нь байхад энэ өвдөлтийг мартаж чадах хүн гарч ирдэг юм.

Яг л далавч шиг. Одоо байгаа газраас чинь хөндийрүүлж, бүх өвдөлт, гунигт түүхүүдээс чинь салгана. Тэнгэрт аваачна.

Нэг удаа би өөрийн хос далавчаа алдаж байсан юм. Тэр үед өөрийнхөө хамгийн чухал зүйлийг алдсан гэж бодон хязгааргүй өвдөлт, шархан дунд живж билээ. Магадгүй тэр үед би анзаардаггүй байсан байх. Нэг л хүнтэй байхад заавал шувуунд байдаг шиг далавч үгүйгээр нисч чаддаг байснаа... Гэхдээ би ойлгох гэж удаагүй юм. Хайртай хүн чинь далавчийг чинь орлохыг хичээн дэмжиж байхыг харах яг л тэнгэрт нисэх мэт эрх чөлөөг мэдрүүлдэг учир.

Далавчгүйгээр ниссэн ШУВУУ. Би.

Өнөөдөр бол чухал өдөр. Магадгүй би болон манай гэр бүлд тохиож буй хамгийн чухал өдөр байх. Тэхён энэ өдрөөс цааш хэрэгцээгээр хязгаарлагдсан амьдралаасаа чөлөөлөгдөх юм. Тэрний хувьд одоо торны цаана хоригдсон амьдрал биш, жинхэнэ эрх чөлөөт амьдрал нь эхлэж байна.

Би сүүлийн үзлэгийг хийж байх хойгуур Тэхён руу сэтгэл догдлон харж байлаа. Намайг түүн рүү дохиход Тэхён нааш харан нэг инээмсэглээд, урд нь тавьсан шингэнийг балгав. Хажууд нь Намжүүн юм тэмдэглэн авч, Хусог, Жин хоёр юмыг яаж мэдэхэв хэмээн манан зогсоно. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Тэхён урдаа байсан савандаа саяны уусан бүх цусаа гаргачих нь тэр. Би сандран юу хийхээ мэдэхгүй байхыг харсан Хусог над руу инээмсэглээд "зүгээр" хэмээн толгой дохиход л тайвширлаа. Энэ зүйлийг нь харж байгаа минь анхных.

Дараа нь дахиад л урд нь шингэн зүйл тавьж, энэ удаа үнэрлүүлж үзэв. Харин эцэст нь Тэхён дахин огисноор дууссан юм.

The Forest 2 : Into the Dark ForestDonde viven las historias. Descúbrelo ahora