Chapter 19~Changing

3.1K 342 62
                                    

[Тэхёны талаас]

Ёслолыг харан зогсоход өмнө нь болж байсан, туулж байсан бүх явдлууд минь нүдний өмнүүр зурайн өнгөрч байна. Гэхдээ хамгийн хэцүү нь... Энэ хүн яагаад зөв зүйл хийж болоогүй юм бэ? Бусад овог шиг нуугдмал боловч амар тайван, хэрэгцээгээ дотроо чимээгүйхэн хангачихдаг, эвтэй найртай байж болохгүй байсан юм гэж үү? Энэ хүний хийсэн бодлогогүй үйлдлээс болж бүхэл бүтэн овог даяараа хохирсон. Хэтэрхий олон гэмгүй хүмүүсийн үхлийн дараа одоо овог амар тайван амьдарч чадах болов уу? Тэр хүртэл хугацаа орно байх.

Жимин: дахиад энд ирэх сайхан байна.

Би: илүү сайхан байж болох л байсан байх. Даан ч энд эвгүй дурсамжтай болохоор хэцүү биш байна уу?

Жимин: эвгүй ч гэсэн одоо бол хуучны найзтайгаа уулзаж байгаа юм шиг л санагдаж байна.

Би: би чамаас айдаг болчихож.

Намайг хэлэхэд Жимин инээд алдсанаа чухал царайтай болоод: хоёуланд нь уулзах ажил байгаа байх аа? Миеыний өмнө л чимээгүй байсан юм шүү.

Би: өө за Жонгүг гараад ирлээ.

Сэдэв булзайруулан урагшаа заахад Жимин инээн толгойгоо сэгсэрлээ. Цаазын тавцанг одоо овгийн бүх хүмүүс тойрон зогсож, удирдагчыг хэрхэн дахиж амилхааргүй болгохыг харах гэж байна. Энд зогсож байгаа хүмүүст ямар ч зэрэглэл, бие биенээ дорд үзэх зүйл байхгүй байгаа нь бүх зүйл дээрдэж буйг илтгэнэ. Гэхдээ тэд дотроо бүгд л бодож байгаа. Хайртай найз, хайртай хүмүүсээ хэрхэн алдсанаа бодон харамсаж байгаа. Хэрвээ би удирдагчийг арай эрт дуусгах зоригтой байсан бол илүү олон хүний амийг аврах байсан байх тийм үү?

Жимин: юу бодож байгааг чинь мэдэж байна аа. Битгий тэгж бод. Чи энэ үйлдлээрээ хангалттай олон хүнийг аюулаас аварсан.

Би: би ч бас зэрэглэлээс болж хэн нэгний хайртай хүнийг хөнөөж байсан удаатай штээ.

Жимин мөрөн дээр минь гараа тавиад: овгийн хүн бүр л үзсэн Тэхён. Чиний аварсан хүмүүсийн тоо тэрнээс чинь ч их болохоор үүний талаар бодож өөрийгөө зовоох хэрэггүй.

Удалгүй Жонгүг гартаа загалмай хэлбэртэй мөнгөн хутга барьсаар цаазын тавцан руу өгсөх нь харагдав. Би энэ зүйлийг хийхээс татгалзаж Жонгүгаас гуйсан юм. Түүнийг тавцан дээр гарч ирэн удирдагчийн толгойгүй цогцосны өмнө зогсоход бусад маань орлилдож эхэллээ. Хүн бүр ийм зүйл болох гэж байгаад сэтгэл хангалуун байгаа нь илт.

The Forest 2 : Into the Dark ForestWhere stories live. Discover now