[5]. Сүнс

3.2K 399 10
                                    

Тэр явлаас хойш 2 өдөр өнгөрч, шагай маань бүрэн эдгээгүй байсан ч сургуульдаа явхаар болсон юм. Согжинд зүгээр гэдгээ хэлж, мөн Жонгүг надад анхаарал тавьчихна гэж хэлсэн. Тэхён намайг байнга хамт үлдээч гэж гуйдаг болсноос хойш ямар нэг зүйл болоод байгааг гадарласан бололтой. Тэр асуусан ч би үл тоомсорлосон. Ах нар маань намайг галзуу эсвэл ямар нэг гажигтай болчихсон гэж бодогдуулхыг хүсээгүй.

"Чи яагаад шатан дээр байсан юм?" Би Жонгүгийг сугадаж байхад тэрээр миний бэлхүүснээс барин алхаж байв. Би тийм ч сайн алхаж чадахгүй байгаа ч тэр сүнс намайг оролдхыг тэсвэрлэж чадаагүй.

"Н.нөгөө би-" Жонгүг надруу хоосон харцаар ширтэхэд би зогссон боловч "Хэрвээ намайг хэлэх юм бол тэнэг гэж бодож болохгүй шүү, бас ах нарт битгий хэлээрэй"

"За"

"Би дээд давхарт төгөлдөр хуур тоглож байгаа чимээ сонссон. Тоохгүй байх гэж хичээсэн ч чадахгүй байсан болхоор дээш гарч, сүнс төгөлдөр хуур тоглож байгааг харсан юм" Биднийг алхахаа болиход би Жонгүгийн түгшхийг мэдэрч байв. Түүнрүү асуулт эрсэн харцаар харж, тодорхойлж боломгүй, уншиж чадамгүй нүүрний хувирлыг нь харан зогсоно.

Түүний бодлыг тасалдуудлан "Чи зүгээр үү?" "Амм, тиймээ" түүнийг ингэж бувтнахад бид үргэлжлүүлэн сургуульруугаа алхлаа.

"Би хаана явж байлаа? Аан тийм, тэр сүнс миний төсөөлж байсан шиг байгаагүй. Би бодохдоо тэр сүнсийг эмэгтэй, урт хар үстэй хөлгүй, бас цагаан даашинз өмссөн гэж төсөөлсөн. Гэхдээ тэр сүнс....."

"Үргэлжлүүл дээ"

"Тэр нэлээд энгийн боловч орчин үеийн маягаар хувцасласан байсан. Ughh, би мэдэхгүй ээ"

"Тэр ямархуу байсан бэ?"

"Цагаан цамц, гэхдээ түүн дээр нь улаан толбо байсан. Бас хар өмд, гутал. Тэр надруу харах гээд байсан болхоор би айгаад царайг нь харж чадаагүй ээ"

"Чи мэднэ дээ, миний бодлоор чи ахиж дээшээ гарахгүй байсан нь дээр." Жонгүг маш сул өнгөөр ярьж байсан ч би сонсож чадаж байлаа.

"Би мэднэ ээ"

"Бас чи дээд давхрын тухай хар дарсан зүүд байнга зүүдлэдэг биз дээ. Бас чи тэр сүнсийг харсан. Сэтгэл чинь шархалж магадгүй, бүр муу зүйл гэвэл чи сэтгэцийн өвчтэй болж магадгүй"

"Би тэгнэ гэж бодохгүй байна. Гэхдээ яагаад надад төвөг удаад байгаа юм бол? Ах нарт ийм зүйл тохиолдоогүй, гэтэл зөвхөн надад л ийм зүйл болоод байна. Эхлээд хар дарсан зүүд зүүдэлсэн, харин одоо янз бүрийн зүйл сонсож, харж байна"

[Дууссан] Enigma | pjmWhere stories live. Discover now