[17]. Буг чөтгөр

2.7K 337 28
                                    

Kiss kiss

"Айшшшш" Би төвөгшөөсөн байртай хашгиран, толгойгоо цохих аж.

Яг одоо би сургуульдаа явхаар бэлдэн, үсээ самнаж байхад, гэнэтхэн л өнөөх гэнэтийн үнсэлт ахин бодогдоод эхэлчихэв. Жимин намайг орхих айдас гэнэтхэн бий болсноос хойш аль хэдийн 2 долоо хоног өнгөрсөн байх аж. Мөн тэр үнсэлт ч байнга бодогддог хэвээрэй. Тэр орой л би түүнд Шизүкү, Харү хоёрын талаар тайлбарлаж өгөх ёсгүй байсан юм. Шизүкүтэй адилаар Жимин ч бас эргэлзээгээ баталхын тулд намайг үнссэн гэдгийг би хожим мэдсэн юм.

"Больж үз Хэсү, одоо наадхаа март. Зүгээр л хэдэн минут дуу сонсчихвол зүгээр болчих байх" гэж би бувтнаад чихэвчээ зүүн, тааралдсан дуугаа тавьсан мөчдөө утсаа шидэх шахлаа.

Үнсэлц үнсэлц, хайранд умба!

Чихэвчээ чихнээсээ салган "Ёооооё, намайг битгий зовоолдоо"

"Хэсү..." Би эргэж хараад, нухацтай төрх гарган зогсох Жиминийг олж харав.

"Яасан?"

"Би сургуульруу чинь хамт явж болох уу?"

"Үгүй"

Энэ хариулт минь 5 минутын хэрүүлийг бий болгож, Жимин хамт явъя гэж шалсаар, би үгүйсгэсэн хариулт өгсөөр байсан юм. Би зөвшөөрхийг хүсээгүй гэхдээ Жиминийг ахиж гуниглуулхыг хүсээгүй, бас тэр намайг үгүй гэж хэлэх бүрт улам гонсойсоор байсан юм. Тиймээс, бид одоо сургуулийн зүг хөтлөлцөн алхаж байна. Тэр хүссэн юм лдаа. Сургууль дээр ирхэд Жимин ямар нэг зүйл рүү ширтэж байхыг би олж харав. зүгээр ч нэг ширтээгүй байсан юм шүү, бүр гэрэлтсэн нүдээр ширтэж байсан. Нүдийгнь дагуулан харвал Жимин нэг танил охинруу ширтэж байх нь тэр.

"Тэр хэн юм бэ?"

"Чи мэдэж яах гэсэн юм?"

Хариуд нь Жимин мөрөөдсөн маягаар санаа алдан "Тэр охин үнэхээр хөөрхөн юм" гэх нь тэр.

Үнэхээр үү? Тоглоогүй биз дээ?

"Чи мэдэх шаардлагагүй, тэр ч чамайг харахгүй"

"Тийм ээ, чиний зөв. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, тэр айсан царай гаргахгүй. Би түүний ойр хавиар эргэлднээ, баяртай Хэсү"

Жимин надруу баяртай хэмээн гар далласнаа түүнрүү гүйчихлээ. Итгэж өгөхгүй нь. Би түүний хийхийг хүсч байгаа зүйлийг хийхийг зөвшөөрдөг, гэхдээ энэ удаагийнх надад таалагдахгүй байна. Гэхдээ мэдээж сургуулийн зүрх догдлуулагч охин Гу Ариг хараад ямар ч хөвгүүн зүгээр байхгүй. Тэр өндөр, цагаан арьстай, гуалиг, мэдээж сайхан ааштай л байх. Сүнсэд анх харчихаад таалагддаг хүн байдаг л юм байна.

[Дууссан] Enigma | pjmWhere stories live. Discover now