[8]. Сонин сүнс

3.2K 388 14
                                    

Би Жиминтэй уулзсанаа Жонгүгт хэлэхгүй байхаар шийдсэн. Угтаа бол би түүний зөвлөгөөг сонсоогүй, бас сүнс хархаар дээш гарсан. Би одоог хүртэл Жиминд тэгж их итгэхгүй л байна, гэхдээ тэр ямар ч хор нөлөөгүй гэж бодож байгаа. Жимин миний нүдэнд эмзэг, гэнэн, үнэмшимтгий сүнс. Гэсэн хэдий ч, тэр надад муу зүйл хийж өвтгөхөөр сүнс биш. Хааяа яагаад ийм эрт үхсэн юм бол, бас яагаад дараа төрөлрүүгээ явахгүй байгаа юм бол гэж би боддог юм.

"Жимин...."

Яг одоо би Жонгүгийг хүлээн задгай суудал дээр суууж байх бөгөөд нэг их зантай залуу түүнийг сагсаар үзье гэж сорьсоноор энэ бүхэн эхэлсэн юм. Би Жиминтэй байнга уулзаж байгаа болхоор ах нар маань хоёр давхарт юу ч хийхгүй байж байгаад гарч ирдэг намайг сонин болчихсон гэж ярих болсон. Би тэдэнд зүгээр л чимээгүй сууж, юм бодхын тулд гарч байгаа гэж хэлсэн. Би уг нь тэнд хааяа ном уншихаар ирдэг боловч, байнга л Жиминтэй ярьж, эсвэл санал болгосон тоглоомыг нь тоглодог юм.

Жонгүг сүүлчийн удаа гоол оруулан "Өрөвдөлтэй юм" хэмээн өнөөх залууд хандаж хэлээд миний зүг чиглэн алхав. Би түүнрүү алчуур шидхэд тэрээр янзтай гэгч нь барьж аваад хөлсөө арчина.

Би түүнрүү хүйтэн ус сарвайн "Чи сайн байлаа"

"Харсан ч юм шиг" түүнийг ингэж хэлхэд би гайхаж орхилоо.

Тэр яаж-

"Би чамайг надруу биш, газарлуу ширтээд байгааг анзаарсан юм" хэмээн миний бодлыг уншсан мэт хариулах нь тэр.

"Чамайг угаасаа хожно гэдгийг мэдэж байсан юм" хэмээн би зөрүүдлээд суудлаасаа босон "Би хичээлээ таслачихаад драма үзлээ"

Дүрэмт хувцасныхаа халаасанд гараа хийсээр, сагсны талбайгаас гарч одов. Би номын санруу явхаар шийдэж, хамгийн ард байх номын тавиурыг зүглэлээ. Энд бараг хүн ирдэггүй юм. Чихэвчээ зүүн, тавиурыг налан сууна.

"Юу үзэх вэ?"Би бувтнасаар санал болгосон драмуудыг гүйлгэн харна.

"Сүнстэй тулалдацгаая?......Сүнс..." Юутай ч эхлээд энэ киноны трэйлерийг үзхээр шийдэж, эхэлсэн даруйд дажгүй сонирхолтой кино болхыг ойлгов. Бас, Ким Сухён надад таалагддаг.

Ингээд л би хичээлийн талыг өнгөрлүүлж, гэртээ харих замдаа ч өнөөх драмагаа үзэн явна. Жонгүг клубын уулзалттай, тийм болхоор л би ганцаараа харьж явна. Хэдий би кино үзэнгээ алхаж байгаа ч замаа мэдэхтэйгээ шүү. Би машинд дайруулхыг хүссэнгүйдээ байн байн эргэн тойрноо харж явах аж.

[Дууссан] Enigma | pjmOù les histoires vivent. Découvrez maintenant