Аврагч - Ким Мингюү

274 20 1
                                    

Тэр яаж намайг ингэж хуурч чадваа!! Бурхан минь би түүнд хичнээн их хайртай байлаа гэтэл яаж намайг хүн чинээ тоолгүй ингэж аашилж чадаж байнаа!!

Flashback

Найз залуудаа 100 дахь хоногийн бэлэгээ өгхөөр гэр лүү нь инээмсэглэн алхаж байлаа. Бидний хамтдаа өнгөрүүлсэн бүх дурсамжыг шингээсэн зургийн цомог мөн бидний нэрийн товчлол болох H&N гэсэн бичигтэй бугуйвч түүндээ зориулж хийсэн билээ. Хаалганых нь кодыг мэддэг болхоор шууд хийгээд ортол эрэгтэй эмэгтэй хоёр хүн үнсэлцэж байхтай тулгарсан юм.
Гаран дахаа унагаах чимээнээр тэр надруу харж би нулимсаа тэвчилгүй харсан зүгрүүгээ гүйсэн юм.

End of flashback

Түүнийг миний ардаас ирнэ гэж бодсон ч ирсэнгүй. Хүний урманд над руу ганц ч залгасангүй. Биднийг сургуулийн үлгэр жишээ хос гэдэг байсан тэр үе ард хоцорчээ.
Хичээлийн шинэ өдөр эхэлж биеэ дааж ядсаар сургууль руу ортол хүмүүсийн намайг өрөвдсөн харцтай тулгарах нь тэр!
Яагаад гэдэг нь ойлгомжтой Хансул нөгөө охинтойгоо тэврэлдчихсэн явж байна.
Ахиад л нулимс урсахад хэн нэгэн намайг өөр лүүгээ харуулан тэврэж би хэнийг нь ч мэдэхгүй нэгний энгэрт мэгшиж эхлэлээ. Намайг тэврэсэн хүний "Үхсэнээ харсан юм! Явж хичээлдээ орцгоогооч!!"гэх дуунаар хүүхдүүдийн хөлийн чимээ тасарч эхлэв.
Арай гэж нэг юм нулимсаа бариад тэр хүн рүү хартал Ким Мингюү байх нь тэр.
Түүнд талархаад явах гэтэл:
"Чи өнөөдөр хичээлдээ суугаад хэрэггүй байх, би чамайг хүргээд өгөе" гэсэн дуу гарж би уйлсандаа болоод ч тэрүү дуугүй л толгой дохилоо.
Гэрт хүн байхгүй учир цай уугаад яв гэхэд Мингюү ч зөвшөөрч бид манайд орж ирлээ.
Цай аягалж өгөх хооронд намайг зогсоо зайгүй ширтэх нь эвгүй байсан учир:
"Яасан?" гэтэл толгой сэгсрээд инээмсэглээд өөр тийшээ хараад суучихлаа. Хүүхэд шиг юмаа
Мингюү цайгаа уугаад сууж байснаа гэнэт: Юу болсон юм? гэж асуухад нь яагаад ч юм итгэж болох хүн мэт санагдсан учраас бүх болсон процессийг ярьж дуусгалаа.

Гэтэл Мингюү:
"Наби би чамд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Ахлах сургуульд ордог жил чи санамсаргүй миний өмнө бүдэрч уначихаад маш том нүгэл хийчихсэн хүн шиг л миний өмнө бөхөлзөөд уучлал гуйж билээ. Тэр үед л анх чамайг харсан. Тэгээд тэрнээс хойш чамайг хаа явсан газар холоос ажиглаж харж санаа тавьж халамжилж ирсэн. Харанхуй шөнө болсон хойно явахад чинь яагаад элдэв бусын хүмүүс таардаггүй байсан гэж бодож байна? Учир нь чиний явдаг замд байдаг бүх үл бүтэх хүмүүст сануулга өгчихсөн юм. Намайг анзаараасай гэж ганц нэг гарч ирэх болгонд миний өмнүүр Хансул ороод чи надруу харах ч гүй өнгөрчихдөг байсан. Худлаа гаднаа догь царайлсан ч зориггүй зангаасаа болоод чамайг Хансулд алдчихсан. Чамаас өөр хүн хайрлах гэж хичнээн мянган охидтой үерхсэн ч чиний талд нь ч хүрэхгүй болхоор эргээд л салсан. Би чамайг шууд над дээр ирээч гэж хэлэхгүй. Мэдээж чамд хугацаа хэрэгтэй. Шууд намайг хайрла ч гэж тулгахгүй. Би зүгээр чиний шархыг эдгээхийг юу юунаас илүү хүсч байна. Хүсэлтийг минь хүлээж авбал надруу залгаарай!" гэж хэлчихээд гараад явчихлаа.

Түүнийг гарсаны дараа толгойд түмэн бодол эргэлдэнэ. Би шөнө орой явахдаа хэзээ хамгийн сүүлд аймаар хүмүүстэй таарснаа, хэзээ намайг хүмүүс дээрэлхснийг, хэзээ хамгийн сүүлд хүнээс хайр хүртснээ үнэхээр санахгүй байна. Хансулаас болж өөрийгөө зовоохыг ч тэр Мингюүг зовоохыг ч хүсэхгүй байна.
Яг одоо миний доторх хоёр тал дайтаж байна. Нэг нь чи хүн зовоон байж өөрийнхөө шархыг аниулах тийм хүн гэж үү? гэх бол нөгөө та л минь хүн хүнээр л нөхөгддөг шүүдээ гэх?
Удаан бодож суусны эцэст утсаа шүүрэн Мингюү рүү залгалаа.
Тэр удаан дуудуулалгүй авав.

"Байна уу?"

"Ким Мингюү! Миний шархыг эдгээж өгөөч?"

Маргааш өглөө нь намайг машинтайгаа ирж авав.
Сургуулийн гадаа ирээд түүний машинаас буухад бүгд наашаа анхаарлаа хандууллаа.
Аргагүй шүүдээ!
Өчигдөрхөн бүлцийсэн нүдтэй байсан улирсан баларсан үлгэр жишээ хосын хаягдаж хоцорсон охин, охидыг оймс шигээ сольдог гэж нэрлэгддэг сургуулийн сор залуу хоёр нэг машинаас бууж ирээд бүр ч болоогүй хөтлөлцөөд алхаж байхад хүмүүсийн нүд орой дээрээ гаралгүй л яахав.

Энд тэндгүй "Хөөе! Тэр хоёрыг хараа!", "Ким Мингюү Ким Наби хоёр хамт ирж байна!!", "Ээ Мингюү уббааа", "Ичдэггүй охин бэ?" гэх мэт шивнээнүүд сонсогдоно.
Харин тэдэн дунд Хансулын нүд орой дээрээ гарах шахсан нь харагдаж байна. Би түүнрүү цэхэлзээд Мингюүгийн гараас итгэлтэй нь аргагүй хөтлөөд алхалаа.

Мингюүг анги руу нь явуулчихаад 00 орох гэтэл хэн нэгэн хүн гараас чирээд дээвэр лүү гаргаад ирлээ. Хэн нэгэн ч гэж Чүэ Хансул л байна.

"Яах гээв?"

"Тэр новштой юугаа хийж байгаа юм!!!!?"

"Тэр новш гэж? Ааан миний шинэ найз залуу юу? Яасан? Чи өөр охинтой болоод би өөр найз залуутай болж болохгүй юу? Чүэ Хансул миний сэтгэлийг уландаа гишгэчихээд одоо яасан харамлаа юу? Тийм юм байдаггүй юм эгчийн дүү!!! Шинэ найз охиноо л олигтойхон хайрлахаа бод!!!!" гэж ширүүхэн хэлчихээд гарлаа.

Нэг сарын дараа

Нэг сарын хугацаанд Хансул хэдэн ч удаа эргээд нийлэхийг гуйчихав даа. Даанч миний сэтгэл Мингюү рүү эргэсэн, түүгээр ч зогсохгүй Хансулыг хархаар уур хүрээд хашгирч загнасаар байгаад сүүлдээ бүр аргаа бараад нийлий ч гэхээ больсон.

Харин би миний бие, сэтгэл, зүрхийг минь үргэлж хамгаалж ирсэн нэгэнтэй хамт ирээдүйн амьдралаа сайн сайхан аз жаргалтайгаар төсөөлөн сайн эзэгтэй, сайн хань болхын төлөө мэрийн суралцаж байгаа билээ.

Oneshots Where stories live. Discover now