Питер Пэн - Хуан Рэнжүн

68 6 0
                                    

Би яг наранцэцэг шиг юм. Наранцэцэг нар луу тэмүүлдэг бол би Хуан Рэнжүн руу тэмүүлдэг. Хэзээ ч эцэж цуцахгүйгээр...

Миний нэрийг Пак Сүёон гэдэг. Би олноо Банкны Пак гэж алдаршсан "Хангүг" Банкны захирал Пак Ижүны газар дээрх ганц охин.
Хүмүүс намайг өөлөх юмгүй төгс гэж ярилцдаг ч надад ганцхан сул тал байдаг юм. Тэр бол миний аавын хамгийн том өрсөлдөгчийн хүү Хуан Рэнжүн.

Бага сургуульд байхаас эхлээд л хоорондоо өрсөлдөж, тэрсэлдэж өссөн биднийг ахлах сургуулийн сүүлийн жил дурлалцана гэж хэн санах билээ.

Анх түүнд дурласнаа мэдэх үед сэтгэлээ хорих гэж мянга оролдсон ч сэтгэл гэдэг юу юунаас хүчтэйг мэдэрсэндээ.
Нэг л мэдэхэд өөрөөр хардаг болчихсон нүд
Нэг л мэдэхэд өөрийн эрхгүй боддог болчихсон тархи
Нэг л мэдэхэд хүрэхийг хүсдэг болчихсон гар
Нэг л мэдэхэд түүнрүү тэмүүлдэг болчихсон зүрхэндээ би юу юунаас илүү дургүй хүрсэндээ.

Гэхдээ энэ өнчин хайр биш гэдгийг мэдээд догдолж үхэхээ шахсан юмдаг.

Их сургуулийн төгсөх дамжаанд орсон бид 2 үнэхээр завгүй байгаа ч амжилттай нууцаар уулзахаа үргэлжлүүлж байлаа.

Жүн: Одоо хоёулаа нуугдахаа больё. Алийн болгон айж явхавдээ. Аль хэдийн нас биед хүрцгээчихлээ.

Би: Тиймээ. Надад ч гэсэн хэцүү байна. Маргааш хоёулаа гэрийнхэндээ хэлцгээе.

Жүн намайг тэврэн: Чамтайгаа байхад би хаана ч жаргалтай.

Орой нь

Оройн хоолны үеээр аавын дуудах чимээнээр утаснаасаа холдвол

Аав: Сүёонаа! Аавынхаа хэлэхийг сайн сонс. Чамайг сүй тавиулхаар болсон.

Би: Хэнтэй?

Аав: Ерөнхий сайдын хүүтэй. Ямар ч шалтаг хүлээж авахгүй болхоор эсэргүүцэх хэрэггүй.

Би:  Би хайртай хүнтэй ааваа!!!

Аав: Тэр чинь хамаагүй чи миний суу гэсэн хүнтэй л суух болно. Чи миний охин чиний бүх юмыг би шийднэ.

Би: Би өнөөдрийг хүртэл танийхаар байж өөлөх зүйлгүй хүн болсон. Гэхдээ та миний зүрх сэтгэлийг удирдаж чадахгүй. ЯАСАН Ч ЧАДАХГҮЙ!!!

Уур хүрээд хариулт хүлээлгүй өрөөндөө орон хаалгаа тас хийтэл хаалаа. Уур хүрмээр юм. Шуудхан утсаа аваад Жүн рүү залгалаа.

Рэнжүн: Байна уу? Хайраа

Би: Хайраа намайг ирээд аваач

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 07, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Oneshots Where stories live. Discover now