Өнөөдөр бол миний хайртай хүн, хайртай найзын минь сүй тавих өдөр...
Өчигдөр дөрвөн жил нууцхан хайрлаж, дотроо хадгалж явсан бүхий л зүйлсээ цаасан дээр буулгаад шатаачихсан чинь сэтгэл уужраад тайвшраад л явчихлаа...
Одоо л нүүр бардам найз гэж зогсож чадах нь.Элдэв зүйл бодон явсаар сүй тавих ёслол болох газрын гадаа ирлээ. Хаалганы гадаа "Ду Кёнсүү Ким Жүни нарын сүй тавих ёслол" гээд сохор хүн ч олж хархаар тодоос тодоор бичжээ.
Орох эсэхдээ тээнэгэлзэн зогссоны дараа хаалга татан ороход миний хайртай хүн дэлхийг ч эргүүлж чадхаар эрч хүчтэй, нарны гэрлээс ч хурц гэрэлтэх инээмсэглэл цацруулсаар намайг чиглэн ирлээ."Ямар удаж байж ирж байнаа??"
"Харин тиймээ. Бага зэрэг асуудал гараад удчихлаа. Уучлаарай Кён!"
"Ээе зүгээрдээ. Ирчихсэн байж уучлалт гуйгаад байх юм" гээд үсийг минь арзайлгалаа.
Яг тэр мөчид тавхан минутын өмнө байсан найз гэх үнэн төрх минь хуурамч баг байсныг илтгэх шиг зүрх минь хүчтэй цохилж эхлэх нь тэр...
Тайвшир... Ари! Чи түүний найз. Найз чинь өнөөдөр сүй тавина. Тэгээд нэг л өдөр сүйт бүсгүйнхээ нөхөр болно.
Чи нэгэнт тэр бүсгүйн оронд зогсож чадахгүйгээс хойш бууж өг!!! гэж өөртөө анхааруулсаар түүнээс холдлоо.Миний нууцхан хайрын эзэн яг одоо хайраар бялхсан харцаар найз бүсгүй рүүгээ харж байна. Түүний харцан дахь хайр хэзээ ч дуусахгүй мэт харагдана. Нэг удаа ч гэсэн над руу ингэж хардаг болоосой.
Тэднийг ширтэн гөлийн сууж байтал нэг цагаан залуу надруу малийгаад байх юм. Би ч тоосон шинжгүй суусан ч яагаад ч юм хүн ширтээд байгаа болхоор нэг л сонин.
Ёслолыг арай гэж дуусгаад сүйт залуу, сүйт бүсгүй хоёртой худлаа инээж зургаа авхуулах мөчид тэр залууг Жүнитэй ойр дотно гэдгийг мэдлээ. Харин би өөрийн ээлж ирэхэд хүчлэн инээмсэглэн байж зургаа даруулчихаад гэрлүүгээ яарлаа.
Өчигдөрхөн нүүр бардам зогсоно. Түүнийг гэх сэтгэлээ мартаж чадна гэж бодож байсан ч энэ миний бодсон шиг тийм ч амар зүйл биш юм. Сэтгэл санаа нэгэнт л муу байгаагаас хойш дэлгүүр гарч сөжү авчхаад сэтгэлээ тайтгаруулахаар тоглоомын талбайд суулаа. Сөжүгээ задлан балгасан шиг, амьдралыг эргэцүүлсэн шиг сууж байтал ард эр эм хоёрын хашгиралдах чимээ гарч эргэн харвал хосууд болтой хоёр хүн ширүүхэн ярилцаж байлаа. Бодвол хэрэлдэж яваад л энэ хүрсэн бололтой.
YOU ARE READING
Oneshots
FanfictionНэг хэсэгтэй өгүүллэгүүд Хэнээр ч юу ч гэж бичиж болно. Анхлан суралцагч учраас шүүмж сайн хүлээн авна. Мөн захиалга өгвөл чадан ядан биелүүлнээ. Коммэнт үлдээвэл баярлаад уйлна шүү