15. Тохиролцоо

4.3K 388 56
                                    

Өмнөх хэсэг дээр хайхрамжгүй зангаасаа болж багахан алдаа гаргасан байна лээ. Каин төрсөн өдөр биш Бэкхён шүү.

-Гэгээ-

Бэкхёний төрсөн өдөр гээд харшид нь ирэхэд тансаг хувцас, гоёл чимэглэл зүүсэн хүмүүс дүүрэн байх ажээ. Сэүний хамгаалагч надад хаалга онгойлгож өгөхөд би даашинзныхаа хормойг чирсээр Сэүний хажууд очин гарнаас нь сугадлаа. Би Сэүний хүсэлтээр түүний хар хослолд тааруулан бас Сэүн гэгээлэг өнгөнд дургүй болохоор хар урт даашинз өмссөн юм. Энд ирсэн зочид төлөөлөгчдийг харахад Сэүн болоод түүний найзууд нь хүчирхэн, алдартай хүмүүс бололтой. Их залуухан атлаа яаж энэ хэмжээнд хүрсэн юм бол?

Ер нь Сэүнийг мафтай холбоотой бас компани удирддаг гэхээс өөр надад мэдэх зүйл байхгүй билээ. Энэхэн агшинд Сэүнийг улам ихээр мэдэхийг хүсэв.

Сэүн чих рүү минь ойртон "Миний хэлснийг санаж байгаа биз. Хэрэг тарьж болохгүй шүү"

Би чимээгүйхэн толгой дохилоо.

Яг л өлсгөлөн араатнууд дунд ороод ирчихсэн хонь шиг санагдаж байна. Мэдээж Сэүн байгаа болохоор аюулгүй хэмээн бодож өөрийгөө тайвшруулна. Би Сэүнийг үзэн яддаг гэхдээ надад одоо энд түүнээс өөр хүн алга.

Сэүн бид хоёр гартаа дарс барих агаад би түүнээс алхам ч холдсонгүй. Хоёр өөр мэдрэмж. Нэгэндээ уусаж болохгүй хоорондоо тэрсэлдэх мэт. Нэг нь би энд асуудалд орох вий гэхээс айх айдас, нөгөө нь Сэүнтэй байгаа болохоор тайвшрал. Эсрэг тэсрэг мэдрэмж юм.

Сэүнтэй элдэв бусын л хүн таарч гар барин миний мэдэхгүй зүйлсийг талаар ярилцах агаад би дэндүү их уйдаж байлаа.

Эцэст нь хэдэн сарын өмнө намайг үнсэж, Сэүнд шийтгүүлэхэд хүргэсэн бас төрсөн өдрийн эзэн ирлээ. Бюн Бэкхён.

"Төрсөн өдрийн мэнд хён!" хэмээн Сэүн гар барин тэврэх аж.

"Хөөх төрсөн өдөр дээр минь Мисү биш өнөөх бяцхан охиныг авчирсан байх чинь" Бэкхён намайг цоо ширтсээр ийнхүү хэлэх нь тэр.

Мисү? Тэр үргэлж үдэшлэгт цуг явдаг байсан гэж үү? Тэгвэл ч одоо уурандаа үхэж байгаа байх даа. Гэнэт Мисүг ялчихсан мэт санагдан бахдалтайяа инээмсэглэв.

"Хён, танд бүх зүйл байдаг болохоор надад өгөх бэлэг олдсонгүй. Гэхдээ би танд хүүхэлдэйнээс бэлэглэе" гэхэд би гайхан түүнийг харлаа.

"Хэрэглээд хаясан зүйлээ надад өгч байгаа юм уу?" Бэкхён хэдий тоглон хэлсэн ч гэлээ нүдэнд нь үнэн харагдана.

☮☮Сэүний хүүхэлдэйн байшин☮☮ "COMPLETE"Место, где живут истории. Откройте их для себя