5.Шийтгэл

5.8K 403 54
                                    

-Гэгээ-

Нүдээ нээн эвшээгээд эргэн тойрноо харлаа.Өрөөнд нарны гэрэл тусаж,цонхоор зөөлөн салхи орж ирэх бөгөөд одоохондоо босох хүсэлгүй байсан болохоор хэсэг зуур орондоо хэвтэнэ.Өчигдөр юу хийсэн талаараа бодоход би Сэүнээс байшингийн арын талбайд цэцгийн хүлэмж тарих зөвшөөрөл авчихсан.Тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна.Би яаж өдрийн хоол,оройн хоол идээд дараа нь юу хийгээд энэ өрөөндөө орж ирж унтсан юм бол? Би тэрнээс хойш юу ч санахгүй байна.

Мянга санах гэж хичээсэн ч саналгүй бууж өгөөд орноосоо бослоо.Доош буухад охид гал тогоонд уламжлалт ёсоороо хоолоо хийх бөгөөд би тэдэнд өглөөний мэнд хэмээн хэлээд бас чаддаг ганц хоолоо хийхээр боллоо.Бүгд их дуу муутай байх агаад над руу харах ч олдсонгүй.

"Мисү юу болсон юм? Та нар их дуу муутай байна" би түүний хажууд очин асуулаа.

"Мэдээж юу ч болоогүй ээ" хэмээн инээмсэглэх нь ч худал.

Хоолоо хийж дуусаад ширээнд тавихдаа зэрэгцэн Сэүн орж ирэх бөгөөд тэр ч бас дуу муутай ажээ.Тэд ярих ч гэлээ өмнөхөөсөө огт хүйтэн бас айдастай байна.Ямар нэгэн юм болсон юм байх даа?

Надад түүнтэй харьцах хэрэг байхгүй байсан болохоор хурдхан шиг хоолоо идээд шууд л арын талбай руу явлаа.Би яагаад цэцгэнд дуртай гэдгээ мэдэхгүй юм.Багаасаа л цэцэг харах,арчлах дуртай байсан.Магадгүй энэ аймшигт газарт ганцхан надад хань болж чадах байх.

Арын талбайд ирэхэд гадаа олон янзын цэцгийн үр бас бус эд хэрэгсэл тавьсан байлаа.Би өчигдөр энийг энд авчирсан юм байх даа? Гэхдээ огтхон ч санахгүй байна.

Тэгээд санаа алдаад гартаа бээлий өмсөөд газар цэцгийн үрээ суулгахаар ажлаа эхэллээ.Гадаа нар шарж халуун байсан ч би огтхон ч тоолгүй цэцгийнхээ үрийг суулгаж байлаа.Их том талбай болохоор хэзээ дуусахаа мэдэхгүй юм.Өдрийн цайны цаг өнгөрч,би өлсөж байсан ч эргэж энэ байшин руу орох хүсэлгүй байсан тул зүгээр л ганцаараа энд амар тайван байхаа илүүд үзнэ.

Гэнэт нар үгүй болон тэнгэр бүрхээд ирлээ.Дээшээ харахад үнэхээр тэнгэр бүрхсэн байх ажээ.Удахгүй бороо орох гэж байсан ч надад одоо ч орох хүсэл байсангүй.Яг л бодсон шиг минь удалгүй бороо дуслаж эхэллээ.Хийж байсан ажлаа дуусгаад том талбайд байсан сандал дээр суув.

Амар тайван байна.

Энэ ертөнцөд ганцхан би оршдог мэт.

Бороо бага багаар ширүүсэн би улам бүр гүн бодолдоо автлаа.

☮☮Сэүний хүүхэлдэйн байшин☮☮ "COMPLETE"Donde viven las historias. Descúbrelo ahora