16. Үнэн

4K 398 28
                                    

-Гэгээ-

"Миний үгийг сонс гэж би чамд хэлсэн байх аа" хэмээн Сэүн над руу ууртайяа харан шүд зуун дуугарах ажээ.

"Дүүг минь өөртэйгээ адилхан новшид өгчихөөд байхад би яаж чиний үгийг сонсох юм?" Би түүн рүү орилж орхилоо.

Бэкхёнтэй дээд өрөөнд үнсэлцэж байхад Сэүн орж ирэн намайг чирсээр өөр нэг өрөөнд авчирсан нь энэ юм.

"Яагаад үргэлж намайг сайхан хандах гэж оролдох болгонд миний эсрэг зүйл хийж байдаг юм?"

"Сайхан хандахаа? Дүүг минь надаас салгаж өөр хүнд бэлэглэж байгаа чинь тэгээд сайхан хандах уу?

"Эхлээд миний үгийг сонс харин дараа нь гэмшиж байвал чи юу хийхээ мэднэ" хэмээн хэлэх нь тэр.

-Сэүний талаас-

Усан сангаас гаран өрөө лүү очин хувцасаа сольж өмслөө. Мисү, Хэёон миний төлөө тэмцэлдэж буй нь тодорхой ажээ. Хоёулаа намайг өөртөө татах гэж их хичээж байх бөгөөд тэрийг нь ч харах надад таатай байлаа. Мисү анхнаасаа л надад ирэхдээ хайртай байсан юм. Харин Хэёон тэр их содон охин. Бусад охид шигээ хүлцэнгүй биш гэхдээ бас тэмцэгч биш. Эхэндээ надаас нуугдаж, айж байсан харин надтай удах тусмаа миний эсрэг тэмцэж, хөдөлж эхэлсэн билээ. Түүний дотор ямар нэгэн зүйл байгааг нь мэдээд гаргаж ирэх гэж би дүүг нь буюу Тэхиг авчирсан. Тэрнээс биш би хэдий хүйтэн, хэрцгий муу хүн байлаа ч надад 16 настай охиныг хүчиндэж өвөртөө оруулах хүсэл алга. Энэ харшаар дүүрэн миний өвөрт орчих хүүхэлдэйнүүд минь байгаа шүү дээ.

Яг л бодсон шиг минь Хэёон, Тэхигийн төлөө юуг ч хийхээс буцахааргүй болсон. Түүнтэй ингэж тоглох хөгжилтэй бас би өөрийгөө хүчирхэг гэдгийг мэдэрдэг юм.

Хүүхэлдэй, секс, өвдөлт, аллага...би өөрийгөө садист эсвэл сэтгэцийн өвчтэй гэж боддоггүй. Энэ харш миний нуугдавч, миний баг төдий.

Мисү миний анхны хайр бас одоо ч түүнийг гэх багахан сэтгэл зүрхний минь хаа нэгтэй байдаг гэдгийг би сайн мэднэ.

Харин Хэёон тэр миний үнэн төрхийг бага багаар гаргаж ирээд байх шиг санагддаг. Хэёоныг алга болоход хүний амь надаас болоод эрсдэлд орж байгааг нь бодоход аймшигтай байсан ч бас Хэёоны тийм тураалдаа орж тэр аймшигт газар байхыг хараад сэтгэл аймшигтай өвдөж бас эмтэрсэн юм.

Хувцасаа сольчихоод Каин гэр лүү зарим нэг асуудлын талаар ярилцахаар гарах гэж байхад харшийн гадна Тэхи сууж байх нь тэр.

☮☮Сэүний хүүхэлдэйн байшин☮☮ "COMPLETE"Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang