Сухо жолоогоо барингаа Шиүминлүү байн байн харна. Шиүмин харин хойд суудал дээр хүүг тэврээд цонхоор гадаахыг ажиглан явж байв.
Эри санаа алдан: Убба хүзүү чинь удахгүй үйрээд уналаа
Сухо: Цаанаасаа л санаа зовоод байна ядаж байхад наад Минсок чинь салга, салгалаад хичнээн утас унагааж хагаллаа.
Эри цүнхнийхээ оосорыг чангалан: За баяртай Сухо, Шиүмин болгоомжтой байцгаагаарай гэрт уулзацгаая. Хүргэж өгсөнд баярлалаа...
Эриг буухад Шиүмин: Жүнмёнаа маргааш Эри эцэг эхийн хуралтай гэсэн энэ жил төгсөх анги болохоор долоо хоногынх нь мөнгийг нэмбэл яасан юм? Цаадах чинь гэр амьтай аялал зугаалганд ч явдаггүй магадгүй бидхэдийн өгдөг халаасны мөнгө багадаад асуухаас санаа зовдог байх.
Сухо санал нийлэн толгой дохиод: Тэгье ээ тараад нөгөө хэдтэй ярилцъя
Шиүмин түрүүлээд хуралтай учраас Сухо хүүг тэврээд өрөөндөө орж ирлээ. Сухо компанидаа орлогч захирал хийдэг бол Шиүмин нэгээхэн том тасгын ахлах хийдэг билээ. Өрөөнийхөө хөшгийг хаагаад жижиг буйдан дээрээ бяцхан залууг суулгаад Кёнсүүгийн савлаж өгсөн хоолыг идүүлэв. Нарийн бичиг бүсгүй нь хаалга тогшин орж ирэхдээ тун гайхав бололтой..
Жинжү: Захирлаа та чинь нэг өдрийн дотор үржчихсэн юм уу?
Сухо хүүгээ хооллож дуусгаад тоглоомыг нь гарт нь атгуулангаа: Юуны чинь нэг өдөр гурван өдөр болж байна , бас чи хэсэг хугацаанд харж өгөх хэрэгтэй байна. Яаралтай хуралтай болчихлоо
Жинжү бага зэрэг ярвайгаад: Аашш гэртээ үргэлж дүү нараа харна ажил дээрээ захирлыхаа хүүхдийг харна...
Сухо Жинжүгийн мөрийг зөөлөн товшоод: За аливээ түүнийг хар л даа ямар эгдүүтэй бас тайван хүүхэд гэж бодно гэсээр хүүгээ тэврэн: хуралд өмсөх пиджак байгаа билүү? оруулаад ирээрэй
Жинжү: Цэвэрлэгээнд өглөө өгсөн захирлаа одоо бэлэн болоогүй л байх даа...
Сухо хүүгээ өхөөрдөж хараад хоёр гараараа дээшээ өргөн: Заза зүгээрдээ энэ хувцастайгаа орчихъё, аүү аавын бяцхан хүү хаана байгаад байгаа юм хаанаас аавыгаа гээд ирсэн юм?
Хошуугаа байдгаар нь цорвойлгоод дээшээ жижигхэн жижигхэн шидэн тоглож байхад хүү гэнэт саяхан идсэн хоолоороо Сухогын хуралд өмсөөд орох гэж байгаа гадуур хувцасруу гулгиж орхив.
Жинжү санаа зовоод: ЯАНАА ЗАХИРЛАА
Сухо хүүгээ дээшээ барьсан чигтээ гацав.
