.1.-Эхлэл, шилжсэн нь🎊

122 6 0
                                    

Солонгос улсын номер нэг охидын ахлах сургуулийн гахай Сун Жигён. Баячуудын охид сурах энэхүү сургуульд түүн шиг л 3н нугалаа гэдэстэй охин лав байхгүй дэг. Дээрээ бондгойлж боосон хар бор өнгийн үс нь, үрчинхий форм. Та нар түүний гадаад байдлыг төсөөлж байна уу? Гэхдээ энэ их муухай зүйлсийх дараачаас түүнд ганц л авчихмаар зүйл байдаг нь түүний давхраатай алаг нүд.
Зиа ингээд Сун Жигён-ы түүх эхэллээ.
Өглөөний 7:00 н цагт орноосоо босоод өглөө болгон тогтмол хийдэг ажилаа хийн жин хэмжигч дээр гаран зогслоо. 89кг гэж зааж байна шүү.
Жигён: Зүгээрдээ хонгор минь! Чи өчигдрийнхөөсөө нэг кг турсан байна гээд өөрийгөө урамшуулаад хичээлдээ явахдаа бэлдлээ.
8:30 мин. Жигён сургуулийн хаалга татан орж ирсэн цагаас л түүнийг гадаад үзэмжээр нь шүүмжилсэн хүмүүсийн шивнэлдээн эхэлнэ. Гэтэл аятайхан хувцасласан гурван хөөрхөн охин хүрч ирээд
Охин1: Жигён-аа өнөөдөр чи үнэхээр хөөрхөн харагдаж байна.
Охин2: Чи минь бүр жин хаяад шөвийчихсөн байна шүү дээ. Хоолоо сайн идэж байлдаа.
Жигёон: Зүгээрдээ санаа тавьж байгаа юм шиг жүжиглэх хэрэггүй ээ
Охин3: Заза тэгвэл шууд асуучихая. Өнөөдөр бид 3-ын цэвэрлэх өдөр юм байналээ. Тэгээд чамайг бидний өмнөөс цэвэрлээд өгчихнө гэж найдаж байна (айлгүйтэх)
Охин2: Ядаж л наад өөхийг чинь хайлуулхад хэрэгтэй юмдаа гэсээр айлгүй гэгч нь инээлдэн явлаа. Та нар анзаарсан байх энэ 3 бол сургуульдаа гэж томрохгүй ээ, зүгээр ангийнхаа хөөрхнүүдийн тоонд ордог биеэ тоосон амьтад. Гэхдээ Жигён ч бас ангидаа тийм ч шоовдор сурагч биш. Учир нь аав ээж 2нь нилээн хөрөнгөтэй учир зарим сурагчид үүнээс нь болж нялцанхай биет шиг наалдацгаадаг.(муухай амьтад)

10н цагийн турш орсон залхмаар хичээлүүдийн дараа ашгүй гэж нэг юм хичээл тарж Жигён өөрийг нь хүлээн суух жолооч ахынхаа машинд суун хөдөллөө. Явж байх замдаа нүдээ аниад элдэв зүйл төсөөлөн бодно " хүн болгон намайг гадаад үзэмжээр минь дүгнэхээ больж, олон найз нөхөдтэй болж гадуур чөлөөтэй, өөрийн дураар гарч чаддаг болох юмсан" Шинэ сургуульд орж бүх зүйлийг шинээр эхлүүлэхийг үнэхээр их хүснэ.

Удалгүй гэртээ ирж хаалгач ах машины хаалга онгойлгож өгөн надтай мэндэллээ. Гэртээ орж ирээд гуталаан тайлж байтал үйлчлэгч эгч өмнө минь ирэн бөхийн мэндлээд "Авхай таныг ноёнтон болон эзэгтэй нар зочны өрөөнд хүлээж байгаа" гэлээ. Жигён хариу мэндэлчихээд зочны өрөөндөө ортол ээж аав хоёр нь нилээн чухал царайлчихсан сууж байв.

ээж: Бамбаруушхан минь хичээл нь хэр байв?

Жигён: байдгаараал

Ээж инээмсэглэн Жигён-руу хараад: Аав бид 2 нь сая ярилцаад нэг шийдэлд хүрлээлдээ. Чамайг шинэ сургууль-руу шилжүүлхээр болсон.

Ээжийнх нь ийнхүү хэлсэн үг Жигён-ы амьдралд нар гийгүүлэх шиг л болон: Нээрээ юу? ашгүй дээ! шинэ амьдрал эхлэх нь.

Ингэж хэлнэ гэж огт бодоогүй байсан бололтой гайхсан ээж аав хоёр нь: Уг нь бид хоёр чамайг явахгүй гэх байх гэж бодож байсан юм. Чамд зүгээр бол болждээ.

Жигён доороо дэвхцэн баярлаж ээж аавыгаа нэг нэг үнсчихээд өрөө-лүүгээ орлоо. Энэ өдрөөс хойш 3 хоногын дараа түүний шинэ сургуулийн хичээлийн жил эхэллээ. Жигён мөн л хил дээр зогсож шалгатал 92кг.

Жигён: Юу вэээ???? яагаад нэмчих вэ??..........................

Elite сургуулийн 12-р ангийн сурагчид шуугилдацгаан үймэлдэж байтал анги удирдсан багш нь орж ирэн тэднийг чимээгүй болголоо.

А.Б: За чимээгүй болцгоо. Өнөөдөр манайд шинэ хүүхэд шилжиж ирж байгаа. Наашаа ороод ир...

Жигён шинэ сургууль шинэ найзууддаа таагүй сэтгэгдэл үлдээхгүйн тулд байнга дээшээ шуудаг үсээ задгай тавьж ороогоод нүүрээ хөнгөн будсан байлаа. Түүнийг орж ирээд өөрийгөө танилцуулсаны дараа багш нэг хоосон ширээ-лүү заагаад :тэнд суучих гэлээ.

Жигён: Сайна уу?

ширээ.хам: Сайна уу? Намайг У Сэүн гэдэг. Танилцсандаа таатай байна.......................

Сайн байна уу? Эрхэм уншигчид минь ээ. Шинэ зохиол эхлүүлж байгаадаа КасЮу 2нь үнэхээр баяртай байна аа. Манай энэхүү зохиол нь хоёр найзын тухай өгүүлэх сонирхолтой зохиол байгаа юм аа. Эхний хэсэг жоохон танилцуулга маягийн учир гоё үйл явдал брлсонгүй. Дараагийн хэсгүүдээс сонирхолтой болж эхэлнээ.🙂🙂🙂🙂

Бас дараагийн хэсэг орсон шүү🎊

Бид чадна❤️Where stories live. Discover now