.4.- Хачин Мэйл🤔

89 7 4
                                    

  Өдөр ирэх тусам л гадаа хүйтэрч эхэлж байлаа. Жигёон өглөөнөөс хойш өөрийн хүрмээ хайгаад олсонгүй. Удалгүй утас нь дуугаран хартал Сэүн байлаа.
"Ийм эрт залгаж яах гэсэн юм болдоо?"
Би: Байна уу?
Сэүн: Бүдүүн ээ? Сургууль руу хамт явах уу?
Би: Чи намайг жолоочтойгоо хамт явдаг гэдгийг мэднэ шүү дээ.
Сэүн: Чи ямар өөдгүй охин бэ? Ганц найзыгаа нэг муу дулаахан машинаар сольж байдаг. Ийм ч найз байх гэждээ ийийийий*худлаа уйлах*
Би: Заза хамт явъя аа. Гэхдээ би хүрмээ олохгүй байна аа.
Сэүн: Би чамд өөрийнхийгөө өгье. Зүгээр гараад ир ээ. *утас тасрах*

     Би хамаг хурдаараа өөрийгөө бэлдээд, жолоочдоо ганцаараа явах болсноо хэлээд гархад Сэүн хашаа налчихсан удаан хүлээсэн бололтой залхсан царайтай зогсож байв.
Сэүн нүдээ эргэлдүүлэн: Чи ёинь жинхэнэ яст мэлхий юм байнашд.
Би: Харин ч хурдан гарч ирж байхад. За одоо хэлсэндээ хүрмээ өг.
Сэүн над руу "Би юу" гэсэн харуаар харан: Галзуурсан бишдээ юу гэж чамд өгч байдаг юм! Би өөрөө даардаг юм байгаа биздээ?

"Энэ муу чинь харин дургүй хүргэхэн л дээ"

Би: Паах чи чинь ямар заваан амьтан бэ? Хүрмээ өгнө гэчихээд!
Сэүн: Би тэгэж хэлсэнээ лав санахгүй байнадаг. Ингэж хэлхэд нь миний зэвүү дургүй хоёр зэрэг хүрэн ардаас нь гүйж очиж зүүгдээд "Тэгвэл сануулаад өгьелдөө" гээд чихнээс нь мушгин бид хоёр холоос харсан хүний нүдэнд бол гудамжны хоёр нохой зодолдож байгаа юм шиг л ноцолдож эцэст нь би ялан түүний бор хүрмийг аван бардам гэгч нь алхахад Сэүн өрөвдөлтэй нь аргагүй эрүү ам нь чичрэн миний хажууд амандаа үгэлсээр алхалаа.

"Эрэгтэй хүн ямар ч тохиолдолд хэлсэндээ хүрэх л хэрэгтэй"

Замдаа бид 2 тэнэг юм шиг хэрэлдэж, инээж хөөрч явсаар байгаад сургуульдаа ирлээ. Сэүн над луу муухай харан хүрмээ нэхэн зогсох нь миний инээдийг хүргэж байсан тул арай гэж тэвчин түүнд эргүүлэн өгөөд ялалтын царай гарган алхаж байтал минь ардаас бид хоёрыг хэн нэгэн дуудлаа. Эргэж хартал Соми байдгаараа инээмсэглэн хүрч ирээд: Сайна уу? Хоёроо 🙂
Сэүн сонин царайлан Соми-ийн мэндчилгээнд хариу өгөлгүйгээр надад явлаа гэдгээ хэлчихээд цааш сургууль руу орчихлоо.
Би: Соми уучлаарай! Сэүн яг ямар хөл дээрээ босчихсон байгааг нь үнэхээр мэдэхгүй нь. Гэхдээ түүнийг битгий муухайгаар бодоорой тэр үнэхээр сайн хүүхэд гэхэд Соми нөгөө л нэг инээмсэглэлээрээ инээмсэглэн толгой дохиод: Би мэднээ санаа зовох хэрэггүй ээ.
Би: Юу мэднэ гэж?
Соми: Чи мэдээгүй хэрэг үү? Бид хоёр өмнө үерхдэг байсан шүү дээ.
Ингэж хэлхэд нь үнэхээр сонин болчихлоо.
"Хэн өөрөө бие биенээсээ юу ч нуулгүй сайн найзууд болцгооё гээд тэнэгтээд байсан билээдээ. Тэгтэл энийгээ надаас нуугаад байхдаа яахавдээ өөдгүй юм аа"
Соми: Жигёонаа чи зүгээр үү?
Би элдэв бодлоо орхиод түүн лүү харан инээмсэглээд: Тийм ээ зүгээр.
*********
Хичээл тарсаны дараа би үүдэнд жолооч оо хүлээгээд зогсож байтал Сэүн хүрээд ирлээ.
Сэүн: Чи жолоочтойгоо явах гэж байгаа юм уу? Надтай хамт алхахгүй юм уу?
Би: Тэгж садаа болоод яахын! Бодуул чамд надаас нуух хэрэгтэй зөндөө зүйл байгаа байлгүй!
Сэүн гайхан толгойгоо маажин: Юун нуух зүйл?
Би: Яагаад надад Сомитой үерхдэг байснаа хэлэхгүй байгаа юм? Өөрөө эхэлж бие биенээсээ юм нуухгүй сайн найзууд болцгооё гэж маяглачихаад!!
Сэүн хэсэг гайхаж байж байгаад гэнэт солиотой хүн шиг инээгээд эхлэв.
Би: Одоо бүр намайг шоолж байна уу? Хмм
Сэүн: Тийм ээ чамайг шоолж байна. Яасан ч эгдүүтэй юм бэ дээ бүдүүнээ минь *хацраас чимхэх* иймхэн юманд гомдож уурлаад л. Тэр чинь нууц биш шүү дээ. Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа минь болхоор би тоодоггүй юм аа. Тэгээд л хэлээгүй юм🤗
Надад үнэхээр хэлэх үг олдсонгүй. Түүний өмнө тэнэг зан гаргасандаа бас өөрөөсөө ичин зүгээр л зогсож байтал ашгүй миний гарах гарц, авралын бурхан жолооч ах минь ирж байлаа. Сэүн лүү хальт харж баяртай гэдгээ хэлчихээд гялс машинлуугаа очиж суугаад хөдөллөө.
Сэүн: Бондойчоод эгдүүтэй гэдэг нь😆
Орой би усанд орон бандгар биендээ тос түрхээд, чөлөөтэй хувцас өмсөөд хичээлээ хийхгээд ширээнийхээ ард суутал мэйл ирлээ. Ороод хархад ямар ч нэр хаяггүй хуурамч хаяг байв.
" Сун Жигёон чи бол хэнд ч хэрэггүй амьтан! Ингэж амьдрахаар үхээч! Чиний араас хэн ч гашуудахгүй" гэх мэт аймар аймар үгнүүдээр дүүрэн сүрдүүлгийн маягийн мэйл байлаа. Өмнө нь ямар ч хүнээс ийм аймар үг сонсож байгаагүй миний хувьд үнэхээр хүнд цохилтонд орон тэр шөнөдөө тайван унтаж чадсангүй. Өглөө нь хичээл рүүгээ хүн аймаар царайтай юм очоод суутал Сэүн хүрч ирээд намайг түлхэж үзлээ.
Сэүн: Мэдээтэй л байх шиг байх юм. Наад царай зүсэнд чинь юу тохиолдоо вэ?
Би Сэүнийг хажуудаа татаж суулгаад: Надад чамд хэлэх аймар юм байна аа.
Сэүн: Яасан жин нэмцэн байна уу?
Би Сэүн лүү муухай харан: Би чамтай тоглоогүй байна шүү!!
Сэүн: За тэгээд хэлэлдээ юу юм?
Би: Өчигдөр надад аймар аймар үгнүүдтэй сүрдүүлгийн мэйл ирсэн.
Сэүн хэсэг чимээгүй байснаа хорон инээн: Харин ч чамд сайн юм биш үү? Чи ийм мэйл аваад байх юм бол сэтгэл санаагаар хямраад хоол идэх хүсэлгүй болоод турна шүү дээ.
Сүүлдээ ч бүр Сэүний энэ тэнэг ярианд нь дасаж эхлэж байна дөө. Зүгээр л түүнлүү харж санаа алдаад: Харамсалтай нь чамтай юу ч ярисан нэмэргүй юм даа гээд хичээлээ цүнхнээсээ гаргаж тавьлаа.
2 цагийн хичээлийн дараа Сэүнээс цаасан захидал ирлээ. "Бүдүүн ээ! Би чамайг турхад туслая 🙂🙂🙂"

Сэт, вотоо мартваа хөөрхнүүд минь❤️❤️ Та нар Жигёон-г ер нь төсөөлж чадаж байна уу? Ер нь л жоохон махтай шүү 😂😂😆😆

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 03, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Бид чадна❤️Where stories live. Discover now