.....Лхагва гараг.......болдогсон бол ор минь чамайг өөртэйгөө наачих юмсан :((((
Арай чүү орноосоо босоод, бүх юм аа бэлдээд, өөрийгөө янзалчихаад жолоочтойгоо хамт сургуулийн зүг явж байгаад формны халааснаасаа өчигдөр Сэүний өгсөн хоёр жигнэмэгийг оллоо."Үнэн сэтгэл boy юмаа"
Яг задлаад идэх гэж байхдаа аль жилийн өмнө дуусчихсан байх хугацааг нь олж харлаа.
"Үнэн хогийн boy юмдаа"
Хичээл эхэлхээс таван минутын өмнө ангид хар хурдаараа гүйж орж ирэн ширээндээ суулаа.
Сэүн: Хөөх бүдүүн ээ! Чи чинь гүйж чаддаг байсан юм уу?
Би: Хичээлээсээ хоцрох гэж байхад гүйлгүй яадаг юм. Бас би чамтай тооцоотой шүү!
Сэүн нурууг минь зөөлөн илээд: Үүжүүжүүү Жигёон-аа битгий уурлаа. Уурлах юм бол стрессд ороод, юм идэхийг хүсээд, юм идэх юм бол таргална шүү дээ.
Би: Чиний өчигдөр надад өгсөн жигнэмэг чинь аль жилийн өмнө дуусчихсан хугацаатай байсан байналээ. Хэрвээ би шууд идсэн бол үхэх байсан байхдаа.
Сэүн: Харин ч би чамайг бодож өгч байхаддаа. Хэрвээ чи тэрийг идсэн бол гүйлгээд, хүндэрсээр байгаад жин хасах ч байсан юм бил үү? *инээх*"Күэ нээрээ хүн яахаараа ийм болчихдог байна аа? Бурхан түүнд арайл хатуу ханджээ"
Би пиналаа барьж байгаад "Чи үхмээр байна уу?" гээд Сэүнийг цохьлоо.......
Их завсарлагаанаар би цайны газраас хоол худалдаж аваад сууж байтал ангийн Соми гэх охин хоолоо барьсаар хүрч ирээд урдаас минь харч суун: Сайна уу?
Би амандаа чихсэн байсан хоолоо хурдхан шиг залгиад хариу мэндэллээ.
Соми: Би энд суугаад хамт хоололвол зүгээр үү? Би зүгээр л өөдөөс нь тэнэг юм шиг инээгээд толгой дохилоо.
Аргагүй шүү дээ. Шинэ сургуульд ирсэнээсээ хойш мангар Сэүнээс өөр хүүхдүүдтэй найзлаагүй байгаа юм чинь.
Бид 2 ойр зуур юм ярилцан инээлдээд сууж байхад Сэүн хүрч ирээд Соми-г хараад хамаг инээмсэглэл нь алга болон хөмсөгөө зангидан хажууд ирж суугаад хоолноос минь халбагадав.
Соми инээмсэглэн Сэүнтэй мэндэлсэн боловч тэр тоосонгүй...
Би Сэүний энэ хачин үйлдэлд нь гайхан: Чи чинь яачихаа вэ? Хүн чамтай мэндэлж байхад.
Сомин хоёр гараа сэгсчин: Үгүй ээ үгүй зүгээрдээ. Заавал надтай мэндлэх албатай биш 🙂. *хоолоо аваад босох* тэгвэл би ингээд явъядаа. Анги дээр таарцгаая.
Би Соми-г яван явтал нь инээмсэглэж байгаад харагдахаа болингуут нь Сэүнийг цохьлоо. Амаараа дүүрэн хоолтой байсан тэр гахаж улайж эхлэн хий ханиалгана.
Би: Чи чинь ямар дүүрчихсэн амьтан бэ? Хүн шинэ найзтай болох гэж байхад хамаг юм баллаад хаячих юм!.......түүнийг загинаж дууссаны дараа тэр арай гэж нэг юм гүйцэт амьсгаа аван: Хүн хажууд нь гахаж үхэхээ шахаж байхад хажууд загинаад суугаад байх юм! Ядаж бусад охид шиг ус дөхүүлээд өгч болноодоо *сандалнаасаа босох* Бас нэмж хэлхэд байнга ийм хоол идээд байх юм бол хөөсөн мантуу шиг болондоо гээд над руу хэлээ гаргачихаад гүйгээд явчихав.
Би: Яааа Уууу Сэээүүүүнннн!!!!!!!Энэ үед Соми анги руугаа явж байхдаа хэрхэн Жигёоныг хорлох талаараа бодон жуумалзав........
Сэт, Воте мартваа хонгорууда❤️❤️
YOU ARE READING
Бид чадна❤️
FanfictionТа нар энэ өгүүллэгийг уншихгүй бол харамсана шүү хонгоруудаа❤️