.2.-Найзууд болцгооё🔥

70 5 1
                                    

"Шинэ сургууль, шинэ анги ерөнхийдөө дажгүй шүү. Энд намайг гадаад байдлаар минь бага шүүмжилнэ гэдэгт найдаж байна. Харин миний ширээний хамтрагч болох царайлаг, өндөр цагаан банди үнэхээр таалагдсан. Нэр нь хэн билээдээ.......У Сэүн! саначихлаа." Жигёоны ийнхүү бодон зогсох бодлыг нь жолооч ах таслан хичээлдээ явах ёстойг нь санууллаа.

Шинэ сургуулийн босго давна гэдэг нэг л гоё, бүх зүйл нь шинэлэг сайхан мэдрэмж. Үнэхээр бүх зүйлийг мэдрээд үнэн дүрдээ орчихсон явж байхад минь тасалдуулан ардаас намайг дуудлаа. Бүр дуудахдаа бүдүүн ээ гэж шүү!! Хойшоо эргэн хархад миний шинэ ширээний хамтрагч болох У Сэүн ирж явна. "Хичээлийн хоёрдохь өдрөөсөө л эхлээд бүдүүн гэж дуудуулаад мөн таарчдээ"
Сэүн: Бүдүүн ээ? Ангиа олж чадахгүй байгаа юм уу? Би туслах уу?
Би: Хэрэггүй ээ! Би мэднэ баярлалаа.
Сэүн: Зааз тэгвэл ангид уулзъя гээд миний мөрөн дээр нөхөрсөгөөр цохиод цааш явлаа.
*************
Ангид 3н цаг дараалж орсон солонгос хэлний залхмаар хичээлийн дараачаас ашгүй нэг юм их завсарлагааны хонх дуугарч багш гарч амжаагүй байхад миний гэдэс дуугарах чимээ ангиар нэг цууриатаж орхив. Ангид байгаа бүх хүүхдүүд над руу сүнс үзсэн юм шиг харцгаан тэр дундаас Сэүний нүд бүр гайхсандаа аяганаасаа бүлтэрч унахад бэлэн байлаа. Би бантсандаа худлаа инээгээд гэдсээ тэврэн хичээлийн 2дохь өдрөөс л авхуулаад ийм баларсан юм болсонд ичин, өглөөний цайгаа ууж гараагүй өөрийгөө буруутган сууж байтал Сэүн чанга дуугаар багшаа гадаа бороо орох гэж байх шиг байна тэнгэр дуугараад аюултай байна шүү гэхэд хүүхэд бүр цонх руу хараад итгэх нэг нь итгэж, итгэхгүй нь олон юм ярилгүй чимээгүйхэн шиг ангиас гаран явцгаалаа. Сэүн бид 2 хоёулахнаа ангид үлдсэний дараа тэр татаж унатлаа инээж эхлэв.
Би: Юу-Юундаа хүн шоолж инээгээд байгаа юм бэ? *сандрах*
Сэүн цүнхээ ухаж ухаж 2ш жигнэмэг миний ширээн дээр тавиад толгойг минь илээд: Чи дэглэм бариад байгаа юм уу? Ядаж өглөөний цайгаа ууж бай гэчихээд пээдгэр гэгч нь алхан гарлаа. Ангид 2 жигнэмэгийн хамт би ганцаар суун үлдлээ.
*****************
Хичээл тарсны дараа Жигёон өөрийг нь хүлээн зогсох жолооч ах руугаа явж байтал ардаас нь ахиад Бүдүүн ээ? гэх Сэүний хоолой дуулдлаа.
Би: Хөөе би нэртэй хүн шүү!
Сэүн: Чиний нэр хэцүү юм аа, тэрний оронд бүдүүнээ гэдэг нь амархан, эгдүүтэй байна /инээх/
Би: Юм хэлэх гэсэн юмуу? Би явах хэрэгтэй байна.
Сэүн: Чамд одоо зав байна уу?
Би: Намайг жолооч маань хүлээж байгаа болхоор алгадаа.
Сэүн: Тэгвэл надтай хамт нэг газар луу яваад өг тэх үү?
Би: Завгүй гээд байхаддаа.
Сэүн: Үнэхээр чухал газар байгаа юм аа. Хэрвээ очихгүй бол би аймар гомдоно шүү( эрхлээд байгаа юм шиг тэнэг царай гаргах)
Ингээд Сэүний ятгалганд ороод жолооч ахдаа давтлагатай болчихлоо гэж худлаа хэлээд Сэүний мотоциклонд сундлагдан явлаа.

         Үнэнийг хэлхэд тэрний ард сундлагдаад явах тэр мөч надад үнэхээр эвгүй байсан. Хар багаасаал охидын сургуульд сурч охидтой л алцганаж явж байсан болхоос биш эрэгтэй хүний хойноос тэврэх нь битгий хэл хүрч үзээгүй хүн шүү дээ. Сандарсандаа гар, хөл чичрэн, хөлс урсаж, зүрх хэзээ ч тэгж хурдан цохилж байгаагүйгээрээ цохилж ёстой сонин болдог юм байналээ.
Сэүн: Чи чинь мотоциклтой явж үзээгүй юм уу? Надаас сайн бариа. Би хэт их сандарч, айсандаа зүгээр л дуулгавартай нохой шиг хэлснээр нь түүнээс тас зууран чимээгүй явлаа. Нилээн удаан давхисаны эцэст эргэн тойрондоо цэцгээр хүрээлэгдсэн дундаа ганц сандалтай нэг цэцэрлэгт хүрээлэнд ирэн бид 2 буугаад цэцэгсийн голд орж зогслоо.
Би: Энэ юун газар юм бэ? *гайхах*
Сэүн: Миний хамгийн дуртай газар.
Би: Мм.......гэхдээ яагаад намайг энд авчирсан юм?
Сэүн: Энд чамтай албан ёсоор найз болох гэж

    "Юу вэ? Албан ёсоор найз болох оо? Ямар цэцэрлэгийн хүүхэд бишдээ"

Би: Албан ёсоор оо? *инээх*
Сэүн: Энэ газар, энэ олон цэцэгс гээд бүх зүйл миний өвөөгийн агуу их хайр, маш их хөлс хүчээр боссон. Түүний минь насаараа хамгаалж ирсэн хамгийн чухал өмч нь гээд амьсгал хураахаасаа өмнө надад өвлүүлж үлдээсэн зүйл нь байгаа юм аа. Гэхдээ одоо бол энэ газрыг надаас өөр хүн мэддэггүй. Харин чамайг энд авчирч үзүүлж байгаа шалтгаан нь гэвэл хоорондоо нууж хаах зүйлгүй сайн найзууд болцгооё гэж хэлэхгээд л..........
Би зүгээр л түүн лүш харан инээмсэглээд: Бид уг нь аль хэдийн найзууд болсон гэж бодсон юмсан🙂🙂................

Дараагийн хэсэг орсон шүү🎊

Бид чадна❤️Where stories live. Discover now