Мессеж

44 4 1
                                    


Сэхүн, Сэхүн сонсголонтой ч юм шиг...

Амьдралдаа анх удаа нэг хүний тухай ингэж олон хоног бодож байна. Аль хэдийн долоо хоног өнгөрсөн ч би түүний тухай сонирхсоор л....
Зүгээр байхаар зүлгэж суу гэж Бэктэй яримаар ч юм шиг санагдаад ноён гахайн мах руу залгалаа.

"Байна уу?"

"Энэ чинь хэн бэээ?? Ари мөн үү? Юу чамайг над руу залгахад хүргэв??? Чи хүн лүү залгаж мэддэг байсан юм уу? Яааа өнөөдөр ч түүхэнд тэмдэглэмээр өдөр байна шүү. Ари өөрөө залгаад л хаха"

"Сэтгэл гаргаад залгасан биш болилоо тасла!!"

"Заза тоглосон юм. Юу болсон??"

"Зүгээр л бага зэрэг уйдаад..."

"Уйдаж байхаар хүрээд ир бид хэд хоол идэх гэж байна!"

"Ууж идхээс өөр хийх юм алга уу?"

"За хүрээд ир хонгорхон найз минь!"

"За байгаа газраа мессежээр явуулчих!"

"Ооок!"

Өгсөн хаягаар нь очтол "Пээээ! Бурхан минь!!" гэмээр олуулаа сууж байна. Дээрээс нь юун хоол энээ тэрээ тэр арзганасан хэдэн залуусынх дэлдэн найзын төрсөн болж байгаа гэж байна шд.
Ичиж үхмээр юм!!.
Энэ эргүү хэзээ нэг найзыгаа боддог болно доо. Ядаж байхад би байгаагаараа байгалиараа гараад ирчихсэн. Энд байгаа хүмүүс намайг гайхаж хараад л Бён Бэкхён чамайг би ална даа.

Хөлөө чирсээр Бэкхён дээр очтол Бэкхён босоод:
"МАНАЙХААН! НААШАА ТҮР АНХААРААРАЙ! Бидний баяр дээр баяр нэмж зарим нь таних байх миний багын найз Ари хүрэлцэн ирсэн байна. Би түүнд төрсөн өдөр болж байгаа гэж хэлээгүй учраас ингээд хүрээд ирсэн бололтой. Та бүхнээсээ уучлал гуйя. Аа бас дээр нь нэмээд хэлэхэд манай найз ганц бие шүү андуудаа!! Аан тийн түргэлэхгүй бол ганц бие байхаас уйдаад өөр хүнтэй болчихож магадгүй шүү. Үүний дараа алуулах ч гэсэн та бүхэнд багын найзыгаа танилцуулж байгаадаа таатай байна!!"
Хагас галзуу зүйл хуцсаныхаа дараагаар муу дарвайсан юм суудал гаргаж өгсөн нь Сэхүний эгц урдаас!!!!!.

Ичээд юм хум ч ярих сөхөө алга. Дээрээс нь Сэхүн ярианд оролцож байгаа ч гэсэн нүдний булангаараа наашаа хараад байгаа нь мэдэгдээд байна. Бурхан яаж ийм шударга бус байдаг байнааа!!!

Сэхүнийг хараад байхад нилээн даруухан бололтой. Ярианд оролцож байгаа ч манай гахай шиг далчигнаж юмны түрүүнд гүйдэггүй шинжтэй. Буурьтай юм!
Нүдээрээ инээдэг юм байна. Жоохон шаамигар ч гэсэн өөрт нь яг зохиж.
Бусад хүмүүсийг бодвол өргөн мөртэй юм. Их зантай юм шиг харагдаад байсан үгүй байсан байна. Нэг л сонирхол татаад байх чинь!

Би хэзээ эрэгтэй хүн ингэж их сонирхсноо санахгүй байна. Яагаад энэ хүн ингэж анхаарал татаад байгааг ч мэдэх юм алга.

Удалгүй нөгөө хооллож байсан хүмүүс архидаад эхлэлээ.
Тийм дээ! Яаж Бэкхёны найзууд архигүй төрсөн өдөр тэмдэглэхэв дээ.

Би л нэг гэгээн амьтан уухгүй ичиж суусаар байтал эр эмгүй бөөн согтуучууд дотор ганцаараа үлдчихлээ. Ганцаараа ч гэж Сэхүн, Лэе гээд нэг даруухан залуу бид гурав л ер нь амьд үлдлээ.

Эхнээс нь хоёр гурваар нь багцалж гэрлүү нь унаанд суулгаж өгсөөр Бэкхён бид дөрөв үлдэж Лэе ч гэр ойрхон гээд Бэкхёныг аваад явчихлаа.

Харин би Сэхүнтэй дуугарч ч чадахгүй эвгүйцэж зогсож байж байж гацаж түгдрэн байж яриа эхлүүлсэн нь гэрлүүгээ ганцаараа харих байлаа.

"Н.Нөгөө би ингээд явлаа. Баяртай!"

"Танайх хаана юм?"

"Ийшээ ойрхоон. За баяртай!"

"Хүргээд өгөх үү?"

"Өө.өө зүгээр зүгээр! Би ганцаараа явчихна өө!"

"Заза. Тэгвэл баяртай!"

Сэхүнийг тэнд үлдээгээд гэрлүүгээ алхлаа. Замдаа жоохон айж түүнээсээ амандаа өөрийгөө хараасаар...

Тэнэг Ари! Хүргээд өгөе гэж байхад нь тэг л гэдэг байгаадаа. Хүн хүргээд өгеөө гээ байхад эргүү царайлаад яах юм гээд хэлчихсэн. Яс юман дээрээ хүн дайрвал өөрийгөө ч хамгаалж чадахгүй юм байж!!!

Ядаж байхад миний энэ төсөөллийг үү! Хүн дагаад ч байгаа юм шиг аймаар юм бэ! Анхнаасаа л Сэхүнээр хүргүүлэх байсан юм. Ичээд юм дуугарч ч чадахгүй. Ямар тэнэг харагдсан болдоо.
Одоо өнгөрсөн. Ийм болхоор насаараа ганц бие яваа юм шдээ.
Өөрийгөө харааж байх хооронд хойно чимээ гараад байсан болхоор айсандаа байдаг чадлаараа хурдан алхлаа. Яалтчгүй нэг хүн миний ардаас дагаад л байх шиг байна даа. Аргаа барвал гүйе дээ.

Гэртээ орж ирээд цонхоор хартал нээрээ л байрны гаднаас нэг хүн буцаж байна шүү. Айчихлаа байна.

Утсанд мессеж ирэх чимээнээр ухаан орж утсаа шалгатал:

"Daraagiin udaa haranhuid gantsaaraa alhval joohon hurdan alhaj baigaarai. Saihan amraarai!"

"Hen be?"

"Sehun bna."

O.O Би буруу хараад байна уу? Эсвэл энэ жинхнээсээ тэрний нэр мөн байна уу? Мөн бол би хариу бичих хэрэгтэй юу?

Хэзээ Намайг Хайрлах Вэ???Where stories live. Discover now