"Sehun bna" гэсэн хоёрхон үгэнд сандарч догдолсондоо бичсэн үг нь
"Ok". Юу бодож энэ хоёр үсгийг бичсэнээ би одоо ч ойлгохгүй юм. Тэр өдрөөс хойш Сэхүн миний толгойноос гарж өгөхгүй байгаа нь ямар нэгэн зүйл дээр төвлөрхөд нилээдгүй саад учруулж байлаа.Сургуульдаа ганцаараа юм болхоор эмо гэх нь ч хаашаа юм ганцаараа коридор метрлээд эсвэл номын сангийн буг болоод л байж байх юм дөө. Анхнаасаа тэр хэдэн юмтайгаа цуг ордог ч байжуу гэж хааяа бодох шиг...
Далчгар ч гэсэн Бэк минь
Далдага ч гэсэн Наби минь гээд л явж байх байсан байх.Сэхүнийг мэссеж бичсэн тэр өдрөөс хойш 3 хоног өнгөрлөөдөө хаана юу хийж яваа юм болдоо гэж бодон сургуулиас гартал хойноос хүн дуудах шиг болоход эргээд хартал чөтгөрийг дурсхаар ч гэх юм уу? Сайн хүн санаагаараа ч гэх юм уу? Дөнгөж саяхан бодож явсан хүн зогсож байлаа.
"Бэкхён өнөөдөр 5 дахь өдөр юм чинь гарж орцгооё гэнээ. Утсаар хэлвэл ирэхгүй байх гэхээр нь би хүрээд ирлээ"
"А-а-ан зза"
Бурхан минь анх бид хэдийг бүтээж зан чанар бүх юмыг хуваарилахдаа шоучин занг надад жоохон ч атугай өгөлгүй бүгдийг нь Бэкхёнд өгчихсөн байх л даа. Хүн ирж авж байхад яаж үгүй гэхэв дагаад л явж байгаад дундаас нь бултаад гараад ирэедээ...
Замдаа бид тийм ч их юм ярьсангүй. Ямар ч байсан ярьсан хэдэн зүйлсийг нь сонсход яг ч тийм даруухан хүн бол биш л юм шиг сонсогдоод явчих чинь!!
Манай далчгарыг бодвол их л хянуур хүн юм шиг байна. Нууцлаг ч юм шиг! Гадаад төрхний хувьд ч ярих юмгүй дажгүй залуу юмаа.
Хааяадаа надаас асуусан асуултанд нь тийм үгүй гэж хариулхаас хэтрэхгүй явсаар дуудсан газар нь ирчихлээ. Мэдээж караокэ л байна л даа. Угаасаа орилоо юм чинь!!!
Дотор миний мэддэг мэддэггүй нийлээд арваад хүн байна. Ямар ч олуулаа юм. Манай хоёр найз ч бүр хүн байхаа болиод шоуны бурхан тэнгэр дүрдээ хувирчихсан байна.
Би ямар дуулж чадах биш сууж л байхаас..."Зиа Бён Бэкхён миний бие өнөөдөр яагаад та бүхнийг дуудсан бэ? гэвэл би өнөөдрөөс тусдаа гарч байгаа! Тэгхээр миний найзууд найзынхаараа орж гарж байгаарай! Бас орж ирэхдээ болвол хоол хүнсний зүйл ч юмуу хэдэн шил юм ч юмуу аваад ирвэл их зүгээр! За тэр ч яахав өнөөдөр ингээд сайхан бут авнаа хэдүүлээ!!!"
Надад ч хэлэлгүй тусдаа гараад тэгээд бүр ууж зарлаад л энэ ч миний найз мөн л дөө. Ууж идэх нь барагдахгүй хэдэн нөхдүүд орилолдхыг харж Сэхүн бид 2 зэрэгцэж дуугүй сууж байтал толгойгоороо дохих шиг болхоор нь арай гэж хүмүүсээс бултаж агаар амьсгалах боломжтой газар очлоо.
"Хэцүү байна уу?"
"Үгүйдээ! Зүгээр."
"Заза тэгвэл яахавдээ. Чамайг ганцаараа тэр хол суугаад байхаар чинь эвгүй байгаа юм байна гэж бодлоо."
"Зүгээрдээ Бэкхён Наби хоёр угаасаа ийм болхоор анхандаа эвгүй байсан ч сүүлдээ дасчихсан дөө"
"Тийм байхнээ"
"Чи харин нэг л тухгүй харагдсан"
"Би элдэв чимээтэй газраас илүү чимээгүй газар дуртай*
"Би ч бас. Юм бодож суухад амар байдаг юм."
"Заза хэрвээ чи харимаар байвал би хүргээд өгч болно шүү"
"Тэгеээ ороод цүнхээ авчихаад гараад ирэе"
Түүнийг орхин дотогш орж цүнхээ авбал тэр хэд анзаарах ч сөхөөгүй байна. Гарч ирээд хамт алхаж цааш явахдаа элдэв зүйл ярин намайг инээлгэж явлаа. Бага зэрэг архи уучхаараа улам яриа болчихдог юм байна. Анх таархад их зантай ч юм шиг харагдаж байсан залуу огт биш юм шиг санагдана. Гэрлүүгээ алхах зам яагаад ч юм богиносчихсон юм шиг арай л хурдан ойртоод байх шиг санагдаад хэрэндээ л удаан явхыг хичээсэн ч юу юугүй л хүрээд ирлээ.
Баяртай гэж хэлээд орцруугаа орох хооронд хойноос гэрлүүгээ ороод хэлээрэй гэхэд нь за гэж хэлчихээд бушуухан шиг орох гж зүтгэв. Үнэндээ гадаа удаан хүлээлгэмээргүй байсан болхоор л тэр. Орж ирээд ирчихлээ гэж мэссеж бичээд цонхоороо хартал утсаа шалган цааш явж байх нь тэр.
Нүүрээ цэвэрлэж хувцсаа соличихоод орон дээрээ хэвтэхдээ Сэхүний тухай л бодсоор байлаа. Бодох тусам түүнийг хэн болхыг мэдхийг хүсч улам тэмүүлж яг л соронзонд татагдаж байгаа төмөр мэтээр өөрийгөө мэдэрч байна.Анх харсан тэр мөчөөс эхэлж намайг өөрлүүгээ зогсолтгүй татах тэр залуу яг хэн юм бэ?
YOU ARE READING
Хэзээ Намайг Хайрлах Вэ???
Fiksi PenggemarТүүнтэй таарсан тэр өдрөөс хойш миний сэтгэл түүн лүү тэмүүлж эхлэсэн. Харин түүний хувьд би жирийн нэг хүүхэлдэй нь болж хувирч буйгаа мэдсэнгүй. Тэр хүн хэзээ намайг хайрлах бол????