Kim Namjoon

730 34 1
                                    

 Утас минь цангинан дуугарахыг аван харвал "Joon" гэх нэр харагдана.


Би: Байна


Жүүн: Арим одоо хүрээд ирж чадах нь уу?


Би: Дахиад зодоон хийгээ юу?


Жүүн: Уучлаарай


Би: За очлоо   хэмээгээд утсаа тасаллаа.


Нүдийг минь аль хэдийн нулимс бүрхэн авав. Өөрийнх нь төлөө амиа өгөхөөс ч буцахгүй би байхад яагаад тэр эмэгтэйн төлөө ингэж өөрийгөө шаналгаад байгаа юм бэ. Хажууд чинь би байсаар байхад намайг олж харахгүй хэвээрээ л. Хурдхан нулимсаа арчаад гадуур хувцасаа аван гэрээсээ гаран такси барьлаа.


Түүний гэрийн кодыг хийн дотогшоо ороход дахиад л замбараагүй орчин намайг угтан авлаа. Ширээний буланд хэд хэдэн архины шил байх ба зарим нь газар унан хагарсан байв. Бас хана нь дахиад л цөмөрчихөж. Намжүүн зочны өрөөнийхөө буйдан дээр унтаж байсан тул би эмийн хайрцаг аван хажууд нь очин суугаад нүүрний шалбархай дээр нь тос түрхээд дараа нь гарыг нь цэвэрлэлээ.


Түүнийг харах бүрт аймшигтай их ганцаардал бас шаналал мэдрэгдэх юм. Яавал намайг хүлээн авах юм бэ.


Түүний дэргэдээс босон гэрийг нь цэвэрлэж эхлэлээ. Энд тэнд овоорсон хогнуудыг хаяж, замбараагүй тарсан хувцаснуудыг цуглуулж, эцэст нь хагарсан шилнүүдийг цэвэрлэнэ.


Зүгээр л энэ хүрээд болих уу. Хангалттай их шаналал хүртлээ. Чамд хайртай байхаас залхаж байна Намжүүн. Чамаас сэтгэл гуйхаас ядарч байна.


Жүүн: Арим юугаа хийгээд байгаа юм бэ   гэх түүний хоолой гарахад цочин эргэж харлаа.


Тэр хажууд минь өвдөглөж суугаад гарыг минь барив.


Би: Бурхан минь цус   гэж орилоод өөрийнхөө гарыг ширтэнэ. Өөрийн бодлоос болж гарнаасаа цус урсаж байгааг ч анзаарсангүй.


Жүүн: Арим чи хэзээ том болох юм бэ юу хийж байгаагаа ч мэдэхгүй

BTS oneshot [MGL]Where stories live. Discover now