Би түүнийг амьдралын минь туршид орших цор ганц хайр гэж боддог. Сургуулийн эхний жилээс найзалж эхэлхэд л тэр надад таалагддаг болсон юм. Эцэст нь тэр ч гэсэн надтай адилхан бодолтой байсан болохоор бидний амьдрал гэрэлтэж эхэлсэн.
"Хайраа хоёулаа өнөөдөр манайд хонох уу?" гэж тэр хөтөлсөн чигээрээ урд минь гарж зогсоод нөгөө гарнаас минь бас атгалаа.
"Донтой залуу" гэж хэлээд түүн рүү харахад тэр дуу алдан инээмсэглэв.
"Аххх би биш чи донтой зүйл бодож байна би зүгээр л чамайгаа дулаацуулан тэврээд хамтдаа унтахыг хүссэн юм"
"Мм" би ичсэндээ өөр хариулт хэлж чадсангүй. Тэр буцан хажууд минь алхаж эхэлхэд би энэ мөчийг үүрд хадгалмаар санагдан түүнийг хурдхан тэврэв. Тэр ч бас намайг зөрүүлэн тэврэнэ.
"Би чамд маш их хайртай"
"Би ч гэсэн үнэхээр их хайртай Жэехи" гээд тэр илүү чанга тэвэрлээ. Бид хамтдаа тэднийд очиж хонохоор болов. Тэр гэр хүртлээ хэсэгхэн хором ч дуугаа хураасангүй. Ямар нэгэн элдвийн зүйлийн талаар ярьж би ч бас түүнийг толгой дохин дэмжсээр явлаа. Биднийг тэдний гэрийн гадаа ирэхэд зөөлөн цас хаялж эхлэв.
"Энэ үнэхээр сайхан харагдаж байна" гэж дуу алдахад тэр над руу харан инээлээ.
"Миний бодлоор чи илүү үзэгсэлэнтэй байна" гээд тэр миний уруул дээр үнслээ. Би энэ мөчийг ч бас үүрд хадгалан үлдмээр байна. Түүний минь үсэн дээр цасан ширхэг тогтох нь Жонгүгийг улам их царайлаг харагдуулж байлаа. Би түүний өөдөөс харан инээмсэглэхэд тэр ч бас инээмсэглээд энэ удаад духан дээр минь үнслээ.
Бид гадаа удаан зогсоход даарсандаа гар минь чичирч эхлэв. Тэр үүнийг анзааран гэр лүүгээ дагуулан орлоо. Дотогш ороход бүх зүйл байрандаа байлаа. Тэднийд 6н сарын турш ирээгүй гэхэд бүгд байдгаараа байсан юм. Би шууд л түүний өрөөг зүглэхэд тэр зочны өрөөндөө үлдэв. Түүний өрөө ч бас байдгаараа байсан ч ганцхан зүйл нэмэгдсэн байлаа. Энэ нь ханан дээр өлгөөстэй томоос том Жонгүг бид хоёрын жаргалтай нь аргагүй инээсэн зураг байв. Би түний орон дээр хэвтээд зураг луу ширтэн бид хоёр гэрлэвэл яах тухай бодож үзлээ. Олон хөөрхөн Жонгүг болон Жэехи нар энэ байшин дотор сахилгагүйтэн гүйж байгаагаар ч бас төсөөлсөн юм. Удалгүй Жонгүг өрөөндөө орж ирлээ.