Kim Taehyung

526 26 2
                                    

 Шинэ анги шинэ сургууль дахиад л шинэ зүйлс. Эцэг эхийн ажлын улмаас үргэлж нүүж амьдардагтаа би дургүй. Гэхдээ би эсэргүүцэх хэмжээний хүчтэй биш шүү дээ. Энэ удаад шинэ ангидаа найзтай болно гэж найдья.


Аав: Алив Тэяан хурдалж үз би хоцрох нь


Би: За одоохон би цүнхээ аваад ирье


Хамаг хурднаараа гүйж өрөөндөө орон цүнхээ шүүрээд үүдэнд очиход аав хэдийн гарчихсан байлаа. Түүнд дахиад загнуулахгүй гэсэндээ хурдхан шиг түүний араас гарлаа.


Аав: За шинэ ангид орж байж аятайхан байгаарай орой уулзья


Хмм орой гэртээ таарья гээч. Би машинаас буун аавыг харагдахгүй болтол нь түүнийг ширтэн зогслоо.


"Энэ бол миний амьдралын дахин нэг шинэ эхлэл" гэж өөртөө хэлээд сургууль руугаа орлоо. Олон бужигнасан хүүхдүүд болон сургуулийн хананд наасан олон янзын зүйлс намайг угтан авна. Би явсаар багш нарын өрөөнд ирээд хаалгыг нь зөөлөн тогшлоо.


Ор ор, гэх нарийхан хоолой гарахад би хаалгыг нь онгойлгоод 'Уучлаарай Кан багштай уулзаж болох уу' гэж асуухад надад хариулсан нарийхан хоолойтой эмэгтэй өмнө минь хүрч ирээд 'Чи тэгэхээр Ким Тэяан байх нь ээ' гээд өөрийгөө манай ангийн багш болон сургууль, ангийн хүүхдүүдийн тухай ярьсаар ангийнхаа үүдэнд ирлээ. Би багшыг даган хойноос нь орлоо.


Багш: Энэ бол манай шинэ сурагч түүнд сайн туслаарай за өөрийгөө танилцуулаарай


Би: Ким Тэяан гэдэг сайн тусалж дэмжээрэй


Багш: За тэгвэл тэр хойно сууж байгаа хүүхдийн урд байгаа суудалд суугаарай


Би багшын хэлсэнээр хойд талаасаа 2т байрлах суудалд очин суулаа. Одооноос миний ард суух эрэгтэй унтаж байна уу гэлтэй ширээгээ дэрлэсэн байсан тул түүнийг сайн харж чадсангүй.


Багш хичээлээ зааж эхлэхэд би цүнхнээсээ үзэгнийхээ савыг хайгаад олсонгүй. Өглөө аав яаруулснаас болж мартсан бололтой. Надад хэдий ичмээр эвгүй байсан ч би хойно суух эрэгтэйгээс өөрийгөө хүчлэн байж илүү үзэг байгаа эсэхийг асуулаа. 'Энэ дотроос өөрөө сонгоод ав' гэж хэлээд надад үзэгний саваа өгсөн ч тэр ширээгээ дэрлэсэн хэвээр л байлаа. Түүнийг тодорхойлох миний анхны сэтгэгдэл бол халуухан сайхан хоолой байсан юм.

BTS oneshot [MGL]Where stories live. Discover now